Олоон бишээ долоон жилийн өмнөх би-гээ гэнэт санав. Ай хөөрхий тэр хүүхэдийг хаана ч билээ оршуулаад хүүрийнх нь пайзан дээр нь "бүгдээс илүү бүгдээс сайн тэр хүү энд нойрсч байна" гээд бичсэнсэн. тэгээд тэр чигтээ мартчиж. Бичсэн бичиг маань бүдэгрээд би өөрөө ч мартаж юу бичсэн байснаа санах гэж хаад нэг оролдох бүрт асар их өвдөлтийг дагуулдаг байлаа. саяханаас санагдаад бодогдоод байдаг давтамж ихсээд улам
Аль дээр арван жилээ төгссөн хүн л дээ би. Миний үед гэхүү намайг сургуульд байхад гэхүү насан бага үед маань “Ардчилал” гэгч нь ялаад арваад жил болсон байсан ч дунд сургуулийн сурах бичгийн номноос маркс энгельс нь салаагүй л байж. Гэнэн материалист Энгельсын үзэл бодол нь хэрхэн төлөвшсөн тухай л заадаг байж. “Ардчилал” хэмээх зүйл муу муухайг авчирч гэмт хэрэг ядуурал өссөн тухай ярилцгаадаг байж. Өмнөх түүхээ муулах гэсэнгүй үнэндээ тэгэхэд тийм л байсан. Мань мэт нь яагаад ийм зүйлийн төлөө тийм ихийг хаясан юм болдоо хэмээн эргэлзэх ухаан үнэндээ байгаагүйг нуух юун. Ингэж эртний гэхүү саяхны гэхүү түүхээс бичлэгээ эхэлж байгаа минь. Сүүлийн үед яригдах зүүн төвтэй барууны үзэл хэмээх толгой эргүүлсэн номчирхолоос л болсон хэрэг.
Хүсэл гэдэг хэтэрхий хуурамч юм. Гэсэн ч хүн л юм болсон хойно хүснэ шунана тачаадна. Гэхдээ хичнээн хүсэж байгаад ч биелэхгүй гэдгийг нь ойлгосон үедээ худал найдварыг бий болгоод хүлээгээд байх юм. Биелэхээр бас утгагүй санагдна.
....
Өнөөдөр хараад зүрхээ хурдан хурдан цохилохыг болиулах гэж хичээдэг байсан охиныг хэдэн жилийн дараа харахад шаал өөр мэдрэмж төрдөг бололтой. хэдэн жил ч биш бүүр хэдхэн сарын хугацаанд мэдрэмж маань шаал өөр болчих шиг.
...

хоосон найдлага тээхээс хичнээн залхавч түүнээсээ салж чадахгүйдээ өөрийгөө бяцхаан ч болсон хуурахын тулд богинохон хугацааны өөрийгөө өөрчлөх, мунхаг бодлоосоо салах, гэх мэтийн жижиг сажиг зорлиго тавиад үзсэн. харамсалтай нь дахиал замхарчлаа. шалтгаан нь их энгийн. үхэж далдрахгүй тэнэг найдлагаасаа салж чадкуй болохоороо өөр найдлагаар солих гэж оролдсон. хараал идсэн азгүй хувь тавилангаас минь болсон уу эхний оролдлого тэгээл болсонгүй. ирээдүйн найдлагын маань эзэн зүгээр л найз залуутай гэдгээ хальт "мартсан" .... байжээ.
утгагүй юм. бүгд яахаараа ийм утгагүй байдаг юмбдээ. угын утга учиргүй хоосон амьдрал гэж үглэхээс залхаад жоохон ч гэсэн өөрчлөхийг оролдсон оролдлого маань нэг иймэрхүү бүтэлгүй. дахиад л хуучиндаа орохоос.

Уржигдар нэг найзтайгаа жоол ярьж суулаа. хүмүүний амьдралын хэвшил, аз жаргалтай төгсгөлд хүрэх аргачлал, жишээ болгочихмоор нийгмийн эсвэл улсын байдал энтр гээд өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн юмны талаар хөөрөлдөв. эцэстээ марс руу нисэх тийз хүн бүхэнд хүрэлцэхгүй нь тодорхой байхад маниус энд ингэж элийрцгээгээд яахав гэсэн псимист хандлагаар эхэлсэн яриа маань боломж байж бас болох юм энтр гэсэн оптимист хандлагаар төгсөх тийшээ хандав. хандав ч гэждээ энэ нь зөвхөн өрнөл байсанг өнөөдөр л ойлголоо.
энэ ярианыхаа эхлэл рүү дахиад нэг очиход "олон зуун жилийн" ардчилалын түүхтэй тэр нэг улсын нийгмээ өнөөгийн түвшин хүргэсэн аргачлалын тухай сонирхолтой ч байж мэдэхээр яриа байсан юм. энгийнээр бол гишгэсэн газар нь цөмөрч мэдэх цөмрөхгүй ч байж мэдэх зах хягааргүй мөсөн далай дээгүүр явж байгаа эгэл хүнээр өнөөх нийгмээ, өнөөх улсаа төсөөлж бодов. хаана гишгэхийг чи шийднэ. харин тэр газар чинь нимгэн бол цөмөрнө. амжвал хөлөө татаж авч чадна амжихгүй бол живчиж мэднэ. аз таарвал хатуу байж цөмрөхгүй л байх. гэхдээ л дараагийн алхамаа хийхийн тулд дахиад л азаа сорих хэрэгтэй. энэ бүхэн нь яг л гишгэх газраа цөмрөх эсэхийг мэдэхгүй ч цаашаа яваад л байх ёстойн улмаас байж болох бүхий л сонголтыг хийж чадсан нь дараагийн зогсоолд хүрэх байх. харин нөгөө эрэг дээр гарах эсэх нь угаас эргэлзээтэй.
өнөөх жишээ болгож ярьсан улсынхаа түүхийг харж үзвэл өнөөдрийн "өндөрлөгт" хүртлээ тэд хичнээн харгис байсан байсан ч хичнээн хүнээ алдсан ч гэсэн байж болох бүхий л сонголтуудыг хийсээр хийсээр багаар бодоход 400 жилийг зарцуулжээ. харин бид араас нь яваад байнаа. яг л тэдэн шиг таг харанхуй шөнө хэзээ ч хаана ч цөмөрч мэдэх нимгэн мөсөн дээгүүр алхаж эхлээд ойролцоогоор хорин жилийг өнгөрөөжээ. бас л тэдэн шиг байж болох бүхий л хувилбарийг туршиж үзэх үү. эсвэл тэдний гишгээд цөмрөөгүй мөсөн дээгүүр явж үзэх үү. гэхдээ энэ нь үнэндээ биднийг явахад цөмрөхгүй гэсэн баталгааг угаас өгөхгүй. гэхдээ арай л боломжит хувилбар арай л цөөн жилийг зарцуулах боломж байж мэднэ.
"гэхдээ" бас дахиад л гэхдээ гарах нь. гэхдээ яалт ч байхгүй тэр олон туршилтийг хийсэн нийгэм дэх хүмүүсийн сэтгэлгээ, огтоос туршилтанд орж байгаагүй бидний сэтгэлгээ хоёрын дундах ялгаанаас муу муухай бүхэн гарч ирж болно. тэр нь боломжит бүхий л хувилбарийг туршсанаас илүү гарзтай ч байж мэднэ.

Өөртөө л... өөрийнхөөрөө л... огтоос дурсахгүй огтоос дурлахгүй огтоос дуулахгүй...
...
...
ойрдоо нээрээ бодох маань ихдээд байна уу даа. бодохгүй байхсан гэж хичнээн бодовч чадахгүй юм.
ядаж хэн нэг нь хэн нэгний хувь хэн ч биш байдаг бол гоёоо.
тэгээд тэр эхний хэн нэг нь хичээгээд байгаад хоёр дахь хэн нэгний хүслээр байх гээд бодоод байхад тэрийг нь анзаарахгүй бол яахав гэж бодохгүйгээр зүгээр л өөрийнхөөрөө байж болдог бол аймр гоёоо.
шаал утгагүй элийрэл байлаа. уншсангууд мартчаарай :р

гэнэт багын юмнуудаа бичмээр санагдав.
Лам болсон минь :р
таван нас хүрэх үедээ их хөдөлгөөнтэй байсан гэнэлээ. том том ах нарыг дагаж гол усруу явах, өндөр хөшөөн дээрээс үсрэх /сүүлд очиход юун өндөр үсрээд л нэг давхар орчим өндөр юм билээ тухайн үед тамтаггүй өндөр санагддаг байж билээ/ өөрөөсөө том бодон буу барьж байлдаж тоглох гээл юм юманд оролцсон зүггүй шар монди байсан бололтой. цэцэрлэгтээ бас хөөрхөн хүн амьтан зодсон хэргээр ээж аавын чихийг халууцуулна кэкэ.
ээжийн минь ээж /нагасжий гэж дуудаг байсан/ амьд байсан. сайхан хөгшин байж билээ. тэгж байгаад зургын оруулнаа. за энч яахуу. ардчилсан хувьсгал ялж лам хийд чөлөөтэй болох үед аав минь сумандаа л хөөрхөн нэр нөлөөтэй дарга даамал байсан учраас хийд байгуулах ажлыг нугалж төсөв мөнгө машаан тэрэг байр сав гаргаж өгсийн гэнэл

энэ блоггер гоё болоод л байхымаа. одоо зүгээр миний өмнөөс бичих шахуу болцымуудаа. арай ч гүүмаа би өөрөө бичжээн кэкэк. за энч яахуу нөхөд сайхан л наадсан байлгүй тэ. энэ талаар асуусан бас баяр хүргэсэн гээд бодчоорой :р. ойрдоо амралтаа аваад хийх юм ч олдохгүй гадуур нээтэд суухаас залхуураад гэртээ нээтгүй мия байнаа. олон л юм бодогдож байгаа ч бичмээргүй байна. хэтэрхий тэнэг хэтэрхий мунхаг юмнууд л бичигдэх гээд байх юм. за нэг иймэрхүү.
аая аая аая гээд гурван удаа уулга алдчийй :р. яагаад гэнэт орилоод унав гэж гайхжээн уу. гайхах юу байхав. интернэт гэгч их хөлийн газрын сониныг л гайхжээн. тархиараан биш өөр юмаар сэтгэдэг /??????/ хүмүүс ч бас дунд тууж явах болтойм. нэг л их тэр ийм энэ ийм гэсэн хүмүүс. шаал өөр юм дээр н бичцэн байхад наа чэн тиймшд гэцэн ч байх шиг. ойлгохгүйм дөө. ухаантай хүмүүс бусдын тэнэгийг гайхсандаа дуугай өнгөрдийн гэнэлээ лол :р тэхээр би тэскүү энэ муу оромжиндоо орж ирж шогширч шогширч гарчаагаам чэн тэдний адил туйпуун толгойт бололтой.
гэснээс туйпуун толгойтнуудад мэдэхгүй юм гэж алгаа. нэг л их түүх ч юмуу эсүүл улсын нууц шахуу юм ярьж явахын хар толгойгоон алдахаас айх шаардлага энэ кибер орон зайд үгүй болохоор л тэгдийн байгааз. уул н ч нээх айдас хүйдэстэй холбоотой биш л дээ. зүгээр л тэр их мэдэгч энгийн амьдрал дээр ямар юм байгаа болоо гэж бодохоор л толгой хагарахнээ.
за энэ айхтр улстөржсөн бичлэг болоо явчуу яаачуу :р уул н ч надаа нээх хамаатай эд биш л юмдаа.

за юунаас эхлэхээ мэддэггүй ээ. ойлголцохгүй юм гэж бас байхымаа. уул н би ч баргийн хүнтэй ойлголцуул ойлголцоод ойлголцохгүй бол тэгээл хаяаад явчидагсан. энэ удаа л дахин дахин орж өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад сүүлдээ үглээ чуганц нэртэй л болох шив. бас нэмээд уурын хүргээ хаясан. тэгсэн ч гэсэн дахиад нэг хэлж үзмээр санагдаад ккк. гэхдээ одоо асуудал минийх биш тэрнийх болсым чэн зүгээр л хаяы.
...
энч яаху. хөлбөмбөгөөс болж нойр солигдоод байсан ашгүй англи хожигдож миний бүтэн нойртой хонох өдөр ирэвээ гэсэн чэн бас л үзчихмээр санагдаад байгаа тоглолтууд захаасаа гараад байхын. герман түрүүлчээсэй тэ нээрээ. гэснээс хөлбөмбөгийг охидууд ямар аймр ихээр үздэг болцым бээ баахан охидууд дунд харж баяссаар байгаал хөлбөибөгийг тоохоо ч байвшд :р
...
ойрдоо ажил ихтэй амралтаа авах санаатай завгүй л гүйгээд байгаа хирнээ блогоор хэсч сээгийн дээр чаатлах завийг бол гаргаал байгаамдаа кэкэ. ажил гэснээс ажилаас гардымуу. худлаа хэлбэрдсэн хүмүүсийн дунд байх тэнэг юмаа. мэджийгаа ч юм шиг мэдкү байгаа ч юм шиг бас аймр залхуутай юм. арай сонирхолтойгоор н блогчин гэсэн ажил хийдиймуу харин цалин цавууг маань хэн өгөх болоо гэсс кк

явна гэнээ. аймр хол явна гэнэ. арван хоёр сар хүртэл иркүй гэнэ. ээлдээ гэсэн чэн тэгүүл нэг сар хүртэл гэж байна. надаас зугтаж байгаан болуу. би түүнийг залхаасан бололтой. гол хаашай явахаа хэлкү гэсэн. би араас н оччих байх гэнээ. үнэндээ ингэж хэлэхээс н өмнө араас н очих юм хуна гэж бодсоноо нуугаад яахав. гэхдээ бол гайхжээн үнэхээр надаас залхсандаа ингэж байгаа бол зүгээр л хэлчихгүй. би араас чэн очихгүй ээ. очий гэвэл чамайг хэлсэн хэлээгүй олоол очих байх. харин надаас арай гэж салаад тэр хол газар очиход н би бас л дагаад очивол бүр л алсрах байхдаа гэж бодлоо. одоо би чамруу ярихгүй бас уулзахгүй. үнэхээр л намайг боддог юм бол эргээд ирээрэй. үгүй бол ирсэн ч надтай бүү уулзаарай. зүгээр л найзууд байж чадахгүйг минь ойлгоорой. баяртай түр баяртай магадгүй бүр баяртай ч байж болох
Цаг хугацаа мөнх хөдөлгөөнгүй эсвэл хязгааргүй. эцэсгүй төгсгөлгүй. хэрэв эцэс төгсгөл гэж байдаг бол бүхний бүтээгдсэн үеээс эхэлж бүхний сөнөөгдсөн үед дуусаж магадгүй. бүүр эсввэл. миний цаг хугацаа намайг төрөхөд бий болж намайг үхэхэд дуусна. жижиг жижиг ийм цаг хугацаанууд маш олон. хаа сайгү. өглөө оройгүй өдөр шөнөгүй. харин дунд н тасралт ч юмуу хэсэг зогсолт гэж хэзээч байхгүй. байдаг бол тэр н бас л хязгааргүй. яг л бүх л бүхэл тоо бүрийн дунд хязгааргүй байдаг шиг. бүр нарийвчилбал бүхэл битгий хэл бутархай тоо бүрийн дунд бас л хязгааргүй. гайхалтай нь цаг хугацаа ч тэр тоо ч тэр яг
күү нээрээ юу ч үгүй гэхээр нээх сонин байдын уул н. ядаж л сайхан сэтгэл авьяас хоёроо байгаа байх л гэж боддышд. гэтэл яав өнөөдөр бол ёстой сайхан сэтгэл ч авьяас ч алга. зүгээр л хоосон толгой хоосон кармаа. цалин буух яагаачгүү байхад хармаа хоосон болчихоор дагаад сайхан сэтгэл будаа ккк. нэг сарын хугацаатай нэн тэргүүний чухал гэсэн зорлиго өөртөө өнөөдөр бодож олсын байна гэхдээ. тэрийгээ хэлкүү ээ. за энч яахуу. галзуураал элийрээл дүнхүүрээл яваал байсан яваал байсан сүүлдээ өөрөөсөө залхуураад хуучин хэвэндээ орох гэсэн нэг тийм аймшигтай санагдаад байхын. тодруулбал, буцаад л ажилаас өөрийг бодохгүй зүгээр л ажиллаал ажиллаал байна гэхээр аймшиг. хэтэрхий хол яваад өөртөө хүртэл итгэчихсэн байна наад чэн худлаашдээ чи угаасаа ийм хүн биш энтр гэж өөртөө хэлээд ч нэмэр алга. шөнөжин сайхан зүүд зүүдэлжээснээ сэрэнгүүтээ зүүдэлсэн гэдэгтээ итгэхгүй хэсэг алмайрдаг шиг ч юмуу. ер н өөрийгөө өөрчлөх хүсэл байгаа л байна харин яаж өөрчлөх вээ. цагийг хий дэмий үрэхээс айгаад байгаам шиг хирнээ цагийг ашигтай өнгөрүүлэх ажилаас өөр арга олмоор байна. за за энэ хүргээд утгагүй бичлэгээ өндөрлий. өнөөдөр гадаа майр гоё байна. бороо ороход тэнгэр бүрхэг байхад би хар багийн л дуртай байсан одоо ч хэвээрээ бололтой. сайхан байна өөө сайхан байна. гадаа ч сайхан байна. харин доторхоо бол өөрөө ч ойлгохгүй байна.
Намрын уулнаа буга урамдахыг сонсоорой
Намайгаа ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай.
тиймээ тэнэг хүү нь ухаажих гэж уднаа. тийм болохоор тэр болтол хүлээдийм шүү ээж минь. хайртай гээд хэлчихвэл яваад өгчих юм шиг аашлан энэ л үгийг тандаан хэлж зүрхлэхгүй хирнээ хаа хамаагүй бүсгүйд амныхаан зоргоор үглээл. чадахгүйдээн биш миний танд хайртайг мэджийгаа гэсэн бодлоор өөрийгөө зөвтгөөл. үнэндээ үр нь өөрийг минь хайралсан хайрын чэн дэргэд өчүүхэн төдий л хариу барьсан байх. байх ч гэждээ бараг юу ч өгөөгүй биз. гэсэн ч та минь надаас юу ч нэхэлггүй тэр л их хайраараа өлгийдсөөр өдийг хүржээ. ухаарлын мянган үгээр өөрийгөөн бордохдоон тандаа л зориулж тэднийгээ хэлээгүй. уярлын мянган дууг амандаан аялахдаа тандаа л зориулж тэрийгээ дуулаагүй. буцаагаад авчихдаг хатуу хорвоогийн хуулийг мэдсээр байж буурал ээж минь надтай л хамт үүрд байх юм шиг аашалсаар л... орой үдэш гадуур тэнэж орцны үүдээр сулгүүцэхдээ эжий минь наддаа санаа зовж байгаадаа гэхээсээ ороод очиход үглэх байхдаа л гэж бодсоор л... санааг тань зовоохгүй гэж өөртөө мянган удаа худлаа амлаад яахав. үрийн чинь тэнэг н тэр зэрэг. саваагүй зан ухаангүй бодолдоо хөтлөгдөөл энэ хэвээрээ байх л байлгүй. сар өдрүүд өнгөрөх тусам таныхаа санчиганд нэмэгдсэн буурлыг анзааралгүй явжээ. өчигдөр танийгаа бага ч гэсэн баярлуулсан байх гэж тэнэг хүү нь өөртөө саймширч сууна өнөөдөр. үнэндээ тийм ч ихийг хийгээгүй байхад минь ч гэсэн надаар бахархаж надад баярлаж явдагийг тань мэдсээр байж хийсэн өчүүхэн зүйлдээ сэтгэл минь хангалуун байна. өнөөдөр очоод заавал хэлнээ. хичнээн хайртайгаа хэлж ухаангүй хийсэн тэнэглэл бүхнийхээ төлөө танаасаа уучлал гуйнаа.
пиэс: уянгарч чадахаа байжээ.

31нд babies үзээд гоё кино болсон байна лээ. шийдэл н майр таалагдсан. гарч ирээд гудмаар алхахад хүүхэд хөөрхөн харагдаал :р гэм н хүмүүс хосоороо үзжээхад би ганцаараа ккк. нээх кино энтрээс сургамж авчихаар толгойтой этгээд биш болохоор элдэв янзын юм бодогдсонгүй харин зүгээр хүүхэдтэй л болмоор санагдав. ээжийг н олоогүй байжээж гэж дотроо инээгээл харьж унтсан. орой нь харин хоол н ихдсийн байлгүй зүүдэлсэн. хачин муухай дайсны цэрэг байхын бодуул минийх л байлгүй. ээж н харагдаагүй хаагуур ч юм тэнжээсэн биз :р. аа тэгээд учиргүй уйлахын муу хог. тэхээр н би тайвшруулах гэж хамаг аргаан хэрэглэж дуусаад гаргаад шидцэн үү яасан чимээгүй болчихсон. тэгснээ араас жоохон санаа зовох маягтай. тэгжээтэл сэрцэн. зүүдээ бодож жоохон инээв.
хэзээ ч билээ хэн нэгэн надаас залхахаас залхахаараа яанадаа гэж асуужээсийн. тэгэхэд ч яахав үсрээл үхнэ биз гэж боджээснаа нуугаад яахав. гэтэл одоо амьдрахаас залхаж байна, амьдралаас залхаж байна гэж үглэхээс ч залхаж байна. харин ингэж залхлаа гээд боодол дэмидрол худалдаж авах өндөр байшин дээр гарах энтр гэсэн элгийн элгийн юмнууд толгойд эргэлдээд байхын.
харин яг одоо энэ бүхнээс залхсандаа өөрийгөө өөрчилмөөр байна. харин яаж? шийдэл боодол дэмидрол өндөр байшингийн алинд нь ч байхгүй байх гэж найдаж байгаа. эсвэл тэнд байсан ч эцсийн мөчид л тийшээ явнадаа. тэрнээс наана нь хийх зүйл юу байнаа. эсвэл зүгээр л өөрчлөгдөхийг хүсээд л энэ хэвэндээ гутарч суухуу? эсвэл ухаан зулаггүй ажиллаал ажлаас өөрийг бодохгүй байх уу? дахиал эсвэл гэж үргэлжилээд дуусахгүй шинжтэй.
маргааш эсвэл дараа н яах вэ? магадгүй ингэж гутарч байтал болох байлгүй гээд түр хойш нь тавьж болох болов уу. ер нь би чадах болов уу. ирээдүйд яах вээ гээд бодтол өнөөх өндөр байшин боодол дэмидролоос өөр сонголт надад үлдэхгүй бол яана.

нээх гоё блог бичмээр санагдчихлаа. даанч залхуу хүрээд байхын гэсс :р. угаасаа уран чадвар дутдаг болоод уджындөө. хуучин цагт ч бичий гээл бичихэд аймр урт юм болоод хасаж танаж байгаад нийтэлдэг байсан одоо яасан. уртаашаа таван үгтэй ганц өгүүлбэр бичээл дуусаа. сэдэв байтугай үг олдохоо байчиж. гэчихээд гарчигаа харсан чэн бороо ороосой ч гэсэн байх шиг. юун яасан ийсэн бороо. гүүмаа гэхэд орох ёстой юм орох л байлгүй тэнгэр хангай надаа ямар хамаа байнаа :р. гэхдээ л орчвол сайхан шороо тоосгүй гудамаар үхтрээ тэнэхийнсан. за за залхуу хүрсэн тул ингээд дуусгийдаа
би даавуу. бичкэн тасархай даавуу. гэм нь сэтгэлтэй бас зүрхтэй даавуу. гайхалтай нь бас азтай даавуу. өнгө нь ямар ч байж болно. өөдөс нь том ч байж магадгүй. ашиглагдах зориулалт н таны л мэдэх хэрэг. дэвсээд гэвтүү, дэрлээд унтна уу, хучаад унтна уу, хуулаад хаяна уу, нулимсаа арчина уу нуухаа авна уу та л мэд. аргаан олкуй бол айлын охинг дуудахдаа даллах алчуур, аль эсвэл орцны ханан дээр сахилгагүй хүүхдийн эрээчсэнийг арилгах баллуур маягаар ч байсан болышд. гэхдээн надад толбо үлдээв. гэнэт би тэрийг чинь хараад шаналж мэднэ. өөрийнхөө өнгийг мэдэхгүйдээ, угаасаан өнгө ялгахгүйдээ улаан ч бай үгүй ч бай цус гэж бодож мэднэ. хар ч бай цагаан ч бай нус гэж андуурч мэднэ. хэмжээ дамжаа хэлбэр галбиргүйн учир хурц зэвийг бундантай андуурч ч магад. айлын хөөрхөн охин хайрынхаа үгийг над дээр эрээчээд түүндээ харуулсныг н андуураад дурлаж шаналсан түүхтэй ч хаширахгүй тэнэг даавуу би. битий гайх би хэлсэн шүү дээ. би зүрхтэй сэтгэлтэй даавуу гэж.
by daavuu
by daavuu
Бүх зүйл өчигдөрийнх шиг бишээ дандаа өчигдөрийнх шиг бишээ биш ..... бодож байгаа зүйлээ үгээр илэрхийлж чадахаа байцымуудаа би чинь одоо. зүгээр л ирээдүй гэж байхгүй бас өнгөрсөн ч гэж байхгүй харин ганцхан л өчигдөр байвал ч... эргэх цагийн гурван хувирал гэдэг н би өөрөө л шүү дээ. гэтэл өнгөрсөн дэх дао ирээдүй дэх дао одоо байгаа дао-гийн аль аль нь надад, чамд, тэрэнд ер нь хэнд ч хамаагүй. хэдийгээр цаг хугацааг зогсоохийг хүсэж байгаа мөч маань оргүй худал, зүгээр л дүр эсгэлт гэдгийг мэдэж байгаа ч надад огт хамаагүй. энийг битгий нөгөө хүн болгон баг зүүдэг энтртэй холбож ойлгоорой.
их л удаждээ. бүтэн жил өнгөрч. гэсэн ч тийм ч удаан санагдсангүй. нэг мэдэхэд л ийм хугацаа өнгөрчиж. харин надад яаж нөлөөлөв. би зөөлөрч хүн шиг элдвийн үл бүтэх юмнуудад итгэж эхэлсэн. хайр байдаг гэдэгт, хагацал дайсан гэдэгт гээл... одоо дахиад өөрчлөгдсөөр. мэдэхгүй юмдаа. би сайн хүн болоод ч байгаам шиг. эсвэл эргээд муу хүн болоод ч байх шиг. хамгийн тэнэг н би ямар ч тэвчээргүй болж. өвлийн хүйтэнд шөнийн гурван цагт айлын цонхон доор очоод хүлээж зогстлоо тэвчээргүй болчиж. хараал ид. би буцаад жилийн өмнөх байдалдаан орж юуг ч мэдрэхгүй юугч үл анзааран хөндий толгойлж явмаар байна. тэхэд би ямар тэвчээртэй байсымбээ.
блогт бичлэг нэмнэ гэхээр бичих юм олдохоо байждээ хөөрхий.
блогт бичлэг нэмнэ гэхээр бичих юм олдохоо байждээ хөөрхий.
уулнаас цэцэг ургуулж өгөхийг гуйжээ удахгүй өвөл болохыг мэдсээр байж удаан биш ч гэсэн нар хармаар байна гээд ахин дахин гуйжээ хүсэл нь биелж цэцэг ургах үед хүйтэн өвөл хаяанд ирж цэцэгс хагдарч навчис хийсч байсан гэдэг. гэсэн ч гэлээ гандах цаг байсангүйн учир намар орой ургасан тэр цэцэгт хавар эрт ургасан цэцэгс атаархаж байсан гэдэг
Үхчиж. сая л анзаарлаа. өмнө нь юу бодож яваад яагаад үхсэнийг нь одоо болтол мэдээгүйгээ хэлж мэдэхгүй л юм. дурсагдахгүй санагдахгүй болохоор амьд байгаа эсэхэд нь санаа зовж явсангүй. өнөөдөр өөр нэгэн хажууд ирэхэд л мэдлээ. бусдаас дуулаагүй нь яамай гэж болох ч хичнээн удаан анзааралгүй явсанаа мэдэх юмсан. мэдэх юмсан ч гэждээ. мэдлээ гээд юм өөрчлөгдөх биш. одоо цогцосыг нь гаргаж булаад дээр нь эзэн нь мартаж орхисон зүрх нойрсож байгаа гэж бичихээс
Амьдрал гэж юу вэ? зүгээр л зүүд үү, оргүй хоосон зүйл үү. гэснээс амьдралын талаар бодож үзээд амьдралын талаар бодохгүй байхаар шийдлээ ч чих шиг. аймаар тэнэг фило байна уу. янзан бүрийн элий юм эрэгцүүлэхээс залхаж дуусахгүй шар толгой юмдаа би. хоосон ертөнцөнд байж хоосон биш зүйлийг хүсээд л. ээждээ хэлж үзээгүй үгээ нэг охинд ч хэлж байх шиг.
ажил хийх сонирхол алгаа. гэхдээ хийхгүй бол маргааш тайлан гаргаж өгөх ёстой. орой сууж байгаал дуусгаад өглөө аваачаад өгөхөөс.
заримдаа үр дүнгүй худал зүйл хийж байгаагаа санах бүртээ ажил хийх сонирхолгүй болчдын. би ер нь дандаа л үр дүнтэй юм хийхийг хүсээд байдаг бололтой. ууг н надын хийсэн ажилыг хэн нэг н авч ашиглаад байвал би лав баярланаа. даанч яамны мэрэгжилтны шүүгээнд тоосонд даруулж хэвтэнэ гэхээр гол харлаад байхы. нөгөө бодохоор л гол харлаад байхы гэдэг шиг. галтуурдаад хийчүүл бандуулаад бөөн юм болдын бол уу.
ажил ч гэлтгүй үр дүнгүй амьдарсаар залхаж байшд гэр ажил гэр ажил гэснээ дундаа ганц нэг баар сав ороол амьдралын хэмнэл дуусаа наасан.

аягатай усыг асгаж байж дахин дүүргэх зай гаргадаг юм гэнэлээ.
ойрд нээрээ миа байнаа. түрүүн пабд яг парны хажууд сууцан чинь хамаг энергээ соруулаад одоо нэг дотор муухай оргисон амьтан ажил дээрээ сууж байна. утас нэгжгүй түрийвч хоосон. эртхэн гараад алхахгүй бол гэртээ харих чадал ч алга. ядаж байхад өнөөдрийн бүтээсэн зүйл гэвэл хэдэн дүнгээ тавиулснаас өөр зүйл алга. ажил юу ч хийсэнгүй хийх ч сонирхол алга. блогды гэхээр унших юм ч үгүй.бичих л хүсэл байх шивдээ. хүмүүсийн дунд худал баг зүүсээр залхаж байхад саяхан үзсэн нэг кину санагдаад болдоггүй. бусдад таалагдахын тулд өөрөөсөө өөр байна гэдэг зүгээр л там юм шиг. гэхдээ бүгд тэгж байхад би ямар ганцаараа элийрээд суултай ч биш.
бүгд гэснээс цөөнх мэт харагдах баг зүүсэн хүмүүс олширсоор л удахгүй жинхэнэ баг зүүдэг хүмүүс цөөнх болчихвол ч. миний юу ярих гээд байгаа ойлгогдож байна уу би өөрөө лав ойлгохгүй байна сда.

Шэнэ жэлдээ шэрхи бэетэй,
Даагантнай далантай,
буруутнай булшантай,
Тумэр хулэгтнай тургэн гуйдэлтэй,
Тyлгэтнай тангаршааhаар,
Эшэгэнтнай ээрэмшээhээр,
Энхэ тайван, таван эрдэнитэй,
Сээрээ сэргын саагуур хаянгуй,
Хорюулаа хоройн саагуур орхингуй,
Ичии ибии гэлдэнгуй, ичигии хургаар заалсангуй
Убшэ хабшангуй, Улзы жаргалтай,
Он жэлдэ hайн явахатнай болтогой

Хараал идэг. толгой хагарах нээ. халаасаа ухаж үзэхэд сохор зоос ч алга. Ажлын цаг ч аль хэдийн өнгөрсөөн. ажилдаа явахын тулд автобусны мөнгө хэрэгтэй. өнөөдөр пялаад маргааш дотор гайгүй болохоор явий. утсаа унтраахгүй бол гарууд залгаад салахгүй биз. аа унтрааж болохгүй өөр нэг нь залгаад дотор засах юм олдох ч юм билүү.
юуг ч юм хүлээгээл... маш удаан. удаан ч гэждээ өөрт нь тэгж санагдаж байгаа болохоос яг хэзээнээс гэдгээ санахгүй. хамгийн гол нь юуг гэдгийг ч санахгүй. гэсэн ч хүлээж байгаагаа мэднэ. сүүлийн үед юуг хүлээж байгаагаа санах гэж их хичээх болсон. даанч хэзээнээс эхэлж хүлээж байгаагаа санахгүй. магадгүй зөвхөн өнөө өглөө л тэгж санагдсан байж болох. бас хэзээ дуусахыг мэдэхгүй. магадгүй өвгөн болоод үхэх өдөр нь хүлээж байгаа зүйл нь болж ч мэднэ. өчигдөр бас уржигдар тэрний өмнөх өдөр ч бас яг ингэж санагдсан. өөрийнх нь мэдэх бүхий л өдөр ингэж эхэлж байсан юм шиг санагддаг.
Маргахгүйн нотолгоо,
Мартахгүйн баталгаа,
Өрөөлийн цэцэрхэл
4
Сэтгэгдэл
Windows Xp admisitrator password-ыг ERD Commander ашиглан өөрчлөх
ажиллаж байгаа ERD Commander-г татаж авах хаягийг тавьлаа.
Татаж авах:
http://rs264.rapidshare.com/files/77226197/ERD_Commander_ISO.0.rar
Энэ программыг юунд ашигладгийг одоо тайлбарлая.
Пасс-г нь мэдэхгүй компьютерийн Windows XP Account Password -г хэрхэн өөрчлөх, нэвтрэх вэ? ERD Commander ашиглах

Зүгээр л ... тасархай дурсамжуудаа эвлүүлэх гэж эсвэл тэр чигт мартах гэж оролдоод чадахгүй. Бүдэгхээн мартагдах дөхсөн гэхдээ мартагдахгүй нэг тийм. Заримдаа зүүдэнд ирж сэдрэх.
Асгаран орох бороонд ганцаар алхах хүсэл төрүүлэх. Өнгөрсөн цаг хугацааг сайхан байжээ гэж санаа алдах эсвэл шал тэнэг байжээ хэмээн хараах. Ингээд л дуусахаа мэдсээр байж Ирээдүйд юу болохыг төсөөлөх ч үгүй байж Бүдэгхэн тэр дурсамжаар голоо зогоож амьдрах. Хуучин киноны эвлүүлээгүй кадр шиг тасархай дурсамж. Санан санан уйтгарлах. Ор тас мартахсан.

Subscribe to:
Posts (Atom)
Сайтын статистик
Powered by Blogger.