Monday, May 18, 2009

Бодит үнэн гэж байдаг уу

Олон жилийн турш хүмүүс итгэж найдаж байсан зүйл гэнэт нуран унаж оронд нь цоо шинэ ойлголт бий болоход хүлээж авахад их хэцүү байдаг. Тухайлбал, дэлхийг бөөрөнхий бөгөө нарыг тойрдог гэж хэлсэн Галиллэй өөрөө хүртэл тийм тийм хавтгай бас нар дэлхийг тойрдийн гэж хэлж байж амь аврагдсан гэх зэрэг. энэ мэт өөр олон ч жишээ байна. ньютоны таталцлын онол, энштэйны харьцангуйн онол, нэлээн сүүлийн үеийнх бол огторгуйн хар нүхний онол ч бас их шуугиан тариад байгаа сурагтай.
Шинжлэх ухааны суут нээлтүүд дотроос хүний бодож итгэж явсан зүйлийг үндсээр нь өөрчилсөн тохиолдлууд хангалттай олон байдаг. гэвч энэ нь бусад салбарт ийм зүйл огт байхгүй гэсэн үг биш гэдгийг та ч бас мэдэж байгаа байх.
Шинжлэх ухааны гоц гоц нээлт биш хирнээ хүмүүний бодолыг эргүүлж итгэж найдаж байсан зүйл нь нуран унаж байсан тохиолдол түүхэнд их тохиолддог. Учир нь мэдээж ялагчид түүхийг өөртөө ашигтайгаар бичдэг учир. /Напалеон/ Манайд ч гэсэн ийм жишээ зөндөө л байгаа. Тухайлбал, миний санаж байгаагаар бид багаар бодоход 70 жил өөрсдийн түүхийг одооныхоос шал өөрөөр харж ирсэн. Энэ өнцөг одоохондоо ч бүрэн гүйцэд арилаагүй байгаа. Мэдээж би түүхч биш боловч бага хаадын үеийн түүх Чингисын хойч үийнхэн энтрийн түүх тэр тусмаа Алтан ордны улсын түүх ихээ гуйвсан гэж боддог. Мөн өөр итгэл үнэмшилүүд ч бас олон зуунд өөрчлөгддөг. Шалтгаан нь мэдээж ялагч хүссэн учир.
Хэрэв бидний эцэг эх эмээ өвөө нарын итгэж үнэмшиж ирсэн төргүй ангигүй коммунист нийгэм байгуулагдах мөрөөдөл нь үлгэр хэзээ ч бүтэшгүй гэдгийг тухайн үед хэлсэн бол хэд нь үнэмшиж хэд нь эсэргүүцэх байсан бол. Энд мэдээж хүний ухамсарт хүчээр суулгасан зүйлүүдийн тухай ярьж байна. Харин тэр ялагчдын хүмүүсийн тархинд суулгахыг хүсэж байгаа зүйл бодит байдлаас зөрүүтэй тохиолдолд жинхэнэ үнэн нуугддаг. тэр нууц илрэх эсэх нь тийм чухал биш ч ихэнх тохиолдолд илрэх л байх. харин хэзээ ч илрэх хэрэггүй болчихсон нууц гэж байдаг болов уу. Олон мянган сая сая хүний итгэл үнэмшил дээр тогтож байдаг боловч тэр нь үнэндээ худал хуурмаг зүйл байдаг бол тэрийг хэзээ нэгэн цагт хэн нэгэн олны өмнө ил болгосон тохиолд олон хүн итгэж найдаж явсан зүйлээ алдаж болохоор болтлоо итгэгдсэн нууц гэж байдаг болов уу.
Ийм зүйл байдаг ч бай үгүй ч үнэндээ тэрийг задалсан үед хүмүүс итгэх болов уу. эсвэл итгэхийг хүсэхгүй эсэргүүцэх болов уу. Хүн зөвхөн хүссэн зүйлдээ л итгэдэг учир хэдэн мянгаж жилийн турш ноёлсон худал зүйлийг энэ бол худлаа хэмээн батлах нь утга учиртай болов уу. Ялагдагч хичнээн үнэн бол зөвхөн надад байна хэмээн ориллоо ч тэрэнд итгэхийг хэн ч хүсэхгүй бол яах бол.
Үнэхээр хэдэн зууны мянган жилийн турш үнэн мэт шүтэгдэж олон сая сая хүний итгэл найдварыг тээсэн ҮНЭН байдаг тэрийг нь төгс няцааж чадах өөр ҮНЭН бас байдаг болов уу. Ер нь эцэст бид үнэндээ юунд итгэж юунд найдаад байгаа юм бол. бидний итгэж найдаж байгаа бүхэн худал хуурмагын туйл тэр тусмаа бид хэзээ ч мэдэхгүй тийм учир утгаггүй худал хуурмаг бол яана.
Бидний итгэл найдвараа өгсөн бүхэн хий хоосон үнс нурам байж болох юм гэдэгтэй санал нийлж байна уу. Хэрэв та ингэж бодож байгаа л бол учир утгаггүй зүйлд итгэж найдахаасаа илүү өнөөдрөөрөө амьдарч бие биендээ итгэж найдвал ямар вэ л гэх гээд энэ хүртэл элийрэв.
Үнэндээ миний бодол бол ирээдүй тэр тусмаа төсгөлийг би мэдэхгүй тэнд юу ч байж болох учир элдэв шалдав дэмий юманд найдахгүй зөвхөн яг энэ мөчидөө л зөв гэж бодсон бүхнээ хийж ирээдүйгээ өөрөө бүтээхийг хүсдэг юм.

11 Сэтгэгдэл:

Миний цаг said...

Итгэл хамгийн сүүлд бөхдөг гэдэг юм билээ. Аа харин түүх гуйвах, бүр олон нийтийн хэвшсэн ойлголтыг эвдэх амаргүй байх. Мэдээжийн хэрэг энэ нь тухайн нийгмийн тогтолцоо нуран унах гэх мэт зүйлээр өөрчлөгдөнө. Харин миний итгэл үнэмшлийг, миний найдварыг мөхөөх хэцүү байх. Хувь хүн гэдэг үүднээс нь шүү дээ.

dao said...

итгэж найдаж явсан бүхэн чинь нэг л өдөр нуран унах вий гэж сэрэмжлүүлжийн :P

Anonymous said...

neg odor nuran unah gesnees hun neg l odor ali hediin hamag husel moroodol itgej yvsan buhen nuraad unachihsan bn gedgee olj meddeg ter odorteigoo evlereed yvdag bh! tiimees zaluu bhdaa l ene buhentei jaahan ch gsn temtsej tulj ajillahgui bol 30 garaad suicide hiih hereg garna da :D

xvv said...

Хэрэв ингэж бодож байгаа бол бэлэн л байх хэрэгтэй дээ ккк Би бол байнга өөрчлөгдөж, байнга хувирч байдаг. Одоо нас яваад арай өөр болж байх шиг байна.
Залуудаа ч өглөө нэг үзэл бодолтой гараад, орой нь өөр нэг үзэл бодолтой харьдаг, өглөө нэг охин бодож гараад, унтахдаа өөр нэгийг бодоод орондоо ордог байлаашв :p

Falcon said...

Өө баахан юм бичсэн чинь ороогүй байна шд дахиал товчлоод бичихээс..

За энэ дэндүү том сэдэв ажээ. Бидний хувьд үнэн гэдэг маань тодорхой нэг нөхцөлд л оршин байдаг. Жишээлбэл би энэ дэлхий дээр амьдарч байгаа, одон орны мэдлэгийн хувьд Галилейгийн хаана нь ч хүрэхгүй гэсэн нөхцөлд байгаа бол миний хувьд нар дэлхийг тойрдог. Харваас тийм байгааз дээ нар.
Харин би Галилей байсан бол арай өөр нөхцөл рүү шилжиж байгаан. Дэлхий нарыг тойрдог. Энэ тухайн үедээ түүний хувьд үнэн байсан. Тэгэхээр нэг зүйлийн хувьд ямар нөхцөлд харж байна гэдгээсээ хамааран нэг нь нөгөөгөө няцаасан олон үнэн байна. Гэхдээ нэг нь л үнэн, бусад нь худал байх ёстой.

Нөгөө талаасаа бүх нөхцөлд нэг л утга авдаг үнэн бол жинхэнэ төгс үнэн юм бол уу гэж..

Миний л бодол шүүүү :)

Falcon said...

Бас нэг юм нэмээд хэлчихэд үхэл бүгдийг дийлдэггүй гэж боддог.

dao said...

Анон: Миний хувьд бүх зүйл нуран унасан байгаасай гэж хүсэхгүйдээ хаа хамаагүй зүйлд итгэж найдахыг хүсэхгүй. үнэндээ 30 гараад юу боддог болохыгоо хэлж мэдэхгүй ч. одоогийн энэ идвэхигүй бүхнээс залхсан амьдралын хэв маягаа ингэж л зөвтгөж байнадаа.
Хүү: Будь готов гэдэг билүү хэ хэ. хэзээд бэлхээн гэж. харин чиний залуу насны адал явдалуудыг би шалиг явдал хэмээн нэрийддэг гэж боджийн кккк
Шонхор: Үнэнийг чухам цорын ганц үнэн гэж батлах боломж хаана ч байхгүй гэж боддийн. Учир нь аль ч утгаараа нэг л утга авдаг төгс үнэн гэнэ гэдэгтэй санал нийлжийн нэмээд бас тодруулбал харин хэдэн зуугаас бүр хэдэн сая тохиолдлооос ч ганц л утга өөрийг авч байвал тэр төгс үнэн биш гэсэн үг. харин тийм ганцхан тохиолдлыг бид мэдэхгүй учир үнэн энтр гэж элийрцгээхээ больцгооё л гэж. энд шудрага ба шудрага бусын тухай ойлголт ч хамаарна гэж боджугаа.
эцэст нь хэлэхэд чи үхлийг дийлсэн цорын ганц тохиолдолыг нэрлээч тэгүүл би шууд энэ дээд үгийг "хэн ч юуг ч дийлэх чадвартай" гэсэн үгээр солиллоо.

Falcon said...

хэхэ тийм шүү ямар ч үнэн байхгүй.

Галилей үхжээ
Галилейгийн нэр үлджээ

dao said...

эцэст бяд ч үхээд өгнө галилейн нэр байсаар байх болно гэжүү. алдар нэр хэмээх хий хоосон зүйлийг уул нь тооцохгүй гэж боджийсийн булхайцжийн шүү чи. Хэнд ч хэрэггүй тэр хоосон алдар суутай болсноо галиллей өөрөө мэдэж чадахгүй тэгээл дууссан шүүдээ. галиллей үхсэн түүний хувьд бүх зүйл дууссан. түнэр харанхуй дундах түүнд бас бидэнд огтоос хэрэггүй алдар хүнд хэмээх зүйлсээр бид өөрсдийгөө баярлуулж цатгаж байна. харин намайг болон чамайг үхэхэд бас нэг өөр хүмүүс тэд галиллейг магтаж болох л юм гэвч үр дүн үлдэх зүйл гэж энд байна уу зүгээр л учир утгаггүй гинжин холбоос л санагдаад байх юм. дээдэх үгээ солихгүй ээ чиний зөв байсан ч миний буруу байсан ч энийг чи бид хоёр шийдэхгүй учир чинийх чинийхээр минийх минийхээрээ л байг.

Falcon said...

дао арай л явцуу хүрээнд сэтгээд байх шиг.. эсвэл дэндүү өргөн хүрээнд байх

dao said...

хэ хэ явцуу шүүдээ өөр юу байхав. хэтэрхий явцуу сэтгэдэг учираас л бид хүмүүс шүүдээ. өргөн хүрээтэй сэтгүүл одоо бурхан энтр нь болчих байлгүй.

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;