Friday, October 9, 2009 2 Сэтгэгдэл

Хойшоо харсан цонхоор харсан зүйл

Хүн амьдралыг ямар нүдээр харна тийм л харагдна гэж хүмүүс надад хэлжийнэ. би их харанхуй бүүдгэр зүйлд дуртайлдаа гэхдээ ухаантай хүмүүс цөхрөл дундаас боломжийг олж хардаг тэнэг хүмүүс боломж дундаас цөхрөл олж хардийн гэнэлээ харин би цөхрөлийг үргэлж түрүүлээд харчаад байдаг нь үнээн гэхдээ би энэндээ гутардаггүй яагаад гээч учир нь бид бүгд цөхрөл дундаас өдий зэрэгт хүрцгээсэн шүүдээ. олон мянган жилийн өмнө мөсөн галав юүлж байхад шалдан арьстай сармагчингийн дараачийн хүний дээд талын үеийнхэн тэр хүйтнийг тэсээл гарсан. тэр үед одоогийнх шиг дулаахан байр орон сууц байсан гэж би боддоггүй бас тэр үед хүмүүс цөхрөл итгэл найдвар гэхээс өнөөдрийнхөө хоолыг яаж олох вэ л гэж боддог байсан байх гэж боджийн би яаг сайн мэдэхгүй байна. хэрвээ итгэж байвал бүх зүйл бүтхийн гэнээ тэгээд олон мянган хүмүүс 70 жил итгэж байсан коммунизм одоо хаана байна. хүмүүс коммунизмд итгэдэггүй байсан гэхүү. бас нэг зүйл бид ядуу ч биднээс ядуу нь байна тэрийг хардаа гээд нээг их яс арьс болсон хар хүүхдийн зураг үзүүлжийн. тэгээд яах гээд байгаан тийм бишдээ баярлаад л өөрийгөө азтай гэдгээ мэдрээд л явжаах ёстой юу. бидний муугийн жишээ болгоод явжаагаа нөхдүүд биднээс дээр юмуу адилхан болсны дараа тэгээд юуг харж аз жаргалтайгаа мэдрэхүү ай. 

Ай албан тасалгааны цонхоор амьдрал сайхаан харагднаа. харин миний ажлын өрөөний цонх хойшоо харцийм шиг байна.
Tuesday, October 6, 2009 2 Сэтгэгдэл
Эргээд санахад төсөөлж байсан бүхэн минь нураад л байгаа гэж бодсон минь хов хоосон байхгүй гэж бодсон маань байж таарч байх шиг байна даа.
Monday, October 5, 2009 1 Сэтгэгдэл
бид хэн бэ. эсвэл би хэн бэ. биднийг эсвэл намайг хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг нөхөд алсын алсаас эсвэл энэ хажуухан талаас минь ажиглаад амьдралаар минь кину хийж байгаа
м биш байгаа. хүн төрлөхтөн энтр гэж хөөрөх бид зөвхөн хэн нэгний туршилтын туулай юм биш биздээ. бурхан чөтгөр хэмээгдэгч нь бидний л адил эсвэл бүр тэс хөндлөн нэг юм байж болохын тээ. яг л энэ кино шиг бид хэн нэгний үүсгэсэн ертөнцөд амьдарч илүүг сэтгэх илүүг бүтээх ямар ч боломжгүй зарим хүнд үед ганц нэг шифи
Tuesday, September 22, 2009 5 Сэтгэгдэл

Гарчиг байхгүй

Өчигдөр нэг жижиг өгүүлэл уншаад. мангар жижигхэн дээрээс нь товчилцон. гэсэн ч аймаар хүндээр тусдаг байшд. архаг галзуу өвчнөө эдгэрчийн гээл баярлаад байсан дахиад сэдэрчихвүү яав. амьдрал зорилго хүсэл мөрөөдөл энтрийн тухай дахин дахин эрэгцүүлж бодлоо. лаг лаг дүгнэлт хийх дургүй ч эцсийн дүндээ би ганцаараа ингэж тэнэг юм боддоггүй юм байна гэсэн бодол төрөв. хэзээ ч юм бичиж байсан үгийн хэлхээсээ оруулийдаа.


Надаас хойш ертөнц мөхнө
Намайг үхэхэд бүгд дуусна.
Ертөнц мөхөх тэр өдөр
Ердөө л тас харанхуй бүгдийг нөмөрнө.

Үхэл гээчээс айх юм үнэндээ алга. учир нь тэр ганцхан надад л зориулагдаагүй. бүгд л үхдэг. харин амьдрал гээч мөн энэ эргэн тойронд байгаа бүхэн ууж буй ундаа сууж буй сандал дэрлээд хэтэх ширээ дээр нь унтах ор. андын нөхөрлөл амрагын хайр ажлын амжилт. гоё байшин ганган машин цалин мөнгө..... гээл бүгд л надад зориулагджээ. тэд надаас хамаарч оршин байж намайг үхэхэд тэд үгүй болно.
би ийм л хүн би нээрээ эдгэрэхгүй бололтой. сда.
Friday, September 18, 2009 5 Сэтгэгдэл

Би

Хэзээ ч юм нэг өдөр


ингээл суужээн чинээ бодсонгүй ээ хөөрхий
надад энэ өдрүүд таалагдаж байна.
түрүүн өгүүлсэн төлөвлөгөөний зарим хэсэг нь биелэсэн шүү нээрээ одоо гүйцээгээд авбол ч.
Wednesday, September 2, 2009 8 Сэтгэгдэл
өмнөө тавьсан зорлигогүй байгаа бүхнээсээ залхсан ичгүүргүй энэ амьдралдаа гутарчихлаа. Надад үүнээс илүү зүйл байх ёстой ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. би уул нь их азтайшдээ гэхдээ тэрэндээ ч итгэдэггүй. яагаад гээч яагаад гэвэл надад тавьсан зорлиго байхгүй. учир нь миний тавьсан зорлиго үнс болон хийсэхээс айсан учир зорлигогүй амьдарч байна. хэн нэгний буруу зөвийг шүүх зориг байхгүй надад учир нь би өөртөө ч итгэхгүйдээ ингээл зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байна. үнэндээ та бидний тавьсан тавьдаг зорлиго гээч юу юм бэ. миний тавьсан энэ зорлиго гээч зүйл эцсийн мөчид хэнд ч хэрэггүй зүйл болон хувирахыг хармааргүй байгаа учраас л урдаа зураас татаж амьдрахыг хүсээгүй юм. татсан энэ шугамаа тэртээ доор байхыг харах ямар тэнэг болоо гэж бодохоос юунд ч найдахгүй юуг ч бодохгүй өнөөдрөөрөө амьдрах нь илүү дээр санагддаг. амьдрал гээч зүйлийн утга учирыг хайж элийрч муурч дэмийрч явснаас хийж чадах бүхнээ хийгээл хэнд ч гай болохгүй амьдрах л бодолтой хүнсэндээ би. гэхдээ энэнээс илүүг чадах боломжтой байхад ингээл бүхнээс зугтаж амьдарч байгаадаа гутарчихлаа. уул нь ядаж өөртөө сэтгэл хангалуун байхсандаа гэж.

бодит амьдрал гээч зүйлд хүн алж, хулгай хийж нүгэл гээчийг үйлдэхгүй амьдрах нь магадгүй там гээч байдаг бол тэрэнд шатахгүй байхаас сэргийлж байгаа. гэхдээ хэтэрхий ариун явдлыг сахилаа гээд тэр там диваажин нь байхгүй бол бас л шатчина шүү дээ.
Wednesday, July 1, 2009 2 Сэтгэгдэл
Нарнаас гэрэл гуйх гэж
Навчнаас амьдрал гуйх гэж
Зүүднээс баясал гуйх гэж
Зүрхнээс хайр гуйх гэж
Tuesday, June 9, 2009 1 Сэтгэгдэл

Олоон жилийн өмнөх би

Олоон бишээ долоон жилийн өмнөх би-гээ гэнэт санав. Ай хөөрхий тэр хүүхэдийг хаана ч билээ оршуулаад хүүрийнх нь пайзан дээр нь "бүгдээс илүү бүгдээс сайн тэр хүү энд нойрсч байна" гээд бичсэнсэн. тэгээд тэр чигтээ мартчиж. Бичсэн бичиг маань бүдэгрээд би өөрөө ч мартаж юу бичсэн байснаа санах гэж хаад нэг оролдох бүрт асар их өвдөлтийг дагуулдаг байлаа. саяханаас санагдаад бодогдоод байдаг давтамж ихсээд улам л ойртоод байгаа. Өнөөдөр бүр илүү санав. санах томоос том шалтгаантай өдөр байлаа. За тэр шалтгаан ч яахав. Зүгээр л тэр хүүг сэрээгээд дагуулаад гүймээр санагдав. Гэхдээ чадахгүй л дээ. Хөөрхий хүү. Тэндээ нойрсч л байг. Амар амгалан биш ертөнцийн жам ёсыг мэдэж амжаагүй тэр хүү тэр чигээрээ үхсэн нь ч дээр байсан биз. Зүгээр л олон жилийн өмнөх тэр хүүгийн зан араншин шүтдэг хүн боддог бодолыг сансан дээрээ эндээ буулгаад авий гэж гэнэт бодогдов.

Тэр хүү ном тэр дундаа зөгнөлт зохиол уншаад түүн дотроо орчихоод мөрөөдөж суудаг. Асар мөрөөдөмтгий. Сальвадор Дали хэмээх италийн зураачийг шүтдэг. Түүний зургийг орныхоо ард хадчихаад хэлсэн үгнээс ишлэх дуртай. Агуу хүн болохын тулд юу хийх ёстой вэ гэх мэт зүйлсийг шохоорхож цуглуулдаг тэгэхийн тулд олон арван зарчимуудыг амьдралдаа баримтладаг. Ганцхан өөрийгөө л агуу хүн болох хувьтай хэмээн төсөөлдөг. Асар том зорлиго төсөөлөл мөрөөдөлтэй. Зовлон зүдгүүр амьдрал үхлийн тухай өөрийн гэсэн онолтой. Ертөнцийн үүсэл гарал мөхөл сүйрлийг таамаглах хэмжээний зоригтой. Товчхондоо агуу ихийн донгоор өвдсөн жирийн нэгэн хүү байлаа. Хүмүүст итгэдэг хүмүүсийг хайрладаг. Зүрх чулуу биш биш цусаар дүүрэн булиглаж Зүүд нь дандаа ирээдүйн тухай байжээ.

Тэр хүү гэнэт үхээгүй юм. Тэр хүүг хэнч алаагүй. хэрэв хэн нэгэн алсан байх ёстой бол би алчихсан юм. Бусдад итгэх итгэлээ алдсан тэр өдөр хүү үхэх ёстой гэж бодсон юм. Бусдыг хайрлах хайраа зүгээр л мэдрэмжээр солисон тэр өдөр л хүү өвдөж эхэлсэн. Хүү томрох тусмаа энэ ертөнцөд өөрт нь зай байхгүйг ухаарч эхэлсэн. Өөрийгөө үхүүлж атаа жөтөө хараал ерөөлөөр дүүрэн хүний амьдралийн харгуйд алхаж чадах хэн нэгэнд зайгаа тавьж өгөх ёстойг ойлгож амжсан эсэхийг санахгүй байна. Хүү хэрэв амьд хэвээр байж Та бүхний дунд оршсоор байсан болмагадгүй эгэлгүй нэгэн болох ч байсан байж болох. гэхдээ би түүнд итгээгүй. Тэр өөрөө ч итгээгүй. Тэр өөртөө ч итгэхээ больсон тэр л өдөр таалал төгсөжээ.

Хэрэв гэж үг түүхэнд байхгүй ч хэрэв хэмээн төсөөлөх гэж оролдвол ямрав.
Хэрэв тэр хүү амьд байсан бол агуу нэгэн байх байсан байж болох юм.
Эсвэл Тэр мөрөөдлөө хаяж мартаж чадахгүй мөрөөдлийнхөө боол нь болсон байж болох юм.
Ямар ч байсан Агуу эсвэл биш. Аль илүү бодитой байна. Тэр мөрөөдөлдөө хүрч чадахгүйгээ мэдээд гутарч цөхөрсөндөө архинд орж хүүхэд насаа дурссан архичин залуу байх байсан ч байж болно. Гэвч зүрхтэй юм хойно хэн нэгэнд дурлах байсан биз магадгүй тэрүүгээрээ нэг хэсэг амьдрах биз. Эцэст нь өвгөн болчихоод хэн нэгнийг дурсан баясаж суух ч байсан байж болох.

Гэхдээ тийм юм болоогүй. Тэр үхсэн. Оронд нь би байна. Тэс өөр дао. Агуу ихийн мөрөөдлөө хаясан. эгэл жирийн амьдарч хэнд ч мэдэгдэхгүй үхэхийг хүсдэг дао. зүрх нь чулуу. зүүдгүй. мөрөөдөлгүй. ирээдүйд санаа зовохгүй. ямар ч мэдрэмжгүй. ганцаардсан. Агуу эсвэл эгэл жирийн байх зорлигоос эгэл жирийнийг сонгосон дао.

Сануулахад тэр хүүг өрөвдөх эрх хэнд ч байхгүй. учир нь өрөвдүүлэхээр амьдраагүй харин ч бахархалтай амьдарч өөрөөсөө өөр нэгэнд зайгаа тавьж өгөөд үхсэн юм.

Үхсэн хүний дүрд би
Үнэндээ ганцхан удаа тогломоор байна.
Нижигнэсэн их алга ташилтан дунд
Нэг их сайхан үхмээр байна

Галсансүх 2003.08.11
УБ хот

Энэ шүлгийг хараад олоон жилийн өмнөх би-гээ дурссан Дао.
Thursday, June 4, 2009 6 Сэтгэгдэл

Үлдэхсэн

Үлдэхсэн
Зүгээр л зогсохсон
Тэгээд унтахсан
Дараа нь сэрэхсэн
Saturday, May 23, 2009 9 Сэтгэгдэл

Галзуурсан хүний бодол

Би юу хайж байгаа юм болоо. эсвэл юу ч хайгаагүй ч байж мэднэ. зүгээр л хайж байна гэж бодсоор. бүүр эсвэл хажуудаа байгаа зүйлийг хаа нэгтээ өөр зүгээс хайгаад байгаа юм болов уу. угаасаа хайх зүйл гэж байхгүй ч байж болох л юм. хайсаар хайсаар эцэст нь хайх зүйл юу ч үгүй байж эсвэл хайгаад байх хэрэггүй хажууд минь байсан байшдээ гэж дуу алдах. хүсэл мөрөөдөл зорлиго бүхэн минь оргүй хоосон болж замхрах.. өөрийнхөө өмнө татсан тэр л шугамаа үнэндээ тэртээ доор байхыг олж харах. Эцэст нь энэ бүхэн оргүй хоосон зүгээр л харанхуй хэмээн уулга алдах. уусан одох харанхуйгаа огтоос ойлгохгүй мэдэхгүй байж айх. үлдээж одох бүхэндээ харамсан гашуудаж алдсан цаг хугацааг эргүүлэхийг хүсэх. хэтэрхий эгэл өчүүхэн хүн. сэтгэл хөдлөлгүй баяр баясалгүй уйтгар гуниг хамарсал гашуудал аль нь ч үгүй тийм л амгалан ертөнц. эцэст нь энэ бүхний утга учир би ХҮН. хэзээ ч дуусахгүй миний сэтгэл. хэзээ ч унтрахгүй миний хүсэл шунал. Одоо надад юу ч хийх сонирхол алга. учир нь би эгэл нэгэн хүн. эцэст хайх зүйл гэж үгүй. зүгээр л хоосон. утга учиргүй цаг хугацаа. эргэлдсэн мушгирсан буцсан тойрсон. цаг хугацааг зогсоож болох юм байна.
Эврика.
Monday, May 18, 2009 11 Сэтгэгдэл

Бодит үнэн гэж байдаг уу

Олон жилийн турш хүмүүс итгэж найдаж байсан зүйл гэнэт нуран унаж оронд нь цоо шинэ ойлголт бий болоход хүлээж авахад их хэцүү байдаг. Тухайлбал, дэлхийг бөөрөнхий бөгөө нарыг тойрдог гэж хэлсэн Галиллэй өөрөө хүртэл тийм тийм хавтгай бас нар дэлхийг тойрдийн гэж хэлж байж амь аврагдсан гэх зэрэг. энэ мэт өөр олон ч жишээ байна. ньютоны таталцлын онол, энштэйны харьцангуйн онол, нэлээн сүүлийн үеийнх бол огторгуйн хар нүхний онол ч бас их шуугиан тариад байгаа сурагтай.
Шинжлэх ухааны суут нээлтүүд дотроос хүний бодож итгэж явсан зүйлийг үндсээр нь өөрчилсөн тохиолдлууд хангалттай олон байдаг. гэвч энэ нь бусад салбарт ийм зүйл огт байхгүй гэсэн үг биш гэдгийг та ч бас мэдэж байгаа байх.
Шинжлэх ухааны гоц гоц нээлт биш хирнээ хүмүүний бодолыг эргүүлж итгэж найдаж байсан зүйл нь нуран унаж байсан тохиолдол түүхэнд их тохиолддог. Учир нь мэдээж ялагчид түүхийг өөртөө ашигтайгаар бичдэг учир. /Напалеон/ Манайд ч гэсэн ийм жишээ зөндөө л байгаа. Тухайлбал, миний санаж байгаагаар бид багаар бодоход 70 жил өөрсдийн түүхийг одооныхоос шал өөрөөр харж ирсэн. Энэ өнцөг одоохондоо ч бүрэн гүйцэд арилаагүй байгаа. Мэдээж би түүхч биш боловч бага хаадын үеийн түүх Чингисын хойч үийнхэн энтрийн түүх тэр тусмаа Алтан ордны улсын түүх ихээ гуйвсан гэж боддог. Мөн өөр итгэл үнэмшилүүд ч бас олон зуунд өөрчлөгддөг. Шалтгаан нь мэдээж ялагч хүссэн учир.
Хэрэв бидний эцэг эх эмээ өвөө нарын итгэж үнэмшиж ирсэн төргүй ангигүй коммунист нийгэм байгуулагдах мөрөөдөл нь үлгэр хэзээ ч бүтэшгүй гэдгийг тухайн үед хэлсэн бол хэд нь үнэмшиж хэд нь эсэргүүцэх байсан бол. Энд мэдээж хүний ухамсарт хүчээр суулгасан зүйлүүдийн тухай ярьж байна. Харин тэр ялагчдын хүмүүсийн тархинд суулгахыг хүсэж байгаа зүйл бодит байдлаас зөрүүтэй тохиолдолд жинхэнэ үнэн нуугддаг. тэр нууц илрэх эсэх нь тийм чухал биш ч ихэнх тохиолдолд илрэх л байх. харин хэзээ ч илрэх хэрэггүй болчихсон нууц гэж байдаг болов уу. Олон мянган сая сая хүний итгэл үнэмшил дээр тогтож байдаг боловч тэр нь үнэндээ худал хуурмаг зүйл байдаг бол тэрийг хэзээ нэгэн цагт хэн нэгэн олны өмнө ил болгосон тохиолд олон хүн итгэж найдаж явсан зүйлээ алдаж болохоор болтлоо итгэгдсэн нууц гэж байдаг болов уу.
Ийм зүйл байдаг ч бай үгүй ч үнэндээ тэрийг задалсан үед хүмүүс итгэх болов уу. эсвэл итгэхийг хүсэхгүй эсэргүүцэх болов уу. Хүн зөвхөн хүссэн зүйлдээ л итгэдэг учир хэдэн мянгаж жилийн турш ноёлсон худал зүйлийг энэ бол худлаа хэмээн батлах нь утга учиртай болов уу. Ялагдагч хичнээн үнэн бол зөвхөн надад байна хэмээн ориллоо ч тэрэнд итгэхийг хэн ч хүсэхгүй бол яах бол.
Үнэхээр хэдэн зууны мянган жилийн турш үнэн мэт шүтэгдэж олон сая сая хүний итгэл найдварыг тээсэн ҮНЭН байдаг тэрийг нь төгс няцааж чадах өөр ҮНЭН бас байдаг болов уу. Ер нь эцэст бид үнэндээ юунд итгэж юунд найдаад байгаа юм бол. бидний итгэж найдаж байгаа бүхэн худал хуурмагын туйл тэр тусмаа бид хэзээ ч мэдэхгүй тийм учир утгаггүй худал хуурмаг бол яана.
Бидний итгэл найдвараа өгсөн бүхэн хий хоосон үнс нурам байж болох юм гэдэгтэй санал нийлж байна уу. Хэрэв та ингэж бодож байгаа л бол учир утгаггүй зүйлд итгэж найдахаасаа илүү өнөөдрөөрөө амьдарч бие биендээ итгэж найдвал ямар вэ л гэх гээд энэ хүртэл элийрэв.
Үнэндээ миний бодол бол ирээдүй тэр тусмаа төсгөлийг би мэдэхгүй тэнд юу ч байж болох учир элдэв шалдав дэмий юманд найдахгүй зөвхөн яг энэ мөчидөө л зөв гэж бодсон бүхнээ хийж ирээдүйгээ өөрөө бүтээхийг хүсдэг юм.
Wednesday, March 25, 2009 1 Сэтгэгдэл

Наранд хүртэл толбо байдаг

Наранд хүртэл толбо байдгийн байшдээ. Гэхдээ тэр хар толбоо гэрэл гэгээгээрээ хааж чаддагт л учир нь байна. Тэрнээс биш уул нь хар өнгө чинь бүх өнгөний хаан шүү дээ тэр бүгдийг дардаг. Ганцхан Нарны гэрлийг л ... эс чадна.
1 Сэтгэгдэл

Айдас

Үхлийн тухай эсвэл үхлийн дараах амьдралын тухай төсөөлөл хүн болгонд байдаг байх. гэхдээ тэр болгон зүгээр л төсөөлөл тэгээд энэ нь юу ч биш зөвхөн өөрийнх нь төсөөлөл гэдгийг гэнэт мэдэх үедээ дараачийн амьдрал байгаасай гэж маш ихээр найдах байх.  даанч тэр нь байгаа эсэхийг тэнд очсон хүмүүс л хэлнэ. хэлнэ ч гэждээ бас л төсөөлөл учир нь тэнд ямар оршихуй бие болж ямар бие сэтгэл болж ямар сэтгэл оршихуй болж яаж ойлголцох, мэдээллийг хэрхэн дамжуулах, эсвэл бүр мэдээлэл нь юу байх, тэр нь хэрэгтэй эсэх зэрэг нь үнэхээр таамаглашгүй. эсвэл бүр төсөөлөшгүй. Хүүхэд харанхуйгаас айдаг тэр л шалтгаанаар хүмүүс үхлээс айдаг учир нь тэнд юу байгааг мэдэхгүй дээ тэр гэж хэн ч билээ хэзээ ч билээ хэлсийн гэнэ лээ.

Хэрэв бид тэнд айх зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байсан бол арай өөрөөр хандах байсан байх. Үнэндээ бол би тэр диваажин там нь битгий байгаасай зүгээр л дуусдаг байгаасай гэж боддог.

Аа тийм үхэлд сэтгэл хангалуун хандаж бид яагаад ч чадахгүй хэрэв гэгээрцэн бол боломжтой тухай нэг ах өгүүлснийг эс тооцуул шүү дээ. харин би гэгээрлийг мэдэхгүй эгэл хүн учраас гэгээрсэн хүн яахыг үл мэдмой.

сэтгэл хангалуун амьдрах бол тухайн үеийн л асуудал яг эцсийн мөчид хэн ч байсан харамсах л болно. Учир тэнд юу байгааг хэн ч мэдэхгүй. Тиймд чи АЙХ л болно заавал АЙНА. Эндээс нэг дүгнэлт хийж болох байх Үхлийн цаана зүгээр л бидний айдас байгаам бол уу. гэхдээ энэ бас л төсөөлөл...











Хэн нэгэнд зориулаагүй болно
1 Сэтгэгдэл

Нэг л амьдрана

Бид нэг л амьдрана дараа нь амьдрал байгаа эсэхийг бид мэдэхгүй учраас үргэлжлэл байсан ч миний энэ амьдрал ганц шүү дээ. Энэ ганцхан амьдралдаа хамгийн ихээр таашаал авах зүйлсээ л хий бусдаар нээх эх орон энэ тэр гэсэн зүйлд санаагаа бүү чилээ тэр бүхэн чиний өөрийн хүсэлд л тохирч байвал яахав бодож үзэж болох л юм. Гэхдээ ганц л зүйл чи өөрөө гайхалтай амьдарч чадвал эх орондоо ээж аавдаа барих хамгийн том бэлэг чинь тэр л байх болно. тэрнээс нохой шиг амьдарч байгаа нь бол өөрийнхөө төлөө хийж байгаа үйлдэл биш. Чи өөрийнхөө төлөө хийсэн үйлдэл бүхэн чинь бусдад ашигтай байх болно. Харин огтоос бусдад ашигтай зүйл хийхгүй бол чи өөрөө нийгмийн хог болж ад үзэгдэх учраас яалт ч үгүй өөрийнхөө төлөө бусдад санаа зов үгүй ядаж дүр эсгэ. Махны худалдагчийн сайхан сэтгэл нь чамд мах зарахад хүргэж байгаа хэрэг биш гэдгийг л марталгүй санаж маргалгүй бодож бай.

Монголын төлөө цохилох зүрхээ эхлээд өөртөө зориул тэгээд ээж аавдаа хайртай хүндээ тэгээд дараа нь эх орон гэсэн юмнуудаа бодох ёстой ч юм шиг.
Sunday, March 22, 2009 1 Сэтгэгдэл

Yхэл

Ард чинь байна ...



Бишээ урд чинь байна.



Одоо хажууд чинь...



Тиймээ тэр үргэлж чамтай хамт.



Бүү март мартвал ...





Ингээл дуусаа.

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;