Friday, May 28, 2010 1 Сэтгэгдэл

Гоё...

Аймр гоё бичлэг яг таван жил 3 хоногийн өмнө. сэтгэлийг бол жинхэнэ утгаар н хөдөлгөж байхчинээ. энэ бол жинхэнэ гайхамшиг. энэ бол хөлбөмбөг. энэ бол дур тавилт энтр :р


Monday, May 24, 2010 13 Сэтгэгдэл

хэзээ ч билээ

хэзээ ч билээ хэн нэгэн надаас залхахаас залхахаараа яанадаа гэж асуужээсийн. тэгэхэд ч яахав үсрээл үхнэ биз гэж боджээснаа нуугаад яахав. гэтэл одоо амьдрахаас залхаж байна, амьдралаас залхаж байна гэж үглэхээс ч залхаж байна. харин ингэж залхлаа гээд боодол дэмидрол худалдаж авах өндөр байшин дээр гарах энтр гэсэн элгийн элгийн юмнууд толгойд эргэлдээд байхын.
харин яг одоо энэ бүхнээс залхсандаа өөрийгөө өөрчилмөөр байна. харин яаж? шийдэл боодол дэмидрол өндөр байшингийн алинд нь ч байхгүй байх гэж найдаж байгаа. эсвэл тэнд байсан ч эцсийн мөчид л тийшээ явнадаа. тэрнээс наана нь хийх зүйл юу байнаа. эсвэл зүгээр л өөрчлөгдөхийг хүсээд л энэ хэвэндээ гутарч суухуу? эсвэл ухаан зулаггүй ажиллаал ажлаас өөрийг бодохгүй байх уу? дахиал эсвэл гэж үргэлжилээд дуусахгүй шинжтэй.
маргааш эсвэл дараа н яах вэ? магадгүй ингэж гутарч байтал болох байлгүй гээд түр хойш нь тавьж болох болов уу. ер нь би чадах болов уу. ирээдүйд яах вээ гээд бодтол өнөөх өндөр байшин боодол дэмидролоос өөр сонголт надад үлдэхгүй бол яана.
Sunday, May 23, 2010 5 Сэтгэгдэл

бороо ороосой.

нээх гоё блог бичмээр санагдчихлаа. даанч залхуу хүрээд байхын гэсс :р. угаасаа уран чадвар дутдаг болоод уджындөө. хуучин цагт ч бичий гээл бичихэд аймр урт юм болоод хасаж танаж байгаад нийтэлдэг байсан одоо яасан. уртаашаа таван үгтэй ганц өгүүлбэр бичээл дуусаа. сэдэв байтугай үг олдохоо байчиж. гэчихээд гарчигаа харсан чэн бороо ороосой ч гэсэн байх шиг. юун яасан ийсэн бороо. гүүмаа гэхэд орох ёстой юм орох л байлгүй тэнгэр хангай надаа ямар хамаа байнаа :р. гэхдээ л орчвол сайхан шороо тоосгүй гудамаар үхтрээ тэнэхийнсан. за за залхуу хүрсэн тул ингээд дуусгийдаа
Tuesday, May 18, 2010 5 Сэтгэгдэл

би

би даавуу. бичкэн тасархай даавуу. гэм нь сэтгэлтэй бас зүрхтэй даавуу. гайхалтай нь бас азтай даавуу. өнгө нь ямар ч байж болно. өөдөс нь том ч байж магадгүй. ашиглагдах зориулалт н таны л мэдэх хэрэг. дэвсээд гэвтүү, дэрлээд унтна уу, хучаад унтна уу, хуулаад хаяна уу, нулимсаа арчина уу нуухаа авна уу та л мэд. аргаан олкуй бол айлын охинг дуудахдаа даллах алчуур, аль эсвэл орцны ханан дээр сахилгагүй хүүхдийн эрээчсэнийг арилгах баллуур маягаар ч байсан болышд.  гэхдээн надад толбо үлдээв. гэнэт би тэрийг чинь хараад шаналж мэднэ. өөрийнхөө өнгийг мэдэхгүйдээ, угаасаан өнгө ялгахгүйдээ улаан ч бай үгүй ч бай цус гэж бодож мэднэ. хар ч бай цагаан ч бай нус гэж андуурч мэднэ. хэмжээ дамжаа хэлбэр галбиргүйн учир хурц зэвийг бундантай андуурч ч магад. айлын хөөрхөн охин хайрынхаа үгийг над дээр эрээчээд түүндээ харуулсныг н андуураад дурлаж шаналсан түүхтэй ч хаширахгүй тэнэг даавуу би. битий гайх би хэлсэн шүү дээ. би зүрхтэй сэтгэлтэй даавуу гэж.

by daavuu

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;