Thursday, April 14, 2011 0 Сэтгэгдэл

хүмүүжилийн доголдол

юу ч гэчив.. юуны ч доголдов л.. гүү ер нь бодоод байхад аягүй хүмүүжилтэй хүүхдүүдээр жишээ аваал ээж маниус загнадаг байж билээ.. тэдний хүүхдийг хар хичээлээ тараал гэртээ ирээл хичээлээ хийгээл хоолоо хийгээл юмаа угаагаал.. хөөе хөөе би ч гэсэн хичээлээ хийдэг байсан шүү.. гэхдээ гэртээ биш л дээ.. айлын ээжүүдэд хүүхдүүд нь дандаа айлын хүүхдээс сахилгагүй муу залхуу сурлага муутай санагддаг байхаа... тэгсэн хүүхдүүд нь ээж нь айлын ээж шиг сайхан ааштай болч гэж бодогдоол кэкк... хаа хаанаа ээж нь хүүхдээ хүүхэд нь ээжээ солиод үзсэн бол ч.. тэгсэн тэдний хүүхэдэд ээж нь ямар санагддаг байсан бол :р.. эсвэл ээжид нь хүүхэд нь гэрээсээ гаркуй ноомойгоол байжээх нь ямар санагддаг байсан бол.. гэхдээ маниусын үед бараг ноомой хүүхэд гэж байгаагүй байхаа.. би л санкуйен.. зүгээр л жишээ аваад байсан айлын ах орой үдэш орцны үүдэнд гитар бариал суужил байдаг байсаншд... намайг тэгээ суусан бол ээж алкуй юу..

юу ч биччихэв..
Wednesday, March 30, 2011 4 Сэтгэгдэл

Дхиад л...

Өчигдөржин нэг л зүйлийг бодлоо.. орой нь нэг найзын төрсөн өдөрт очоод баахан буу халж амьдрал энээ тэрээ ярьсан боловч гэртээ хариад нойр хүрэхгүй өдөржин бодсоноо үргэлжлүүлж бодлоо.. шаал өөрөөр байж шаал өөр хүн болохыг хичээгээд байна гэж бодож байвч тэр минь худал байж.. магадгүй зүгээр л өөрөөсөө зугтах гэж оролдож байсан ч байж болох юм.. энэ дотор эргэлдэх бодлууд дундаа төөрсөөр залхаж гүйцлээ.. хэн нэг нь зүгээр л ганцаардал гэж хэлэх байх.. үгүй ээ тийм биш үргэлж ийм л байсан.. өнөөдөр ч өчигдөр ч тэр бүү хэл өнгөрсөн бүхий л хугацаанд.. хажууд минь хэн нэгэн байхад ч.. хажуудаа хэнийг ч хамаагүй байлгахыг хүссэн үед ч..

*********

Гунигтай байна гэж үү.. гуниглаад ч баярлаад ч байх шалтгаангүй байхад юунд тийм байх билээ.. Шаналж байна уу гэж үү.. Шаналахын тулд шалтгаан хэрэгтэй.. Увын утгагүй ховын хоосон... Хичнээн гүрийгээд ч өөрчлөгдөхгүй өчүүхэн сэдэл.. Байхгүй бүхний төлөөх цөхрөл.. байгаа бүхнээс залхах мэдрэмж.. Өөрөөсөө ч бас..

********

Хамгийн их хүсэж байгаа зүйлдээ өөрөө огтоос хэрэггүй гэдгээ мэдрэх.. Өнөөдөрийн төлөө амьдарч байгаагынхаа төлөө гэвч энэ өнөөдөрт бас тэр амьдралд чиний хэрэг хумхын тоосны ч чинээ байхгүй.. Үлээгээд л өнгөрөх элсэн ширхэгний үнэд хүрэхгүй.. Өнөөх элсэн ширхэгт харин тэр салхи нь тэр амьдрал нь тэр өнөөдөр нь энэ бүхэн нь хамгаас хэрэгтэй, хамгаас үнэтэй.. тэд үгүй бол өөрөө ч үгүй..
Monday, March 21, 2011 2 Сэтгэгдэл

гарчиггүй

мэдэхгүй ээ. зүгээр л дуулмаар сэнгэнтэл хашгирмаар санагдах чинь. учиргүй гуниж гутарсан юм алгаа. уурлаж бухимдах ч зүйл алга. зүгээр л сэтгэл гэгэлзээд. нутгийнхаа нуурыг, тэнд ирдэг хос хунг санав. бул нуурын хос хун одоо тэндээ ирдэг боловуу. хэрвээ ирдэг ирж байгаа бол энэ цагын уринд наашаа зориод гарсан болов уу. үржиж олуулаа болсон болов уу. хэдий жижигхэн ч гэлээ тэр л нуурын хөвөөнд тоглож наадаж явсан бага балчир настай миний хувьд хангалттай том нуур. хэдий цөөхөн ч гэсэн нутгаа санах үедээ дурсан санаж сэтгэлээ дүүргэхэд зай үлдээдэггүй хос хун. нүд гүйцэхгүй тал, өөвгөр намхан толгодын дунд үдшийн бүрийгээр одод гялалзах цэлмэг тэнгэрийн доор алсыг ширтээд зогсож байгаа хүсэл мөрөөдлөө багтааж ядсан тэр л хүүгээс өнөөдөр юу үлдэв дээ.. буйдхан тосгоныхоо хүмүүсийн царайг, нутгынхаа нуурыг, зөвхөн тэр нууранд л ирдэг хос хунг, намхан толгодоо, жижиг сондуултай намгархаг хөрсий нь ер нь юугы нь илүү ихээр санаад байгаа хэлж чадахгүй нь. зүгээр л зүрх сэтгэлдээ зурж авсан бүхий л зүйлсээ санаж. хавар болжээ..
Wednesday, March 2, 2011 2 Сэтгэгдэл

бурханд..

нам гүмхэн.. нэг тийм чив чимээгүй.. хичнээн хашгираад ч сонсогдохгүй.. хэний ч бүр өөрийнх нь чимээ гарахгүй..

бурханд хайртай гэдэг зүгээр л үл тоохыг хэлнэ.. хичнээн удаа бурханаас тусламж гуйна төдийчинээ бурханыг зүхэх шалтгаан нэмэгдэх тул.. бурханыг ч ер нь юуг ч.. үл тоох.. гэвч энэ зүрх итгэхийг тэмүүлэхийг хүснэ.. эргээд нөгөө зарчимаа зөрчихөд хүрнэ.. эргэлзээ.. бөөн бөөн гансрал.. бусдыг хайрлана гэдэг бурханыг хайрлахаас тийм ч ялгаагүй биз..
Monday, February 14, 2011 3 Сэтгэгдэл

мартчихаж..

мартчихаж.. мэдрэмжээ үгээр илэрхийлэхээ.. хичнээн хичээвч илэрхийлэх үг олдохгүй юм. өнөөх л хуучин үгнүүдээ холбоод бичих нь нэг л ядаргаатай.. уран яруу үгс гэж байхаа больж.. оргилох айхтар хүсэл гэж алга.. хэтэрхий хуучраад үнгэчихсэн өврий дэвтрээ өдөрт хэд хэд нээвч үзэг ойртуулах чадал эсвэл зориг алга.. би хэтэрхий хуучирч. бодол минь өтөлж. ухаан санаанд минь уншаад мартчихсан номын мөртүүд л эргэлднэ.. санах гэж хичээх тусам л улам л хэцүү санагдана. хөндий цээжнээс чимээ үл гарна.. хоосон тархинаас бодол үл хөвөрнө.. эргэлдэх бодлууд нь өнөөх л ажил ажил.. өөр зүйлыг боды гэхнээ ч чадахгүй болчихож... чихэнд уянгалах эгшиг гэж алга.. хөрчихөж миний сэтгэл.. хүйтэн хөндий харьцаанд дасчихаж.. өөрөөсөөн бас бүгдээс зугтахаас залхчихаж.. үгээр илэрхийлэх гайхамшиг гэж байхгүйд итгэчихэж.. өөр нэгнийг бодох тэнхэл ч алга... өөрийнхөө тухай ч бас бодох хүсэл алга.. дахиад дуралтлаа удах биздээ.. дандаа л ийм мэтээр явсаар гэнэт л өөрийгөө зүхэх биз..
Friday, January 28, 2011 1 Сэтгэгдэл
Заримдаа.. заримдаа ч юу байхав бараг ихэнхдээ... үгүй ээ ер нь дандаа юм байна. тиймээ байнга л... догдлол гэж хэлж болохоор зүйл... үгээр илэрхийлэх гэхээр нэг л болохгүй юм. онцгүй үгээр илэрхийлэх гээд ч байгаа юм шиг эсвэл угаасаа арай дордуулж илэрхийлэх гээд ч байгаа ч юм шиг. .... гаргаад шидчихмээр нэг юм дотроо өрвөлзөх... үе үехэн маш хүчтэй сэдрэх... хамаг чадлаараа орилмоор... хашгирч уйлмаар.. эсвэл дуулмаар ч юм уу.. үл мөхөх тэр нэг зүйлийг өөрийнхөө дотрохи тэнэг найдвар хэмээн нэрлээд хамаг зүрхээрээ зүхнэ. хачин юмаа... тэр найдварыг үгүй хийхийг хүсээд ч байгаам шиг... үгүй ч юм шиг...
 хааяа нэг зүүдлэхээрээ сэрэхдээ хачин гунигтай болчих юм. бүх зүйлсийг тайлбарлаж чадмаар ч юм шиг. бүүр түүрхэн ч болтугай цээжинд өрвөлзөх энэ галын хэсгээс харуулмаар ч юм шиг.. гэхдээ нэмэргүй эээ.. хэнд ч хамаагүй. тэрэнд ч... энэнд ч.... бас тэрэнд ч... зөвхөн үгээр илэрхийлэгдэж чадах эсэхдээн биш. зүгээр л хэн нэгэнд зориулагдаж чадахгүйдээ... хэлж болохгүйдээ... харуулж чадахгүйдээ... хамт байхгүйдээ...
Зүүд заримдаа зөнтэй байдаг. зүгээр л хэлсэн үг үнэтэй байдаг. бодлогогүй бодолгүй хар зөнгөөрөө, мэдрэмжээрээ хэлсэн үгс... хэт мэдрэмтгий хүмүүст энэ нь хэт хүндээр тусна. мэдрэмжийгээ хамгийн чанга дээр нь тавьчихаад харьцдаг хүмүүс гэж байна. яагаад ч юм мэдэхгүй зүгээр л тэгж таардаг. өмнөх хэсэгт бичсэн тэнэг найдварыг мөхөөхгүйн тулд тэр найдвартаа хорогдох байр олохын тулд тэгдэг байх. тэгээд хэт мэдрэмтгий дээрээ тавьчихсан болохоор сайн муу бүгдийг л хүлээн авчихна. тэр мэдээллүүдээс өөртөө таалагдсаныг үлдээгээд таалагдахгүйг нь устгана. гэвч үнэндээ устгаж чадахгүй.. нөгөөх нь дотроос нь хатгана. тэгээд л үгүй ээ тэр тэгж хэлсэн болохоор надад найдвар байна хэмээн үглэнэ. гэвч нөгөө талд үнэн байдал ийм байхад чи наад найдвараа мартаачээ хэмээнэ. энэ л зөрөлдөөн дунд өнөөх найдвар үхэж өгөхгүй амь тэмцнэ. тэгж тэмцэх тусам бүүр л .....
Tuesday, January 11, 2011 7 Сэтгэгдэл

мэдрээгүй мэдрэмж

мэдрээгүй мэдрэмж гэснээс газраас бороо ороход мэдрэх мэдрэмжийг зүгээр л төсөөлж болно. өглөөд нар шингэхийг зүгээр л бодож болно. мэдрээгүй мэдрэмж гэхээр байхгүй зүйлс болхгүй зүйлс байх. эсвэл чадахгүй ч юмуу. ямар учраас есенин ахматова мария булгаков энтрийг агуу хэмээн дууддгийг. ямар учраас куртыг энэ ертөнцийн биш хэмээн цоллодогийг, ямар учраас фрэдий мэркурийг бурханы бэлэг хэмээдгийг би мэт нь ойлгох тэнхэлгүй юм. зүгээр л тэдний төсөөлснийг бид хэзээ ч төсөөлж чадахгүй учраас л.

...бүлэг цагаан дэрсний
бүдэг гэрэл доор...

гэсэн мөртийг уншаад тас харанхуй шөнө гарч хараад үнэхээр тас харанхуй шөнө дэрснээс бүдэгхэн гэрэл гарч байгааг мэдэж билээ. гэхдээ өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй учраас л гайхалтай санагдсан хэрэг. магадгүй чи хүсвэл газраас бороо ороход мэдрэх мэдрэмжийг төсөөлж чадна. үгээр илэрхийлэхэд л хэцүү байж магадгүймдаа. яг л яруу найраг гэдэг мэдрэмжийг үгээр илэрхийлсэндээ л гайхалтай байдаг гэдэг шиг. аялгуугаар, үгээр илэрхийлэх л хэцүү..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;