Sunday, March 31, 2013 5 Сэтгэгдэл
Намайг санасан гэдэг худлаа тэ..
Friday, March 22, 2013 0 Сэтгэгдэл

The Vagina Monologues "Хүчирхийлэл зогсох хүртэл!"

Нэг ийм жүжиг Монголд тоглогдоод гурван жил болж байна.. жижиг жижиг хүүрнэл өгүүллэгүүдээс бүрдсэн энэ жүжгийн санаа нь эмэгтэй хүний нандин эрхтэн юу өгүүлж болохыг харуулдаг гээд тайлбаралчихвал дутуу тайлбарласан болно.. тэхээр зүгээр л өөр юм бичий гэж бодлоо.. эмэгтэй хүн бүрийн дотор байх тэр бүр гаргаж хэлж чаддаггүй нандин нууцын тухай.. зөвхөн эрчүүдэд зориулсан биш.. дэлхий даяаар эмэгтэй хүмүүс ч өөрсдөө заримдаа буруу ойлгож явдаг зүйлсийн талаарх яриа хөөрөөний тухай.. мэдээж энэ бол эротик жүжиг биш.. бүсгүй хүн эмэгтэй хүн гэдэг өөрөө бардам омголон ихэмсэг байх ёстой гэж би боддог магадгүй би.. за за яг бичих гэсэн сайн болохгүй янзтай зүгээр л ноднингийнхоо бичлэгийг копидчихий..


За байж байж нэг орж ирэхдээ зүгээр байхгүй реклам хийх гэж орж ирлээ.. магадгүй эрээ цээргүй мэт эсвэл утга учиргүй мэт нэртэй нэгэн жүжиг үзсэн юм.. нэр нь "Үтрээний хүүрнэл"..
Залууст юм бодогдуулсан үзчихээд гарахдаа хамт үзсэн хүнтэйгээ өшөө олон хүнд үзүүлмээр юм байнадаа хэмээн ярилцаж явсан.. тийм ч болхоор маргааш нь дахиад хоёр билет хайсан боловч олдоогүй юм.. тэхээр нь зохион байгуулагчдад нь энэ сардаа багтаагаад дахиад тоглуул би билет авна шүү гээд захисан хүслээр болчдын.. би ч яахав хүссэн хэмжээгээрээ билетээ авч үзүүлэхийг хүссэн хүмүүстээ тарааж өгөх гэжийгаа.. харин та хэдийг үзчээсэй магадгүй дуулаагүй мэдээгүй ч яваам билүү гээд жоохон рекламны пауз хийх гэжийнаа..



Жүжгийн тухайд нэлээн эртнээс бага сага мэдэх заримыг нь сайн мэдэх хэдэн охидууд нийлж залуу эмэгтэйчүүдийн клуб нэртэй байгууллага байгуулсан.. тэрнийхээ үйл ажиллагаа болгож эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийн эсрэг олон улсын V day  хэмээх аяны хүрээнд монголд өнгөрсөн жилээс тоглогдож эхэлсэн юм байна лээ..

Харин яг жүжгийн үйл явдлын тухай очоод мэдвэл илүү амттай ч ганц хоёр үг цухуйлгахад эмэгтэй хүн бүрийн дотор байх тэр бүр гаргаж хэлж чаддаггүй нандин нууцын тухай.. зөвхөн эрчүүдэд зориулсан биш.. дэлхий даяаар эмэгтэй хүмүүс ч өөрсдөө заримдаа буруу ойлгож явдаг зүйлсийн талаарх яриа хөөрөөний тухай..

манай охид үнэхээр мундаг тоглосон зүрх сэтгэлээсээ тоглосон болохоор ч тэрүү.. эхлэсэн цагаасаа дуусах хүртлээ алгаа хорстол ташсаар байгаад гарсандаа.. тэндээс гарсан хүн бүр өндөр сэтгэл ханамжтай байсан гэхэд би лав эргэлзэхгүй байна.. тэгээд энэ бичлэгийг маань уншсан болгон заавал очиж үзэхийг зөвлөж байна..

аа тийм яг мартах гэж байна.. уг жүжигийн орлого нь бүгдээрээ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хандив болж очих юм билээ.. юу гэлээ хүчирхийлэлийн эсрэг төвд хамгаалагдаж байгаа хүмүүст унаанд зориулагдах гэлүүдээ.. саяхан гудамжинд болсон аймшигт аллагын тухай сонсоо л биздээ.. нөхөр нь эхнэрээ алаад л.. гэр бүлээ цэцлуулах шүүх хурал нь болохоос 30хан минутын өмнө салах гэж байсан нөхөртөө алуулсан тэр эмэгтэйг бодохоор ямар ч байсан Монголд хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдэд энэ үйл ажиллагаа том хандив болох байхаа.. тиймээс зөвхөн гайхалтай урам зориг дүүрэн залуусын тоглосон жүжиг үзэх ч биш.. хүчирхийлүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслаж байна гэж бодоод энэ жүжгийг үзээрэй..


The Vagina Monologues/Үтрээний хүүрнэл жүжиг 2013 оны 3-р сарын 30-нд 19:00 цагаас, 31-нд 15:00 мөн 19:00 цагуудад Улсын Филармонийн концертын танхимд тоглогдоно.


Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/photo.php?fbid=498168833552668&set=oa.467502779990236&type=1&theater энэ хаягаар аваарай..

мэдээж би энэ жил дахиад үзэх гэж байгаа.. хамт үзэх хүмүүс байвал чөлөөтэй шүү..
Thursday, March 14, 2013 0 Сэтгэгдэл

2 дахь

пээ энэ дөнгөж хоёр дахь бичлэг нь гэнэ үү.. бүтэн гурван сар яг би юу хийв..

шинэ ажилд орсон.. нэлээн зав зай ихтэй.. даанч тэрхүү заваа ашиглаж гийгүүлсэн юм алга даа..
Monday, March 11, 2013 0 Сэтгэгдэл

30-3

20 хүрээгүй байхдаа Лермонтовын манай үеийн баатар зохиол бас Есенины 30тайдаа би үхнэ гээд шүлгэнд дуртай байж билээ.. гэтэл одоо 30 хүрэхэд 3хан жил дутуу.. жил жилийн энэ өдөр би хэнд ч хэлэлгүй байж алдаж боломгүй цаг хугацааг урсаад байгааг мэдрэхийг хүсэхгүйдээ ч юмуу.. эсвэл зүгээр л төрсөн өдөө хэнд ч мэдэгдэхгүй байхыгхэнээс ч мэнпчилгээ авахгүй байхыг хүсдэг.. харин өнөөдөр нэг л эсрэгээрээ энэ цаг хугацааг илүү их мэдэрмээр..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;