2011.09.05
урд орой нь хэрвээ түрүүлүүл... гэхээр н түрүүлцын биш.. зүгээр угаасаа түрүүлнэ гээд бодцон байсын.. мундаг байсанлдаа манай хэд.. бас азтай ч байсан.. ялах хүмүүс чэн цаанаа л ондоо байдым байшд.. өмнөх өдөр н гурван халбага пийв залгичаад өглөө өвдөх толгойныхоо өвчинг дарах гэж аспирин уусан ч тэр ондоо байдал нь байж л байдын байшд.. тэгсэн яасан гэсэн зүгээр нэг халбага пийв уусын биш огтоос бодоогүй.. бишээ туршилтанд орно гэж төсөөлөөгүй явжийгаад зад авхууллаашд.. би юушдээ намайг туршихад дургүй гэж түрүүн хэллүү яалаа гэж хүртэл хэлж үзлээшд.. еөөр таг гүрийчихээр яаж эвтэйхэн энэ байдлаас гарахаа бодохоос цааш нь гүнзийгүүрүүлж бодох ухаан байгаагүйм л.. гэхдээ уул нь хальт завсарлага аван бодох хугацаа өөртөө олговшд нойл орох нэрийдлээр.. давсаг бол тэгж ихээр чинэрээгүй байсын.. тэгээд бодлоо.. юу л болоод байнадаа.. яавал хэнийг ч муулахгүй эндээс гарахуу энээ тэрээ.. буцаж очоод яахаа л бодлоошд.. тэгсэн түм буман хинт өгөөд байхад ойлгох ухаангүй.. тиймээ тийм.. би өшөө жоохон бодсон бол олчих байсы.. гэхдээ л сэргэлэн биш л байна л даа.. арга ч үгүй..
8 жилийн өмнө ийм юм сараачиж суухдаа.. хөөрхөн хүүг минь төрүүлж өгч надтай хамт амьдралыг туулах хүнтэйгээ учирсанаа гүйцэд ойгоогүй явжээ.. бүх зүйл сайхан байнаа..
баярлалаа блог минь..
dahiad neg durlahsan gej bodood l yavj bn.. uur onts sonin geheer yum algadoo...
etsest n daiad l buh zuil gunigtai.. ergen toirond duuren gunig haruusal.. haranhui.. bas orgui hooson.. deer n sedgeld yu ch ugui temuulel zorligo muruudul alga.. yaj ene buhniig tugsguh ve..
hervee bi uhvel hen minii araas uilah ve..
хүмүүс яагаад хайраас айдаг юм болоо.. шаналахаас хаягдахаас.. шархлахаас айсандаа л тэр байх тийм үү.. яадаг юм.. өнөөдөр байгаа бүхнээрээ өөрийгөө мартан байж өрөөлийг хайрласан тэр сайхан мэдрэмжийг мэдэрснийхээ төлөөсөнд тэгж шанал гэж бурхан шийтгэвэл ялыг нь үүрч чадна гэсэн сэтгэлээр л хандал даа.. хэрвээ чамд би түүнийг хайралчихвал дараа нь шаналвал яана гэсэн айдастай байвал хэзээ ч хэн нэгнийг хайрлах гэсний хэрэггүй бишүү.. хариуцлагаас айсан өчүүхэн сэтгэлээр хайр сэтгэлд хандвал харин тэр хагацал шаналал гэдэг чинь хүрээд ирэх юм шигээ.. хамгийн муугаар бодоход дахиад нэг шаналалтай учирна биз.. харин зүгээр л дундажаар бодвол нэг сайхан дурсамжтай үлдэнэ л биз.. хамгийн сайнаар бол түүнтэйгээ хамт үүрд үлдэнэ л биз.. ялгаа нь лав тийм ч их санагдахгүй байна..
бүүр багад сургуульд байхад гэж ирээл яривал одоо нээх өвгөн юм шиг болчиж байна уу. гэхдээ угын бага байсан н үнэн л юм чинь тэ. за дахиад хадуурах нь ингсийн бага ч байж олон юманд үл санаа зовдог ч байж. тавдугаар ангид гэхээр 9тэйдээ юм байна. манай анги урлагын үзлэгээр хоор дуугаа сонгох юм боловоо. тэгээд баахан ярилцаж байж элтон жоны нэг дууг сонгосын. за байз ямар билээ сакрифаес энтр арай биш байгаа их л алдартай дуу байсан юм хуна. тэгээд хэн гоцлох вэ гэдэг дээр ярилцаж байтал ангийн багш шууд намайг дуул гэдийн. шалтгаан нь их энгийн чи шар толгойтой учраас энтр. энэмуу шар толгойноос болж олон л асуудалд орж байснаас хамгийн хүнд нь энэ, хамгийн хөгийн нь үсээ будуулсан хэргээр ангиас хөөгдөж байсан нь юм байна энтр эх хэ.
миний хоолой буруу зөв баруун солгой ямар ч хамаагүй зүгээр л шар толгойтой төрсөн учраас л гэсэн. ер нь яахаараа би шар толгойтой болцын бүү мэд. ээж аав зүгээр хар толгойтой. тэхээр тэр эмээ өвөөнүүдэд л учир байгаа энтр ха ха. за далийрах яахав. тэгээд дуулвоо. нэг цэнхэр сонин малгай хаанаас ч юм олоод өмсцөн энтр. ард манайхан намайг түрээл. тэр үед одоогынхыг бодвол арай шигэн дуутай байсын байлгүй тэгэсгээл дууссан. дараа нь юу болсныг санах юм алга энтр. байр майранд орлуу яалаа.
дараа нь нэг баахан хүмүүсийг дагаад учиргүй хол явбөө. нисээл нисээл баахан удаан нисэж нисэж буухад нар шингээгүй байдаг тийм хол ниссэн юм. тэнд баахан жинкэн шар толгойтнуудын дунд хэсэг амьдарсан юм. тэгээд тэнд байхдаа нэг газар монголчуудтайгаа хоол идээд. манайхан яахав дуугаа дуулаад л уйлаад л энтр би дотроо шоолж инээгээл хэ хэ. тэгээд яг тэндээс гараад атуусан дотор явж байхад нэг нь намайг бүүр дуул гээд салдаггүй. аргагүйн эрхэнд дууллаашд. хажууд нэг гадаад өвгөн. тэгээд баахан адгаад монгол холилдсон гарууд. бүүр багадаа эмээгээрээ заалгаж байсан нэг буриад дуу аманд орж ирэхээр нь дуулаа хаясан. үг мүгийг нь сайн мэдкүй ч тэгээд аялагандаа тааруулаад хэлээ бөөрөнхийлсгээд согтуу хүмүүст мэдэгдэхгүй дуулаа л хаясан. дуусаад л хүмүүс бүүр ангайцан чи ямар гоё дуулдгы энтр ля ля. согтуу хүмүүст л тэгж санагдсан юм байлгүйд

За байж байж нэг орж ирэхдээ зүгээр байхгүй реклам хийх гэж орж ирлээ.. магадгүй эрээ цээргүй мэт эсвэл утга учиргүй мэт нэртэй нэгэн жүжиг үзсэн юм.. нэр нь "Үтрээний хүүрнэл"..
Залууст юм бодогдуулсан үзчихээд гарахдаа хамт үзсэн хүнтэйгээ өшөө олон хүнд үзүүлмээр юм байнадаа хэмээн ярилцаж явсан.. тийм ч болхоор маргааш нь дахиад хоёр билет хайсан боловч олдоогүй юм.. тэхээр нь зохион байгуулагчдад нь энэ сардаа багтаагаад дахиад тоглуул би билет авна шүү гээд захисан хүслээр болчдын.. би ч яахав хүссэн хэмжээгээрээ билетээ авч үзүүлэхийг хүссэн хүмүүстээ тарааж өгөх гэжийгаа.. харин та хэдийг үзчээсэй магадгүй дуулаагүй мэдээгүй ч яваам билүү гээд жоохон рекламны пауз хийх гэжийнаа..
Жүжгийн тухайд нэлээн эртнээс бага сага мэдэх заримыг нь сайн мэдэх хэдэн охидууд нийлж залуу эмэгтэйчүүдийн клуб нэртэй байгууллага байгуулсан.. тэрнийхээ үйл ажиллагаа болгож эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийн эсрэг олон улсын V day хэмээх аяны хүрээнд монголд өнгөрсөн жилээс тоглогдож эхэлсэн юм байна лээ..
Харин яг жүжгийн үйл явдлын тухай очоод мэдвэл илүү амттай ч ганц хоёр үг цухуйлгахад эмэгтэй хүн бүрийн дотор байх тэр бүр гаргаж хэлж чаддаггүй нандин нууцын тухай.. зөвхөн эрчүүдэд зориулсан биш.. дэлхий даяаар эмэгтэй хүмүүс ч өөрсдөө заримдаа буруу ойлгож явдаг зүйлсийн талаарх яриа хөөрөөний тухай..
манай охид үнэхээр мундаг тоглосон зүрх сэтгэлээсээ тоглосон болохоор ч тэрүү.. эхлэсэн цагаасаа дуусах хүртлээ алгаа хорстол ташсаар байгаад гарсандаа.. тэндээс гарсан хүн бүр өндөр сэтгэл ханамжтай байсан гэхэд би лав эргэлзэхгүй байна.. тэгээд энэ бичлэгийг маань уншсан болгон заавал очиж үзэхийг зөвлөж байна..
аа тийм яг мартах гэж байна.. уг жүжигийн орлого нь бүгдээрээ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хандив болж очих юм билээ.. юу гэлээ хүчирхийлэлийн эсрэг төвд хамгаалагдаж байгаа хүмүүст унаанд зориулагдах гэлүүдээ.. саяхан гудамжинд болсон аймшигт аллагын тухай сонсоо л биздээ.. нөхөр нь эхнэрээ алаад л.. гэр бүлээ цэцлуулах шүүх хурал нь болохоос 30хан минутын өмнө салах гэж байсан нөхөртөө алуулсан тэр эмэгтэйг бодохоор ямар ч байсан Монголд хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд энэ үйл ажиллагаа том хандив болох байхаа.. тиймээс зөвхөн гайхалтай урам зориг дүүрэн залуусын тоглосон жүжиг үзэх ч биш.. хүчирхийлүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслаж байна гэж бодоод энэ жүжгийг үзээрэй..
The Vagina Monologues/Үтрээний хүүрнэл жүжиг 2013 оны 3-р сарын 30-нд 19:00 цагаас, 31-нд 15:00 мөн 19:00 цагуудад Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/photo.php?fbid=498168833552668&set=oa.467502779990236&type=1&theater энэ хаягаар аваарай..
мэдээж би энэ жил дахиад үзэх гэж байгаа.. хамт үзэх хүмүүс байвал чөлөөтэй шүү..
өглөөнөөс үдшийн бүрий хүртэлх хугацаанд яг үнэндээ юуны төлөө.. зүрх сэтгэлээ яг байгаагаар нь тэс хөлдүү чигээр нь царцаачихмаар.. ядаж хавар болтол..
олоон жилийн өмнөх.. нэг тийм.. мэдрэмжүүд бий болгож байсан.. түүнийхээ хирээр энэ блог дахь нэлээн хэдэн бичлэгийг зориулж байсан... амьдралын минь бас хэдэн жилийг итгэл найдвараар дүүргэж байсан тэр бүсгүй.. байсан байсан.. гэхдээ хэзээ ч минийх байгаагүй.. тэр.. хэзээ ч минийх болохгүйг нь мэдэх үед итгэл найдвараа тэр чигт унтраагаад мартчихсан гэж бас л өөртөө найдсан.. үгүй өөртөө биш зүрхэндээ тархиндаа найдсан.. гэвч би яг ганц л зүйлд дургүй.. зөвхөн хэрэг болсон үедээ гарч ирдэгт нь.. магадгүй намайг зовоохгүй гэсэндээ л тэр байх.. гэхдээ л.. би түүний хувьд тийм ч чухал нэгэн биш гэдгээ мэдрэх боломжийг олгодогт нь үнэхээр дургүй.. гэхдээ би яг өөрөө юу хүсээд байгаагаа сайн олйгодоггүй ээ.. хуурамч инээмсэглэл, худлаа тал засалт шаардаад байгаа ч юм шиг.. тэртэй тэргүй би түүнийг тэр чигт нь орхиод мартаад цаашдын харанхуй замаа хөөн гэлдэрэхэд минь дахин гарч ирж өвтгөхгүй байхыг.. үнэхээр л тийм бол ядаж фриэнд зон гэдэгтээ оруулаад байвал.. гэвэл бас дахиал нөгөө тэнэг найдвар төрөх байхдаа..
надад чухал бишээ.. хамгийн гол нь намайг нөхөртэйгээ уулзуулахыг хүүхдээ харуулахыг хүсэж байна гэсэн.. гэхдээ л тэгж хэлсэн нь нэг л хуурамч санагдсан.. тэгээд ч улам бүр намайг өвтгөхийг хүсэж байгаан болуу гэж бодогдсон.. хамгийн гол нь зүгээр л би түүнд хэрэгтэй болсон.. дандаа яг тийм л үедээ гэнэт гарч ирдэгт нь би дургүй..
гэнэт ингээд харсан баахан гомдол.. болих хэрэгтэйшд.. тэртэй тэргүй тэр ямар энийг унших биш зүгээр л өөрийгөө тайвшруулах үүднээс л бичсэн юм шүү..
бас нэг сонин мэдрэмж..
энэ гэхдээ бүүр өөр.. зүгээр л дахиад дээрх мэдрэмжийг мэдэрчих вий гэсэн байдас.. яваад өгөх нэгний төлөө зүрхэндээ дахиад нэг бүсгүйн зураг нэммээргүй байгаа ч юм шиг.. эсвэл хамаагүй.. гол нь мэдрэмж шүү дээ гэж л өөрийгөө тайвшруулна.. ямар мэдрэмж.. таалагддаг эсэх нь бүү мэд нэг тийм хачин мэдрэмж.. заримдаа тэнгэрт хөөргөж заримдаа үхмээр санагдуулдаг.. заримдаа гзар дор ормоор санагдтал ичүүлж.. заримдаа бүхнийг чадагч болгож заримдаа бүр хамгаас зоригтой хамгаас хөгжилтэй хамгаас илүү хамгаас мундаг нэгэн болгодог тэр мэдрэмж.. түүнийг зарим хүмүүс гоё сайхан гэнэ.. зарим нь онцгүй муухай зүйл гэцгээнээ.. харин миний хувьд яг гоё уу сайхнуу муухай юу гэдгийг би л мэдэхгүйм.. гэхдээ л бас мэдэрмээр..
маш их.. бүүр маш ихийг бичмээр ч үүнээс цааш бичих сонирхолгүй болчихлоо..
Гарцаагүй мэдрэх мэдрэмж болохоор нь
Ганцаардал уй гунигтаа би дуртай
Яваад өгөх бүхний төлөө биш
Яг л энэ гунигийнхаа төлөө
Цаг хугацааг зогсоохийг хүснэ.
2009-10-09
цаг хугацаа угын л зогсоо эд.. үхэх үйлтэй миний хувьд л урагшилна.. сэтгэлдээн би заримдаа ухрааж бас зогсоож алгасаж болдог бол хэмээн бодно.. гэвч хичнээн хүсээд ч миний хүслээс гадуур урсах энэ цаг хугацаанд би дуралсныхаа хариуд тоолох нас тоймгүй их үрчлээ авна.. эцэст нь ертөнцийн төгсгөл цаг хугацааны адагт ирэхэд энэ утгагүй бодлууд замхран үгүй болж өөдөсхөн бие нь өт хорхойн хоол болмой.. црийн цийн.. энд хүрээд тэнэг бодлуудаа зогсоочхий.. ийнхүү сараачиж суухдаа тэрхүү цаг хугацаанаас үрэн байж суугаа гэдгээ бол мэднэ..
байздаа түр хүлээ..
Just do it..
but
Later...
амьдралыг хойшлуулж бас амарч өнгөрөөнө.. гэснээс өнөөдөр баасан юм байнашд.. өнөөдөр сүүлчийн өдөр.. ирэх долоо хоногоос тэс өөр цаг хугацааг захирсан залхуу биш оргилын төлөө.. гэхдээ..
амьдрал үнэн барзгар байнаа.. ажил дээр ер нь юу ч болохгүйм.. ядаж байхад зээлтэй болохоор ажлаасаа гарий гэх зориг хүрэхгүйм..
гэгээлэг юм гэвэл нэг охинд дуралчихсан.. ойрын хэдэн жилдээ хүнд шинээр дурлаагүй хуучин бүтэлгүй дурсамжтайгаа зууралдсаар нэг мэдсэн ямар ч сэтгэл хөдлөлгүй мэдрэмжгүй ер нь бараг үхмэл болохоо дөхснөө мэдлээ..
гэхдээ бас бүтэлгүй ээ.. гэхдээ тэрийг дараа ярий яг баттай тодорхой болохоор нь..
жолооч болсон.. амьдралдаа машин барихгүй алхаж явсаар дуусна гэдэг байсан хүн чинь аргагүйн эрхэнд машин барих хэрэгтэй болоод жолоонд суугаад төгсөөд одоо үнэмлэхээ авахгээд л.. машинаа бэлдчээд л байж байна.. яанадаа хүн амьтан дайрчихгүйхэн шиг л явах юмсан кк.к.. ядаж байхад жолоондоо нээх суугаагүй арын хаалгадаад зохицуулцан болохоор бүр айдастай..
товч тайлан гэвэл нэг иймэрхүү..
угаасаа уншигч нь одоогоор гуравхан байгаа хойно тэгээд бичих юм олдох байлгүйдээ..
өөр хүмүүс уншмаар байна энтр гээд байвал майл хаягыг нь авч өгөөрэй та гурав
хүндэт уншигч улаанмалгайт, гуталчин оллие
та нартаа мэхийн ёслов :р..




- Twitter-т дагах!
- "Facebook-г минь үзэх!
- Бичлэг захиалах
Холбоо барих