мартчихаж.. мэдрэмжээ үгээр илэрхийлэхээ.. хичнээн хичээвч илэрхийлэх үг олдохгүй юм. өнөөх л хуучин үгнүүдээ холбоод бичих нь нэг л ядаргаатай.. уран яруу үгс гэж байхаа больж.. оргилох айхтар хүсэл гэж алга.. хэтэрхий хуучраад үнгэчихсэн өврий дэвтрээ өдөрт хэд хэд нээвч үзэг ойртуулах чадал эсвэл зориг алга.. би хэтэрхий хуучирч. бодол минь өтөлж. ухаан санаанд минь уншаад мартчихсан номын мөртүүд л эргэлднэ.. санах гэж хичээх тусам л улам л хэцүү санагдана. хөндий цээжнээс чимээ үл гарна.. хоосон тархинаас бодол үл хөвөрнө.. эргэлдэх бодлууд нь өнөөх л ажил ажил.. өөр зүйлыг боды гэхнээ ч чадахгүй болчихож... чихэнд уянгалах эгшиг гэж алга.. хөрчихөж миний сэтгэл.. хүйтэн хөндий харьцаанд дасчихаж.. өөрөөсөөн бас бүгдээс зугтахаас залхчихаж.. үгээр илэрхийлэх гайхамшиг гэж байхгүйд итгэчихэж.. өөр нэгнийг бодох тэнхэл ч алга... өөрийнхөө тухай ч бас бодох хүсэл алга.. дахиад дуралтлаа удах биздээ.. дандаа л ийм мэтээр явсаар гэнэт л өөрийгөө зүхэх биз..
3 Сэтгэгдэл:
Миний анд архи уугаад сайхан тасраад үзхийм уу. Югдэглээ форматлаад үздиймуу гэсийн.
хэ хэ.. хэтэрхий амархан зүйлс заримдаа маш хэцүү санагддаг..
хэсэг хугацаанд харилцаа холбоо чимээ шуугианаас хол байж цэвэр агаар цэнгэг усыг амтлаж үзэхыму
Post a Comment
zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)