Friday, July 22, 2011 2 Сэтгэгдэл



эхнээс нь дуустал нь үзээрэй..
Wednesday, July 20, 2011 6 Сэтгэгдэл

Тэнэг...

Өдөржин хэдэн баллад дуу сонслоо.. эргүүлж тойруулаал...  өнөөдөр хачин гунигтай.. тэгээд баахан тийм сонсохоор бүүр хачин.. өчигдөр тэнэг зүйл хийсэн.. гэхдээ нээх харамсахгүй байна.. эхлээд л зүгээр л ярьсан тэгээд яагаад ч юм.. миний түүнд хандах сэтгэлийг.. миний хэлэх гэсэн бүгдийг ойлгуулах гэсэн болгонийг ойлгодог мэддэг болж таарсан.. анх уулзахдаа л бараг би чамд хайртай гээд хэлчихсэн хүнийг ойлгож байгаагаа хачин ихээр гайхах... миний хүсээд байгаа зүйл юу гэдгийг.. яагаад гэдгийг.. цаашдаа яаж авирлахыг маань төсөөлж байгаа мэтээр.. гэтэл үнэн хэрэгтээ би өөрийгөө хангалттай ойлгуулж чадаагүй юм шиг санагдаал.. үнэн хэрэгтээ би юу хүсээд байгаагаа өөрөө ч сайн ойлгохгүй байхад.. хол байхаар харахыг хүсэх.. уулзахаараа ярилцахыг.. ярилцахаар өшөө илүү удахыг.. удах тусам өшөө илүү хугацааг хамтдаа байхыг хүсэх.. дөнгөж салчаад эргээд очмоор санагдах.. маргааш нь дахиад л.. энэ бүхэн үргэлжилэх.. өдөр бүр цаг бүр минут бүр тэгж үргэлжлэхийг ойлгож байгаан.. байлгүйдээ.. учир нь энэ хүн бүгдийн туулдаг зам юм гэнэ.. өөрөө бас над шиг байж үзсэн гэнэ.. хэрвээ чи шантрахгүй би ч бас шантрахгүй гэх.. дахиад чамайг шаналхыг хармааргүй байна.. дахиад чамайг зовоохийг хүсэхгүй байна гэх.. би шаналаагүй ээ.. би зүгээр л ийм л байхыг.. хүсэж байна гэчихсэн.. би тэнэг.. чи надад санаа зовоод л байшдээ.. тэгвэл чи яагаад намайг ингэж өөрөөсөө болж шаналаад байна гэж бодоод шаналуулахгүйн тулд ийм юм яриад байгаам бэ гэсэн.. би ингэхэд юу хүсээд байгаам гэж өөрөөсөө асууж үзлээ.. хариулт гээд хэлчихээр юм лав олдсонгүй ээ.. зүгээр л сэкс юм байлгүйдээ.. тэгээл дуусчих биз.. намайг өөрөөсөө холдуулахыг хүсэж элдэв үг хэлэх бүр би улам л зөрүүдлээд байх болтойм.. хамгийн ихээр шар хөдөлгөж байгаа үг нь.. чи энэ хэвээрээ удаан байхгүй.. тэгээд өөр охинтиой таараад миний хойноос ингэж гүйж байснаа бодоод инээд чинь хүрнэ гэх.. хэрвээ тийм бол.. энэ олон жилийн утгагүй тэмдэглэл.. шүлэг.. бачуурсан сэтгэлийн илэрхийлэлүүд юу болж таархав.. зүгээр л сэкс хийхийг хүссэндээ болж таарах уу... хараал ид.. би тийм баймааргүй байна гэж бодохоор түүнийг орхиж явмааргүй.. дахиад л араас нь гүйгээд л баймаар.. амьдралаа бод гэх түүний үгэнд орж амьдралаа бодно гэхээр би яахымб.. тогтмол сэксийн төлөө хэн нэгэнд хайр зарлаж гүйхүү.. хэрвээ тэгвэл би түүний хэлснээр явна гэсэн үг.. үгүй гэхээр эргээд хэзээ ч чамруу харахгүй гэдгээ тов тодорхой хэлсэн хүнийг хүлээж бүх насаараа ингэж элийрсээр бодолдоо өтөлсөөр явах уу.. ямар тэнэг юм бэ.. энэ дурлал.. би яг одоо галзуурах нь.. яагаад би ийм тэнэг юм бэ..

хүн бүр л охид дасч дуралдаг.. чи дасгах хэрэгтэй гэх.. надад өөрийгөө дасгах боломж олгохгүй байгаа нөхцөлд би яахымб.. зүгээр орхиод явна гэхээр өөртөө ч болтугай үнэнч байхымсан гэсэн бодлоосоо няцах гээд байгаам шиг.. уулзаад л хайртай гэж хэлээд араас чинь гүйнэ гэдгээ тов тодорхой ойлгуулсан тэр өдөр би ямар буруу зүйл хийживдээ л гэж бодож байна даа.. одоо тэгээд энэ хэвээрээ бодолдоо өтлөхөөс.. үнэндээ блогтоо ингэж сараачсаар одоо залхаж байна..
Friday, July 15, 2011 4 Сэтгэгдэл

demii

blogspot их гоё болчиж.. хүмүүс наадамлаад наадам нь дуусахгүй зав муутай байгаа бололтой.. шалгадаг хэдэн блог маань хэвэндээ л байх шив.. за энч яахав.. ойрд хуучин мэдрэмжээ олох шиг болсон.. түг түг цохилох зүрхээ ингэж ойр ойрхон чагнаж үзээгүй хичнээн ч удаавдээ.. гэм нь би дахиал тэнэгтсэн.. цаашаа бичъе гэвч үгээр илэрхийлж чадахгүймөө.. би ер нь яачаавдэ..
Tuesday, July 5, 2011 5 Сэтгэгдэл

ойр зуурынх..

хуучин тэнэг утгагүй мэдрэмжээ бүүр мартцан бололтой.. гэхдээ үе үе огцом догдлох юмөө зайлуул.. зайлуул гэснээс замын доогуур ус зайлуулах хоолой гэж байдагаа.... тэр юм их цөөхөн байдымуу эсүүл жижигхэн байдын болуу хэд хоног бороо орохоор л замаар нэг ус.. бороонд алхах дуртай ч хажуугаар өнгөрөх машины үсэргэх шавхайд будагдахыг хүсдэг тэнэг хаана байхавд.. бороо гэснээс олон олон хоног бороо ороод л байвал нэг л сайхан санагдаад байдым.. учиргүй уянгалаг армаанчиктаа биш л дээ.. зүгээр нарны хурц гэрэл тоос шороонд дургүйдээ л тэр..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;