Tuesday, November 6, 2012 2 Сэтгэгдэл
Гэнэт бодлоо.. би ер нь блогтоо яг юу бичдэг.. яах гэж бичдэгээ бүр ойлгохоо байлаа...
Saturday, November 3, 2012 1 Сэтгэгдэл

Гайхалтай..

Монгол залууг ингээд олон улсын тэмцээнд данк хийж байхыг харах гоё юм..

Bilguun BATTUVSHIN 1989.3.2 194cm 88kg

Энэ эхний тоглолтод хийсан данкууд..


Эн өчигдөр Солонгосын эсрэг хийсэн данк.. жинхэнэ гамбир болгосондоо..

Thursday, November 1, 2012 3 Сэтгэгдэл

Элдэв шалдав..

Блогоо нээчихээд л юу бичих вэ гэж бодоод суудаг юм.. ууг нь ч ингэж бодож модолгүй зүгээр л бичмээр санагдсан үедээ амандаа орсноо урсгаал гартаа тааралдсан үсгээ цохиол явчдагсан.. энэ насныхуу юуныхуу ямар ч байсан үг шууд урсахаа больжээ..

Би нүүр хагараагүй хүнтэй бол ер нь дуугүй.. бодож санаж яваагаа зуун хувь илэрхийлэх муутай.. бас сэтгэл санаанд нь элдэв юм хийчих вий гээд үгээ их бодож байж гаргах гээд байдаг шиг байгаам.. нэг нүүр хагарчуул амныхаа зоргоор бурна.. бодохоосоо өмнө ярина.. ялангуяа эсрэг хүйсний хүнтэй бол нүүр хагартлаа олигтой яриа өрнүүлж чаддаггүйм.. тэгээд яг таалагдсан охиныхоо хажууд бол бүр таг гацаа.. амнаас үг уначих вий гэсэн шиг л.. тэгээд явсных нь дараа тэгдэг байж ингэдэг байж энээ тэрээ.. ёооё.. заримдаа би яагаад иймийм бол гэж боддын..

жолоонд сууж байгаам.. анхандаа ч сурсанаараа дуугүй л байдаг байлаа.. өнөөдрөөс нэг машины хэдтэйгээ нүүр хагаравшд.. намайг юм хэлэнгүүт л нөхөд тас тас хөхрөөд чи нээрээ мангар алиа гарымаа.. тэгээд яагаад өмнө нь ингэж хөгжилтэй байдаггүй байсын гээд гайхаад.. би тэгээд харин гэнэт бодлоошд.. юувлээ.. яалаа ийлээ нтр.. таалагдсан охинтойгоо шууд ингээд харьцаж чаддаг болчуул л.. даанч зүрх зориг нятоо..


хар багын л ном тэвэрсэн ухаантай толгойтой цоорцоноороо дуудуулаад хичээлээс өөрийм хийдэггүй явсны л гай байхдаа.. ичимхий бүрэг юмуу гэхээр бас биш.. найзан дундаа бол унгас алдаж өгийшд..

жолооны хэдэн охидуудаас нэг охин таалагдваа.. сая гэрт нь хүргэчээд салахдаа яагаа ч үгүй л дээ.. гэсэн.. маргаашнаас ажилаа зохицуулаад ер нь тууштай охин эргүүлнээ.. эргэн тойрны намайг мэддэг болцон гарууд бол намайг тоохгүй.. би ч тэднийг мэддэг болхоор тоохгүй нэг тиймэрхүү.. шал хөндлөнгийн хэзээч тааралдахгүй байж мэдэх байсан нөхдүүд л зүгээрийм гэж бодов.. гэнгүүт охин эргүүлэхэд яг яах ийх тактик мактик сайн мэдкүй ээ.. зөвхөн онолын түвшинд бол доктор хамгаалахаар.. хар праагчик юу ч үгүй.. тэгжийгаал нэг сайхан браашигтай болохоосдоо энтр..
Tuesday, October 23, 2012 3 Сэтгэгдэл

ХАБ болсон бас бус ШБОС болон зарим нэгэн даалгаварууд..

За амласан ёсоороо ХАБ гэгч болон замын хажууд зогсон хүмүүсийг боль бай хэмээн хэлж үзэв.. зугаатай л санагдсан.. улаан гэрлийг хэрхэн асдаг яагаад ногоон гэрэл төчнөөн уддаг тухай өөрийн гэсэн онолын мэдлэгтэй болоод хоцорсон.. тэрхүү онолоо амьдралд хэрэгжүүлэн шинэ бүтээл оновчтой санааныхаа патентыг авахыг хүсэн өргөдөл гаргах гэж байгаа.. нэр нь явган хүнийг замаар гарахыг зөвшөөрсөн ногоон гэрэл хэдэн минут тутамд асдагийг судлан өглөө гэрээсээ ажил хүрэх хүртлээ өчүүхэн ч зогсолтгүй тувтан ногоон гэрлээр гаран явах онол арга зүйн үндэс, үүнийг өөрийн нөхцөлд тохируулан өшөө сайжруулах арга зам гэж.. энэхүү судалгааны ажлын нэрийг нэг амьсгаагаар бичсэн тул нүүр минчийтлээ улайв.. түүнийгээ хэрхэн эгэл жирийн өнгө төрхөнд оруулах тухай судалгаа хийхээр зэхэв.. за тэр ч яахав.. тэрхүү ногоон гэрлүүдийн асуудал нь чин үнэндээ миний биш улс эх орны асуудал уг судалгааг түрд нь хойш тавин түүнээс ч илүү чухаг сэдэв эрэлхийлэхээр амьдралын харгуйгаар зэгсэн хурдтай мөлхөж явнаа гэж.. жишээ нь өглөө сэрүүлгээ унтраачаад эргэн хөнжилдөө шургахдаа тэр чигээрээ 10 11 гэж сэрэлгүйгээр бөхийн бөх гэгч нойрсохгүй байх арга зам сэдэв бол өнөөдрийн надад тулгараад байгаа эн тэргүүний тулгамдсан асуудал мөн юм.. өөр гэвэл орой ажлын цагаа дуусгаад элдэв бусын блог сайт нүүрний ном мэтхэнээр эргэлдэлгүй шулуунхан замаар шувтан бөгсөө аваад харих арга зам, замд тааралдах болон утасаар дуудан хорлох татаруудаас бултах арга ухаанаа ашиглан маргааш өглөөг хэрхэн арзайгаагүй үстэйгээр сэрэх вэ гэдэг бол хоёрдугаар тулгамдсан асуудал юмаа.. за ингээд үргэлжлүүлээд байвал дуусашгүй нь өдөр тутам тохиолддог өчнөөн бэрхшээл бүрийг өөрийн гэсэн арга ухаанаар шийдэхээр идвэхитэй эрчимтэй тэмцэл дунд амьдарсаар явнадаа энэ шар толгойт.. ойрын жишээг дурдааваасу.. гээл яг үргэлжлүүлэх нь.. хамгийн чухал сэдэв бол нойр.. түүнийг л ялан дийлвээс алдах морьгүй миний бие ажлын бүтээмж эрс дээшлэх нигүүртэй хэмээн зурхайд өгүүлжээ.. гэснээс яг ингэж өгүүллүү.. үгүй бол би өөрөө энд ингээд өгүүлийдаа.. уг нойр хэмээх асуудлыг одоогын байдлаар тулгарах тухай бүрд нь шийдсээр яваа бөгөөд ойрын ирээдүйд нэгмөсөн даран сөнөөх гамгүй сайхан тагчик боловсруулах гэжийгаа.. гэхдээ зөвхөн зүүдэндээ.. ирээдүй гэснээс ирэх амралтын өдрүүдээр хотоос холхон гарч тарвагны боодог хийж идэх завшаан тохиолдсон бөгөөд миний даалгавар болбасу уг аялалд оролцогч нэг бүрээр төсвийн задаргааг гаргаж танилцуулах очих газар замын маршрутыг зохиож зуран тэмдэглэл хөтлөх даалгавартай болжээ.. ах дүү нараас асуух юм гэвэл би хайчих вэ санаа юу байна вэ..
Friday, October 12, 2012 1 Сэтгэгдэл

гарчиггүй

дурсамж гдэг яг л юу шиг.. мм.. нөгөө юу байшдээ.. үгийн сангийн баялаг бус байдал өөрийгөө илэрхийлэх дур хүрэхгүй байх нийлээд энэ хүрээд зогсоов.. үнэндээ өнгөрсөн зүйлсийг бүгдийг нь мартсан.. ирээдүйн тухай үл төсөөлнө.. гэвч яагаад ч юм зүгээр л оргүйгээс гэдэг шиг сонин сонголтууд дунд амьдарахаас үнэндээ залхаад.. бүүр урд насныхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр заримдаа гэнэт шийднэ.. гэхдээ чадахгүйгээ мэдээд зүгээр л үргэлжлүүлж унтахаар шийдмой.. энэ галзуу нойрыг.. гэнэт босоод хамаг ажлаа амжуулж хиймээр санагдавч тэр бүхнийг зөвхөн нойрон дундаа.. зүүдлэх маягаар.. зарим гоё зөвлөгөөнүүдийг дагамаар л байна гэвч шантрах юм аа.. гээд бодохоор ач холбогдол гэдэг юмыг юунд ч өгөхгүй байгаад байгаа мэт.. гээд бодохоор ерөөсөө эцэст нь зүгээр л өвдөхөөс айсан хөгийн хувиа хичээсэн араншин.. яагаад ч бүх зүйлийг нэг зүйлд зориулах сэтгэлийн тэвчээр гэдэг юмаа хаа нэгтээ хаяаад явчихаж.. эсвэл өгөөд явуулчихаж..
Monday, October 8, 2012 0 Сэтгэгдэл
за больж үзий.. энэ блогспот ямар хачин болцын.. аягүй юм бичих гэж орж ирснээ гайхаж гайхаж гарлааш..
Friday, September 21, 2012 1 Сэтгэгдэл

хичнээн ч удсымб...

хичнээн ч удсымб.. цаг хугацаа урсдагаараа урсаад л.. би нь яахавдээ.. замд дайралдах бүхнийг тэрэг шиг дайраад л.. эргэж харах ч үгүй.. зогсолтгүй урагшилна гэснээрээ урагшлаад л.. ямар ч байсан зогсохгүй гэж өөртөө үглэвч үнэндээ яг нэг газраасаа огт хөдлөөгүй мэт.. хуучирсан мэдрэмжүүд дахин сэргээд.. хуучин блогоо эргэн санаад.. сараачих үг урсаад л.. юу ч өөрчлөгдөөгүй юм шивдээ.. осолдохгүй амьсгалж тасалдахгүй үргэлжилж байх шивдээ.. яг энэ хачин мэдрэмжүүдийг таг мэдрээд зогсож байх үедээ ийнхүү сараачиж байж..

Цөхрөлгүй гуниглагч..
Шантралгүй шаналагч..
Осолдохгүй амьсгалана..
Тасалдахгүй үргэлжилнэ..

одоо тэгсэн магадгүй бүтэн эргээд яг байрандаа буцаад ирэх шив.. өөрчлөгдсөн зүйл гэвэл хэдэн үрчлээ тоолох нас тоймгүй их ажил.. өөр тэгээд бага сага юм.. өөртөө харин юу ч үгүй..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;