Saturday, February 25, 2012 5 Сэтгэгдэл

Логикын тухай..




би олон хүнээс логиктой байхыг хүсдэг.. энэ талаараа нэг сараачий гэж бодлоо.. яагаад логик хэрэгтэй вэ.. яагаад баталгаа буюу аргументыг шаардаж дүгнэлт гаргахдаа яардаггүй вэ.. энэ бүхний талаар өөрийн мэдэх бага сага зүйлээ тоймлоод бичлээ..

хэрвээ та философийн анхан шатны мэдлэгийг ямар нэг хэмжээгээр авсан л бол эртний софистуудын талаар дуулсан байх.. тэдний аливаа буруу дүгнэлт хийх гаргалгааг сонсож байсан бизээ..
жишээлбэл:
чамд байгаа зүйл бол чиний гээгээгүй зүйл мөн..
Чи эвэр гээгээгүй байж таараа тийм үү..
Тэгвэл чи эвэртэй..

энэ бол софистуудын логикын алдаатай дүгнэлтийг зөв аргументуудыг ашиглан хэрхэн гаргаж байгаа талаар сурах бичигт байдаг ишлэл.. иймэрхүү логикийн алдааг гаргах гол утга учир нь шалтгаант холбоо байдаг.. шалтгаант холбоо бол логикын амин сүнс..

Saturday, February 18, 2012 2 Сэтгэгдэл

Сонголт

Аягүй амьдрал мэддэг ойлгоцон баагий яваад л байж яваад л байж.. бусдад зааж зөвлөөл.. тэгж болкуй ингэж болкуй.. би ингэж алдсым.. миний мэдэх тэр тэгж алдсын.. гээд л.. гэтэл нэг л өдөр төгсгөл ойртож байгааг мэдэрч.. төгсгөл ойртож байгааг мэдрээд тэрийг хүлээнэ гэдэг азтай явдал.. учир нь маргааш битгий хэл таван секундын дараа юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй.. гэнэт дээрээс туйпуу унаж ирээд цохиод алчуул.. эсвэл хальтарч унаад тэгээд үхчүүл.. төгсгөлийн тухай бодоо ч үгүй маргаашын үйл явдлынхаа төлөвлөгөөг боловсрууланхан алхаж яваад үхчихдэг хүмүүс олон байна.. харин өнөөх төгсгөл ойртож байгаа мэдэрсэн этгээдүүд энэхүү азтай явдлаа янз бүрээр хүлээж авдаг.. амьдралд чаргууцалдаж.. айж дагжин чичирдэг.. үнэндээ бусдад зааж зөвлөж явахдаа өөрийнхөө хийсэн сонголтондоо захирагдаж явснаа хэзээ хойно ойлгодог.. хийгээгүй сонголтоо буруу байсан гэдэгт өөрийгөө итгүүлдэг.. хажуудах хүнээр жишээ аван батлахыг оролддог.. гэвч үнэндээ тэрхүү жишээнд авагдаж байгаа хүн нь өөрийнхөө сонголтонд сэтгэл хангалуун байгаа эсэхийг огтоос тоодоггүй.. мэдэхгүй байж бусдын сонголтыг буруутгадаг.. бид мэдэхгүй зүйлээс айдаг ч сонголт бүрийн ард байх эрсдлээс бас айдаг.. тэрхүү эрсдэлээс хэдийчинээ ихээр айна төдийчинээ өөрийнхөө хийсэн сонголтоо зөвтгөж явдаг.. гэтэл.. төгсгөл ирэх үед бидэнд ямар ч сонголт хийсэн зөв ч бай буруу ч бай тэрхүү төдийгөөс өдийг хүртэл хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун байх чанар дутдаг.. эргэлзэж тээнгэлзэх тусам сонголтоос чинь үүсэх эрсдэл нэмэгддэг байжээ гэдгийг тэр үед л анзаарна.. тиймээ тэртээ тэргүй маргааш юу болохыг тааж мэдэж чадахгүйгээс хойш магдлалын онолд итгээд л тавь тавин хувийн боломжоо аваад л.. алхаад л алхаад л.. сонголтыг тулгарах бүрт нь сонгоод л.. нэгэнт хийсэн сонголтоо 100 хувь болгохын төлөө зүтгээд л.. үнэхээрийн болохгүй бол тэрэндээ тэрийг мэдэрсэн цагтаа больж өөрийг барьж аваад л.. хамгийн гол нь өөртөө л сэтгэл хангалуун байх.. яагаад гэвэл буруу сонголт гэж байхгүй.. чиний сонгосон тэр сонголт бүр зөв.. чиний л хувьд.. чиний хийсэн сонголт бусдын хувьд буруу байж болох ч хэрвээ чи л өөртөө сэтгэл хангалуун байж чадвал тэр сонголт бусдын хувьд ямар байх өчүүхэн ч хамаагүй.. бүгд л үхээд хумхын тоос болохоос хойш.. бусдынхаар биш өөрийнхөөрөө л амьдрах учраас.. буруу сонголт гэж байхгүй ээ.. эцсийн бариа нэг л цэгт...

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;