Friday, May 25, 2012 0 Сэтгэгдэл
ингэсийн.. урагшгүй ээ.. сэтгэл санаа гэнэт хог дээр үсрэх тохиолдол байдаг нэг тийм.. яг болчинодоо тэгэнгүүт тэгнэ дээ.. тэгээд намайг цүпаридунгуут нь би дагуулж тонгороод гээд барилдааныхаа мэхийг хүртэл боловсруулцан байтал больчингуут ямар ч ялалтын мэдрэмж төрдөггүй тэ.. яг тийм нэг гэхдээ арай өөр.. өөрийнхөө боловсруулсан тактикын үр дүнг үзэх боломж долоо хоногоор хойшилж урам хугарав.. уурандаа би ийм нөхцөл байдлыг үзэн яддаг гэж бичээд мэссэж сэнд хийцэн.. сэтгэл ямар их хөөртэй байснаа шууд нам унтарваа хэсэг зуур.. одоо л ухаан орж үмх талхны зах хайх сэхээ оров.. өөдгүй сонин тэр мэдрэмжийг үтэр түргэн хөөн зайлуулахаар ханцуй шамлан зүтгэв.. барилдав ойчив.. босж ирээд дахин дайрав дахиад ойчив.. босоод өмдөө гөвөөд хацартаа наалдсан нусаа арчаад хамаг чадлаараа орилдоо гүйсэн сэрчдэг байгаа гээд баахан далийрав.. жудогийн нисэлттэй ойчуулахыг юугдэг билээ.. аа тийм базари.. барилдалгүйгээр базари үнэлгээгээр ялагдсандаа хамаг шар гозойгоод байхым.. за хувийн сэтгэл санаа байдал нэг тиймэрхүү.. ашгүй долоо хоног дуусч 2 өдрийн амралт нэртэй зугаа цэнгэлийн цаг.. маргаашын төлөвлөгөө нөгөөдрийн төлөвлөгөө хэдийн бодогдчихсон.. бараг хэдэн зууны өмнөөс төлөвлөөд явчдаг болхоор дундуур нь зарим нэг жижиг сажиг өөрчлөлтүүдийг хам хум оруулаад л чичрээд дайрчдым.. гэснээс энэ ч бас яахав.. нээх сүртэйм биш.. гол нь дэлхийн дулаарал.. тхх.. хамгийн чухал нь шүү дээ.. ойрын таван зуун жилийн төлөвлөгөөнд нарны эрчийг бууруулах төсөл эхрэгжүүлэх санаа байгаа нас хүрэхнүү гүү юу.. за тэгээд хүрээд тэгээд хийж чаддым бол дараагын хэдэн зуун жилд нь амжуулаад үүлгүй тэнгэрээс бороо оруулах төсөл байгаа.. мэдээж юу гэж хөх монголынхоо хүйтэн өвлийг мартхуудээ.. тэрийг дараа ижч яримз.. өө тийм бас саранд нөлөөлөх замаар саалийн үнээний гарцыг нэмэгдүүлэх төсөл байгаа мөнгө хүрэхнүү гүүй юу гэсс.. гэснээс би нэг бацкаан блогчин байхдаа мон ураны наранхүүгийн тухай бичиж байсым.. цагтаа цаадах чинь та уихд нэр дэвших үү гэхэд би ярихаас өөрийг хийж чадахаа больсон цагтаа уих-д орно гэж хэлж байж билээ.. тэгээд тэрийг нь би баталгаажуулаад бичцэн нөхөр өнөөдөр дэвшиж байна гэх шив.. бодвол юухан хээхэн ч хийж барахаа байсандагаа.. эхнэр нь салаад явчих вий.. за өөр зүйлгүй..




















яасан кипаак дуунууд шиг огцом төгсгөл болж чадсан уу :р..
Wednesday, May 2, 2012 3 Сэтгэгдэл

бөгжний эзэн..

ах принтэрээ засуулах нааш нь явуулж.. засварт өгсөн дотроос нь бөгж гараад ирдэг байнашд.. аваад өөрийн эзэмшилд шилжүүлчихлээ.. гол нь аль хуруундаа зүүхээ мэдкүймөө.. ядам хуруундаа зүүчүүл охид эргүүлэхээ больчих байх гэж бодоод.. дунд хуруундаа зүүхээр эвгүйм.. ер нь бөгжийг аль хуруунд зүүхийн ач холбогдол тайлбар энээ тэрээ юм байдым болуу..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;