Tuesday, October 26, 2010 6 Сэтгэгдэл
ойрдоо бүүр өөрийгөө ч ойлгохоо байлаа. би хангалттай муу хүн бололтой. бодол сэтгэл зүрх хүсэл тэмүүлэл гээч юмандаа хэтэрхий уягдчихсан  бололтой. залхаж үхэхнээ. зүгээрл энэ бүхнийг дуусгах юмсан гэж хүсэвч зориг хүрэхгүй юм.
Tuesday, October 19, 2010 3 Сэтгэгдэл
Хүсэл гэдэг хэтэрхий хуурамч юм. Гэсэн ч хүн л юм болсон хойно хүснэ шунана тачаадна. Гэхдээ хичнээн хүсэж байгаад ч биелэхгүй гэдгийг нь ойлгосон үедээ худал найдварыг бий болгоод хүлээгээд байх юм. Биелэхээр бас утгагүй санагдна.
....
Өнөөдөр хараад зүрхээ хурдан хурдан цохилохыг болиулах гэж хичээдэг байсан охиныг хэдэн жилийн дараа харахад шаал өөр мэдрэмж төрдөг бололтой. хэдэн жил ч биш бүүр хэдхэн сарын хугацаанд мэдрэмж маань шаал өөр болчих шиг.
...
Wednesday, October 13, 2010 1 Сэтгэгдэл

утга учиргүй...

хоосон найдлага тээхээс хичнээн залхавч түүнээсээ салж чадахгүйдээ өөрийгөө бяцхаан ч болсон хуурахын тулд богинохон хугацааны өөрийгөө өөрчлөх, мунхаг бодлоосоо салах, гэх мэтийн жижиг сажиг зорлиго тавиад үзсэн. харамсалтай нь дахиал замхарчлаа. шалтгаан нь их энгийн. үхэж далдрахгүй тэнэг найдлагаасаа салж чадкуй болохоороо өөр найдлагаар солих гэж оролдсон. хараал идсэн азгүй хувь тавилангаас минь болсон уу эхний оролдлого тэгээл болсонгүй. ирээдүйн найдлагын маань эзэн зүгээр л найз залуутай гэдгээ хальт "мартсан" .... байжээ.
утгагүй юм. бүгд яахаараа ийм утгагүй байдаг юмбдээ. угын утга учиргүй хоосон амьдрал гэж үглэхээс залхаад жоохон ч гэсэн өөрчлөхийг оролдсон оролдлого маань нэг иймэрхүү бүтэлгүй. дахиад л хуучиндаа орохоос.
Friday, October 8, 2010 5 Сэтгэгдэл
***
Цөхрөлгүй гуниглагч
Шантралгүй шаналагч
***
Осолдохгүй амьсгалана
Тасалдахгүй үргэлжилнэ
***
Monday, October 4, 2010 7 Сэтгэгдэл

залхуу

Би залхуу болоод байна уу блогтоо яагаад юм нэмэхгүй байнаа гэсэн би ганцаараа биш бололтой миний уншдаг блогуудад бас бичлэг нэмэгдэхгүй юм. хүмүүсээ залхуурахаа болий би уншмаар байна

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;