Tuesday, September 22, 2009 5 Сэтгэгдэл

Гарчиг байхгүй

Өчигдөр нэг жижиг өгүүлэл уншаад. мангар жижигхэн дээрээс нь товчилцон. гэсэн ч аймаар хүндээр тусдаг байшд. архаг галзуу өвчнөө эдгэрчийн гээл баярлаад байсан дахиад сэдэрчихвүү яав. амьдрал зорилго хүсэл мөрөөдөл энтрийн тухай дахин дахин эрэгцүүлж бодлоо. лаг лаг дүгнэлт хийх дургүй ч эцсийн дүндээ би ганцаараа ингэж тэнэг юм боддоггүй юм байна гэсэн бодол төрөв. хэзээ ч юм бичиж байсан үгийн хэлхээсээ оруулийдаа.


Надаас хойш ертөнц мөхнө
Намайг үхэхэд бүгд дуусна.
Ертөнц мөхөх тэр өдөр
Ердөө л тас харанхуй бүгдийг нөмөрнө.

Үхэл гээчээс айх юм үнэндээ алга. учир нь тэр ганцхан надад л зориулагдаагүй. бүгд л үхдэг. харин амьдрал гээч мөн энэ эргэн тойронд байгаа бүхэн ууж буй ундаа сууж буй сандал дэрлээд хэтэх ширээ дээр нь унтах ор. андын нөхөрлөл амрагын хайр ажлын амжилт. гоё байшин ганган машин цалин мөнгө..... гээл бүгд л надад зориулагджээ. тэд надаас хамаарч оршин байж намайг үхэхэд тэд үгүй болно.
би ийм л хүн би нээрээ эдгэрэхгүй бололтой. сда.
Friday, September 18, 2009 5 Сэтгэгдэл

Би

Хэзээ ч юм нэг өдөр


ингээл суужээн чинээ бодсонгүй ээ хөөрхий
надад энэ өдрүүд таалагдаж байна.
түрүүн өгүүлсэн төлөвлөгөөний зарим хэсэг нь биелэсэн шүү нээрээ одоо гүйцээгээд авбол ч.
Wednesday, September 2, 2009 8 Сэтгэгдэл
өмнөө тавьсан зорлигогүй байгаа бүхнээсээ залхсан ичгүүргүй энэ амьдралдаа гутарчихлаа. Надад үүнээс илүү зүйл байх ёстой ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. би уул нь их азтайшдээ гэхдээ тэрэндээ ч итгэдэггүй. яагаад гээч яагаад гэвэл надад тавьсан зорлиго байхгүй. учир нь миний тавьсан зорлиго үнс болон хийсэхээс айсан учир зорлигогүй амьдарч байна. хэн нэгний буруу зөвийг шүүх зориг байхгүй надад учир нь би өөртөө ч итгэхгүйдээ ингээл зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байна. үнэндээ та бидний тавьсан тавьдаг зорлиго гээч юу юм бэ. миний тавьсан энэ зорлиго гээч зүйл эцсийн мөчид хэнд ч хэрэггүй зүйл болон хувирахыг хармааргүй байгаа учраас л урдаа зураас татаж амьдрахыг хүсээгүй юм. татсан энэ шугамаа тэртээ доор байхыг харах ямар тэнэг болоо гэж бодохоос юунд ч найдахгүй юуг ч бодохгүй өнөөдрөөрөө амьдрах нь илүү дээр санагддаг. амьдрал гээч зүйлийн утга учирыг хайж элийрч муурч дэмийрч явснаас хийж чадах бүхнээ хийгээл хэнд ч гай болохгүй амьдрах л бодолтой хүнсэндээ би. гэхдээ энэнээс илүүг чадах боломжтой байхад ингээл бүхнээс зугтаж амьдарч байгаадаа гутарчихлаа. уул нь ядаж өөртөө сэтгэл хангалуун байхсандаа гэж.

бодит амьдрал гээч зүйлд хүн алж, хулгай хийж нүгэл гээчийг үйлдэхгүй амьдрах нь магадгүй там гээч байдаг бол тэрэнд шатахгүй байхаас сэргийлж байгаа. гэхдээ хэтэрхий ариун явдлыг сахилаа гээд тэр там диваажин нь байхгүй бол бас л шатчина шүү дээ.

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;