Tuesday, December 31, 2013 0 Сэтгэгдэл

Харуусахгүй

Өнгөрсөнд харуусахгүй ээ гэж.. ирээгүй ирээдүйг зөгнөхгүй.. дуусах амьдралыг зүхэхгүй.. гарсан жил орсон жилийн тооцоог бодож шаналахгүй.. ирэх нь тодорхой үхлийг баяртайгаар угтаж үйл нь ирсэн гуниглалыг үлдэн хөөж.. энээ тэрээ.. би ч яахав үхэх нь тод.. ирэх жил үгүй бол энэ жилдээ багтчиж мэднэ.. маргааш юу болохыг хэн ч үл таана.. харин бидний мэдэх тооллын дагуу явах он цаг гээч учир нь ойлгогдох зүйлс өнгөрөх /удах/ тусам.. эргээд өнөөх уйтгартай шанлалтай зүхмээр гуингтай гаслантай амьдралд хорогдох юмдаа.. гэнэт л нэг өдөр өөрт нь хайртай бүхнийг орхиод одно гэхээр.. араас нь уйлж гансрах нь асар цөөхөн байгаасай гэж хүсэхийм.. одоохондоо бол гарын арван хуруунд багтаж мэднэ.. гэвч цаг өнгөрөх тусам нэмэгдсээр.. энэ тоо хойдын удирдагчийн оршуулганд ирэгсэдээс ч олон болж мэднэ.. ямар ч байсан майкл жэксонг бол гүйцэхгүйгээ мэджийн гэсс :р.. өнгөрсөнд харуусахгүй гэчээд ганц зүйлд харуусах юм.. бусдыг хайрлах маань ч яахав.. бусдад хайруулах маань харамсмаар ч үйлдэл юмуу.. хадуурна гэхэд хачин ихээр хадуурлаадаа.. ирэх оны тухай эрэгцүүлэлдээ өнгөрсөн онд хийсэн бүтээсэн сөнөөсөн устгасан зүйлдээ харамсахгүй л гэх санаатай байсым уг нь.. өнгөрснөө харж амьдрах нэгэн биш байхсандаа л гэж боддым.. бусад нь ч дүүрч..
Friday, December 13, 2013 1 Сэтгэгдэл

Бөөгийн домог

Номонд ухаангүй дуртай нэг бариад суухаараа бүхнийг мартаад уншчихдаг юм.. гэхдээ сүүлийн жилүүдэд зөвхөн мэргэжлийн номнууд эсхүл түүхийн номнууд.. эсвэл намтарууд л уншсаар байгаад уран зохиолын номноос ернь бараг хөндийрсөн байсан гэхэд болно.. уран зохиолын номноос шинэ мэдрэмж шинэ төсөөлөл олж авдаг ч илүү бодит ертөнцтэй хутгалдсаар тийм мэдрэмжийг ямар байдгийг бараг л мартаж орхиж.. харин энэ зун тун санаандгүй байдлаар аюурзанын бөөгийн домог уншсан юм.. аюурзанад ер нь бол нээх дуртай биш.. мэдээж монголд байгаа зохиолчдоос хамгийн мундаг нь ч гэлээ нэг л хиймэл бусдын санааг өөриймсүүлж бичдэг юм шиг санагдаад байдаг байсан юм.. би уран зохиол судлаач шүүмжлэгч биш.. орчуулагч ч биш.. орчуулгын ном зохиолууд ер нь бол сүүлийн үед огт хараагүй.. хүүхэд байхдаа уншсан хэдэн дүрүүд хэдэн төсөөлөлүүд дотроо л эргэлдэж байдаг хүн л дээ.. тийм учраас тэрийгээ нээх бусдад гаргаж хэлж байгаагүй.. мэдээж монголд бараг хамгийн их уншигчтай мундаг хүнийг би сэтгэлгээний хуулбарлагч гэж дүгнэж чадах хүн биш бодож байгаадаа ч өөрөө бараг итгэхгүй.. зүгээр л надад энэ мэдрэмж энэ төсөөлөл төрж байсым шиг санагддаг байх гэж л боддог байсан хэрэг..мэдээж би цоо шинэ мэдрэмжийг аюурзанаас шаардах нь өөрөө утгагүй байх.. эсвэл би зүгээр л андуурдаг байх.. мэдээж тэр бол гйахалтай мундаг зохиолч гэдгийг нь хүлээн зөвшөөрнө.. харин түүний цувралууд бол мэдээж гайхалтай бүтээлүүд гэхдээ тэнд аюурзана үнэртдэггүй.. тийм учраас бусдын бичсэнийг бодолийг дамжуулахдаа маш сайн хүн л гэж бодож байсан.. байсан гээд байгаа нь бөөгийн домгоос би хүсээд байсан аюурзаныг мэдэрсэн.. өмнө нь мухар сүсэг сурталчилсан байж магадгүй гэж бодож байсан тул нэрнээс нь айгаад барьж зүрхлэхгүй байсан юм.. хэрвээ миний бодож байсан шиг зүгээр л нэг мухар сүсгийн шинж чанартай зохиол байсан бол (энэ тийм шинжгүй гэсэн үг биш шүү) урам минь бүр л хугарах байх гэсэн эмээлтээс болсон хэрэг байх.

нээх урт оршил биччихлээ.. бараг хэлэх гэсэн санаагаа хэлчихсэн тул цааш нь үгргэлжлүүлээд байх ч шаардлага алга ч юмуу.. ер нь бол миний хэлэх гэсэн зүйл бол үгийн сонголтууд гоё чамин гэдэгтээ биш.. элдэв бодол эрэгцүүлэлдээ биш, тайлахад бэрх оньсого таавараар дүүрэн байдагтаа ч биш.. хариултгүй асуултаар дүүрэн байдагтаа ч биш.. уншигч надад зүгээр л чөлөөтэй нисэх орон зайг хангалттай гаргаад өгчихсөн юм шиг санагдсан.. тиймээ тэр бол миний сүүлийн хэдэн жил уншсан номнууд дундаас хамгийн их төсөөлөн бодох чадвар шаардсан ном байсан.. уран зохиолын ном тийм л байж амттай болж дараа дараагийн хуудсийг эргүүлэх урам зориг өгдөг юм шиг санагддаг.. 


тэнд би цоожтой өрөөнөөс нисэж гарч хүссэн газартаа очих боломжтойг мэдэрч өөрөө тэгж дүүлж байна гэж төсөөлж.. тэнгэрт очиж... эсвэл өөр тосгон гэртээ орон дээрээ хэвтэж байга хүний гэрт нь биеээрээ очилгүй өөр байдлаар очиж эмчлэх гээд л.. хэзээ ч бусдаас тийм санаа төрхөөргүй мэт мэдрэмжүүдийг.. бас урьд нь мээрч байгаагүй мэдрэмжүүд.. цоо шинэ төсөөлөх орон зайг олж харсан.. тиймээс би энэ номыг үйл явдал бүрээр нь энд бичиж ямар нэгэн алдаа дутагдалыг логик дэс дараалалыг шүүх гэж биш.. эсвэл үгийн ганган чамин сонголтод нь бялуурах гэж биш.. аюурзаныг хаана ч байхгүй мундаг зохиолч юм гэж магтах гэж биш.. зүгээр л ойрд надад мэдрэгдээгүй шинэ төсөөлөлийг авчирсан учраас дахиад л дахиад л уншаад баймаар тэр бүртээ цоо шинэ төсөөлөл фантазиар өөрийгөө дүүргэх боломжийг олгодог гоё зохиол гэж бодсондоо л ийнхүү сараачив.

эцэст нь энэ бол жинхэнэ аюурзана мөн эсэхийг би мэдэхгүй гэхдээ ямар ч байсан тэндээс өөр нэгэн достоевский эсвэл лэрмонтов булгаков гэх мэт нөхдүүд үнэртээгүй учраас л түүний энэ зохиолд л би дуртай.. өнөөдөр би яг долоо дахиа уншиж дуусгалаа хэхэ..
Sunday, December 8, 2013 3 Сэтгэгдэл
genet l sanah yum... hezee ch miniih bolohgui tuuniig bodoj uuriiguu zovoj suudag bich gej bi.. yamar neg tomoohon uurchlult husej yavaad l bn yavaad l bn.. gevch neg l bolj uguhgui yum..

Monday, November 11, 2013 2 Сэтгэгдэл

hello

ta nariigaa blogoo yer n bugdiig zunduu l sanajee


dahiad neg durlahsan gej bodood l yavj bn.. uur onts sonin geheer yum algadoo...

etsest n daiad l buh zuil gunigtai.. ergen toirond duuren gunig haruusal.. haranhui.. bas orgui hooson.. deer n sedgeld yu ch ugui temuulel zorligo muruudul alga.. yaj ene buhniig tugsguh ve..

hervee bi uhvel hen minii araas uilah ve..
Saturday, September 28, 2013 1 Сэтгэгдэл

хүмүүс яагаад хайраас айдаг юм болоо.. шаналахаас хаягдахаас.. шархлахаас айсандаа л тэр байх тийм үү.. яадаг юм.. өнөөдөр байгаа бүхнээрээ өөрийгөө мартан байж өрөөлийг хайрласан тэр сайхан мэдрэмжийг мэдэрснийхээ төлөөсөнд тэгж шанал гэж бурхан шийтгэвэл ялыг нь үүрч чадна гэсэн сэтгэлээр л хандал даа.. хэрвээ чамд би түүнийг хайралчихвал дараа нь шаналвал яана гэсэн айдастай байвал хэзээ ч хэн нэгнийг хайрлах гэсний хэрэггүй бишүү.. хариуцлагаас айсан өчүүхэн сэтгэлээр хайр сэтгэлд хандвал харин тэр хагацал шаналал гэдэг чинь хүрээд ирэх юм шигээ.. хамгийн муугаар бодоход дахиад нэг шаналалтай учирна биз.. харин зүгээр л дундажаар бодвол нэг сайхан дурсамжтай үлдэнэ л биз.. хамгийн сайнаар бол түүнтэйгээ хамт үүрд үлдэнэ л биз.. ялгаа нь лав тийм ч их санагдахгүй байна..

Thursday, September 5, 2013 0 Сэтгэгдэл

Дахиап л..

Бүх зүйлс утгагүй санагдаад л.. би галзуу.. эцэстээ зүгээр л сэтгэл хөдлөлгүй галзуу хоосон.. эсвэл бүр оргүй хоосоныг хурдхан мэдрэхсэн.. тэгээд бушуухан шиг ард нь гарахсан.. дуусаасай..
Wednesday, June 19, 2013 5 Сэтгэгдэл

дуучин

өө өө өө гайхаад байна уу ай, дуу дуулжээн өөш. солгой хоолойтой л хүн байгаал биз энтр ля ля. за энэ хүн амьтан загнах ч яахав. таг солгой хоолойтойгоо мэдэхгүй дуу дуулнаа. мэдээж ванныхаа өрөөнд цор ганцаар байна гэж бат итгэсэн үедээ л дээ. харин олны өмнө дуулах тохиолдол ганц нэг гарч байлаа. тэрийг гэнэт бичмээр санагдаад.


бүүр багад сургуульд байхад гэж ирээл яривал одоо нээх өвгөн юм шиг болчиж байна уу. гэхдээ угын бага байсан н үнэн л юм чинь тэ. за дахиад хадуурах нь ингсийн бага ч байж олон юманд үл санаа зовдог ч байж. тавдугаар ангид гэхээр 9тэйдээ юм байна. манай анги урлагын үзлэгээр хоор дуугаа сонгох юм боловоо. тэгээд баахан ярилцаж байж элтон жоны нэг дууг сонгосын. за байз ямар билээ сакрифаес энтр арай биш байгаа их л алдартай дуу байсан юм хуна. тэгээд хэн гоцлох вэ гэдэг дээр ярилцаж байтал ангийн багш шууд намайг дуул гэдийн. шалтгаан нь их энгийн чи шар толгойтой учраас энтр. энэмуу шар толгойноос болж олон л асуудалд орж байснаас хамгийн хүнд нь энэ, хамгийн хөгийн нь үсээ будуулсан хэргээр ангиас хөөгдөж байсан нь юм байна энтр эх хэ.

миний хоолой буруу зөв баруун солгой ямар ч хамаагүй зүгээр л шар толгойтой төрсөн учраас л гэсэн. ер нь яахаараа би шар толгойтой болцын бүү мэд. ээж аав зүгээр хар толгойтой. тэхээр тэр эмээ өвөөнүүдэд л учир байгаа энтр ха ха. за далийрах яахав. тэгээд дуулвоо. нэг цэнхэр сонин малгай хаанаас ч юм олоод өмсцөн энтр. ард манайхан намайг түрээл. тэр үед одоогынхыг бодвол арай шигэн дуутай байсын байлгүй тэгэсгээл дууссан. дараа нь юу болсныг санах юм алга энтр. байр майранд орлуу яалаа.

дараа нь нэг баахан хүмүүсийг дагаад учиргүй хол явбөө. нисээл нисээл баахан удаан нисэж нисэж буухад нар шингээгүй байдаг тийм хол ниссэн юм. тэнд баахан жинкэн шар толгойтнуудын дунд хэсэг амьдарсан юм. тэгээд тэнд байхдаа нэг газар монголчуудтайгаа хоол идээд. манайхан яахав дуугаа дуулаад л уйлаад л энтр би дотроо шоолж инээгээл хэ хэ. тэгээд яг тэндээс гараад атуусан дотор явж байхад нэг нь намайг бүүр дуул гээд салдаггүй. аргагүйн эрхэнд дууллаашд. хажууд нэг гадаад өвгөн. тэгээд баахан адгаад монгол холилдсон гарууд. бүүр багадаа эмээгээрээ заалгаж байсан нэг буриад дуу аманд орж ирэхээр нь дуулаа хаясан. үг мүгийг нь сайн мэдкүй ч тэгээд аялагандаа тааруулаад хэлээ бөөрөнхийлсгээд согтуу хүмүүст мэдэгдэхгүй дуулаа л хаясан. дуусаад л хүмүүс бүүр ангайцан чи ямар гоё дуулдгы энтр ля ля. согтуу хүмүүст л тэгж санагдсан юм байлгүйд
Thursday, May 9, 2013 2 Сэтгэгдэл

may 10

энийг үзэх болгондоо чөтгөр гэж ямарт нь бурхан ийм авьяас ямарт нь над шиг урлагын түй ч авьяас өгдөггүймбээ гэж гомдох юм..

....


өдөртөө мянга мянгаараа санаа орж ирэвч блогруугаа оруулах бодол ерөөсөө төрөхөө байчихжээ..

...


Sunday, March 31, 2013 5 Сэтгэгдэл
Намайг санасан гэдэг худлаа тэ..
Friday, March 22, 2013 0 Сэтгэгдэл

The Vagina Monologues "Хүчирхийлэл зогсох хүртэл!"

Нэг ийм жүжиг Монголд тоглогдоод гурван жил болж байна.. жижиг жижиг хүүрнэл өгүүллэгүүдээс бүрдсэн энэ жүжгийн санаа нь эмэгтэй хүний нандин эрхтэн юу өгүүлж болохыг харуулдаг гээд тайлбаралчихвал дутуу тайлбарласан болно.. тэхээр зүгээр л өөр юм бичий гэж бодлоо.. эмэгтэй хүн бүрийн дотор байх тэр бүр гаргаж хэлж чаддаггүй нандин нууцын тухай.. зөвхөн эрчүүдэд зориулсан биш.. дэлхий даяаар эмэгтэй хүмүүс ч өөрсдөө заримдаа буруу ойлгож явдаг зүйлсийн талаарх яриа хөөрөөний тухай.. мэдээж энэ бол эротик жүжиг биш.. бүсгүй хүн эмэгтэй хүн гэдэг өөрөө бардам омголон ихэмсэг байх ёстой гэж би боддог магадгүй би.. за за яг бичих гэсэн сайн болохгүй янзтай зүгээр л ноднингийнхоо бичлэгийг копидчихий..


За байж байж нэг орж ирэхдээ зүгээр байхгүй реклам хийх гэж орж ирлээ.. магадгүй эрээ цээргүй мэт эсвэл утга учиргүй мэт нэртэй нэгэн жүжиг үзсэн юм.. нэр нь "Үтрээний хүүрнэл"..
Залууст юм бодогдуулсан үзчихээд гарахдаа хамт үзсэн хүнтэйгээ өшөө олон хүнд үзүүлмээр юм байнадаа хэмээн ярилцаж явсан.. тийм ч болхоор маргааш нь дахиад хоёр билет хайсан боловч олдоогүй юм.. тэхээр нь зохион байгуулагчдад нь энэ сардаа багтаагаад дахиад тоглуул би билет авна шүү гээд захисан хүслээр болчдын.. би ч яахав хүссэн хэмжээгээрээ билетээ авч үзүүлэхийг хүссэн хүмүүстээ тарааж өгөх гэжийгаа.. харин та хэдийг үзчээсэй магадгүй дуулаагүй мэдээгүй ч яваам билүү гээд жоохон рекламны пауз хийх гэжийнаа..



Жүжгийн тухайд нэлээн эртнээс бага сага мэдэх заримыг нь сайн мэдэх хэдэн охидууд нийлж залуу эмэгтэйчүүдийн клуб нэртэй байгууллага байгуулсан.. тэрнийхээ үйл ажиллагаа болгож эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийн эсрэг олон улсын V day  хэмээх аяны хүрээнд монголд өнгөрсөн жилээс тоглогдож эхэлсэн юм байна лээ..

Харин яг жүжгийн үйл явдлын тухай очоод мэдвэл илүү амттай ч ганц хоёр үг цухуйлгахад эмэгтэй хүн бүрийн дотор байх тэр бүр гаргаж хэлж чаддаггүй нандин нууцын тухай.. зөвхөн эрчүүдэд зориулсан биш.. дэлхий даяаар эмэгтэй хүмүүс ч өөрсдөө заримдаа буруу ойлгож явдаг зүйлсийн талаарх яриа хөөрөөний тухай..

манай охид үнэхээр мундаг тоглосон зүрх сэтгэлээсээ тоглосон болохоор ч тэрүү.. эхлэсэн цагаасаа дуусах хүртлээ алгаа хорстол ташсаар байгаад гарсандаа.. тэндээс гарсан хүн бүр өндөр сэтгэл ханамжтай байсан гэхэд би лав эргэлзэхгүй байна.. тэгээд энэ бичлэгийг маань уншсан болгон заавал очиж үзэхийг зөвлөж байна..

аа тийм яг мартах гэж байна.. уг жүжигийн орлого нь бүгдээрээ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хандив болж очих юм билээ.. юу гэлээ хүчирхийлэлийн эсрэг төвд хамгаалагдаж байгаа хүмүүст унаанд зориулагдах гэлүүдээ.. саяхан гудамжинд болсон аймшигт аллагын тухай сонсоо л биздээ.. нөхөр нь эхнэрээ алаад л.. гэр бүлээ цэцлуулах шүүх хурал нь болохоос 30хан минутын өмнө салах гэж байсан нөхөртөө алуулсан тэр эмэгтэйг бодохоор ямар ч байсан Монголд хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд энэ үйл ажиллагаа том хандив болох байхаа.. тиймээс зөвхөн гайхалтай урам зориг дүүрэн залуусын тоглосон жүжиг үзэх ч биш.. хүчирхийлүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслаж байна гэж бодоод энэ жүжгийг үзээрэй..


The Vagina Monologues/Үтрээний хүүрнэл жүжиг 2013 оны 3-р сарын 30-нд 19:00 цагаас, 31-нд 15:00 мөн 19:00 цагуудад Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно.


Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/photo.php?fbid=498168833552668&set=oa.467502779990236&type=1&theater энэ хаягаар аваарай..

мэдээж би энэ жил дахиад үзэх гэж байгаа.. хамт үзэх хүмүүс байвал чөлөөтэй шүү..
Thursday, March 14, 2013 0 Сэтгэгдэл

2 дахь

пээ энэ дөнгөж хоёр дахь бичлэг нь гэнэ үү.. бүтэн гурван сар яг би юу хийв..

шинэ ажилд орсон.. нэлээн зав зай ихтэй.. даанч тэрхүү заваа ашиглаж гийгүүлсэн юм алга даа..
Monday, March 11, 2013 0 Сэтгэгдэл

30-3

20 хүрээгүй байхдаа Лермонтовын манай үеийн баатар зохиол бас Есенины 30тайдаа би үхнэ гээд шүлгэнд дуртай байж билээ.. гэтэл одоо 30 хүрэхэд 3хан жил дутуу.. жил жилийн энэ өдөр би хэнд ч хэлэлгүй байж алдаж боломгүй цаг хугацааг урсаад байгааг мэдрэхийг хүсэхгүйдээ ч юмуу.. эсвэл зүгээр л төрсөн өдөө хэнд ч мэдэгдэхгүй байхыгхэнээс ч мэнпчилгээ авахгүй байхыг хүсдэг.. харин өнөөдөр нэг л эсрэгээрээ энэ цаг хугацааг илүү их мэдэрмээр..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;