Wednesday, March 25, 2009 1 Сэтгэгдэл

Наранд хүртэл толбо байдаг

Наранд хүртэл толбо байдгийн байшдээ. Гэхдээ тэр хар толбоо гэрэл гэгээгээрээ хааж чаддагт л учир нь байна. Тэрнээс биш уул нь хар өнгө чинь бүх өнгөний хаан шүү дээ тэр бүгдийг дардаг. Ганцхан Нарны гэрлийг л ... эс чадна.
1 Сэтгэгдэл

Айдас

Үхлийн тухай эсвэл үхлийн дараах амьдралын тухай төсөөлөл хүн болгонд байдаг байх. гэхдээ тэр болгон зүгээр л төсөөлөл тэгээд энэ нь юу ч биш зөвхөн өөрийнх нь төсөөлөл гэдгийг гэнэт мэдэх үедээ дараачийн амьдрал байгаасай гэж маш ихээр найдах байх.  даанч тэр нь байгаа эсэхийг тэнд очсон хүмүүс л хэлнэ. хэлнэ ч гэждээ бас л төсөөлөл учир нь тэнд ямар оршихуй бие болж ямар бие сэтгэл болж ямар сэтгэл оршихуй болж яаж ойлголцох, мэдээллийг хэрхэн дамжуулах, эсвэл бүр мэдээлэл нь юу байх, тэр нь хэрэгтэй эсэх зэрэг нь үнэхээр таамаглашгүй. эсвэл бүр төсөөлөшгүй. Хүүхэд харанхуйгаас айдаг тэр л шалтгаанаар хүмүүс үхлээс айдаг учир нь тэнд юу байгааг мэдэхгүй дээ тэр гэж хэн ч билээ хэзээ ч билээ хэлсийн гэнэ лээ.

Хэрэв бид тэнд айх зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байсан бол арай өөрөөр хандах байсан байх. Үнэндээ бол би тэр диваажин там нь битгий байгаасай зүгээр л дуусдаг байгаасай гэж боддог.

Аа тийм үхэлд сэтгэл хангалуун хандаж бид яагаад ч чадахгүй хэрэв гэгээрцэн бол боломжтой тухай нэг ах өгүүлснийг эс тооцуул шүү дээ. харин би гэгээрлийг мэдэхгүй эгэл хүн учраас гэгээрсэн хүн яахыг үл мэдмой.

сэтгэл хангалуун амьдрах бол тухайн үеийн л асуудал яг эцсийн мөчид хэн ч байсан харамсах л болно. Учир тэнд юу байгааг хэн ч мэдэхгүй. Тиймд чи АЙХ л болно заавал АЙНА. Эндээс нэг дүгнэлт хийж болох байх Үхлийн цаана зүгээр л бидний айдас байгаам бол уу. гэхдээ энэ бас л төсөөлөл...











Хэн нэгэнд зориулаагүй болно
1 Сэтгэгдэл

Нэг л амьдрана

Бид нэг л амьдрана дараа нь амьдрал байгаа эсэхийг бид мэдэхгүй учраас үргэлжлэл байсан ч миний энэ амьдрал ганц шүү дээ. Энэ ганцхан амьдралдаа хамгийн ихээр таашаал авах зүйлсээ л хий бусдаар нээх эх орон энэ тэр гэсэн зүйлд санаагаа бүү чилээ тэр бүхэн чиний өөрийн хүсэлд л тохирч байвал яахав бодож үзэж болох л юм. Гэхдээ ганц л зүйл чи өөрөө гайхалтай амьдарч чадвал эх орондоо ээж аавдаа барих хамгийн том бэлэг чинь тэр л байх болно. тэрнээс нохой шиг амьдарч байгаа нь бол өөрийнхөө төлөө хийж байгаа үйлдэл биш. Чи өөрийнхөө төлөө хийсэн үйлдэл бүхэн чинь бусдад ашигтай байх болно. Харин огтоос бусдад ашигтай зүйл хийхгүй бол чи өөрөө нийгмийн хог болж ад үзэгдэх учраас яалт ч үгүй өөрийнхөө төлөө бусдад санаа зов үгүй ядаж дүр эсгэ. Махны худалдагчийн сайхан сэтгэл нь чамд мах зарахад хүргэж байгаа хэрэг биш гэдгийг л марталгүй санаж маргалгүй бодож бай.

Монголын төлөө цохилох зүрхээ эхлээд өөртөө зориул тэгээд ээж аавдаа хайртай хүндээ тэгээд дараа нь эх орон гэсэн юмнуудаа бодох ёстой ч юм шиг.
Sunday, March 22, 2009 1 Сэтгэгдэл

Yхэл

Ард чинь байна ...



Бишээ урд чинь байна.



Одоо хажууд чинь...



Тиймээ тэр үргэлж чамтай хамт.



Бүү март мартвал ...





Ингээл дуусаа.

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;