гэнэт багын юмнуудаа бичмээр санагдав.
Лам болсон минь :р
таван нас хүрэх үедээ их хөдөлгөөнтэй байсан гэнэлээ. том том ах нарыг дагаж гол усруу явах, өндөр хөшөөн дээрээс үсрэх /сүүлд очиход юун өндөр үсрээд л нэг давхар орчим өндөр юм билээ тухайн үед тамтаггүй өндөр санагддаг байж билээ/ өөрөөсөө том бодон буу барьж байлдаж тоглох гээл юм юманд оролцсон зүггүй шар монди байсан бололтой. цэцэрлэгтээ бас хөөрхөн хүн амьтан зодсон хэргээр ээж аавын чихийг халууцуулна кэкэ.
ээжийн минь ээж /нагасжий гэж дуудаг байсан/ амьд байсан. сайхан хөгшин байж билээ. тэгж байгаад зургын оруулнаа. за энч яахуу. ардчилсан хувьсгал ялж лам хийд чөлөөтэй болох үед аав минь сумандаа л хөөрхөн нэр нөлөөтэй дарга даамал байсан учраас хийд байгуулах ажлыг нугалж төсөв мөнгө машаан тэрэг байр сав гаргаж өгсийн гэнэл