Friday, January 28, 2011 1 Сэтгэгдэл
Заримдаа.. заримдаа ч юу байхав бараг ихэнхдээ... үгүй ээ ер нь дандаа юм байна. тиймээ байнга л... догдлол гэж хэлж болохоор зүйл... үгээр илэрхийлэх гэхээр нэг л болохгүй юм. онцгүй үгээр илэрхийлэх гээд ч байгаа юм шиг эсвэл угаасаа арай дордуулж илэрхийлэх гээд ч байгаа ч юм шиг. .... гаргаад шидчихмээр нэг юм дотроо өрвөлзөх... үе үехэн маш хүчтэй сэдрэх... хамаг чадлаараа орилмоор... хашгирч уйлмаар.. эсвэл дуулмаар ч юм уу.. үл мөхөх тэр нэг зүйлийг өөрийнхөө дотрохи тэнэг найдвар хэмээн нэрлээд хамаг зүрхээрээ зүхнэ. хачин юмаа... тэр найдварыг үгүй хийхийг хүсээд ч байгаам шиг... үгүй ч юм шиг...
 хааяа нэг зүүдлэхээрээ сэрэхдээ хачин гунигтай болчих юм. бүх зүйлсийг тайлбарлаж чадмаар ч юм шиг. бүүр түүрхэн ч болтугай цээжинд өрвөлзөх энэ галын хэсгээс харуулмаар ч юм шиг.. гэхдээ нэмэргүй эээ.. хэнд ч хамаагүй. тэрэнд ч... энэнд ч.... бас тэрэнд ч... зөвхөн үгээр илэрхийлэгдэж чадах эсэхдээн биш. зүгээр л хэн нэгэнд зориулагдаж чадахгүйдээ... хэлж болохгүйдээ... харуулж чадахгүйдээ... хамт байхгүйдээ...
Зүүд заримдаа зөнтэй байдаг. зүгээр л хэлсэн үг үнэтэй байдаг. бодлогогүй бодолгүй хар зөнгөөрөө, мэдрэмжээрээ хэлсэн үгс... хэт мэдрэмтгий хүмүүст энэ нь хэт хүндээр тусна. мэдрэмжийгээ хамгийн чанга дээр нь тавьчихаад харьцдаг хүмүүс гэж байна. яагаад ч юм мэдэхгүй зүгээр л тэгж таардаг. өмнөх хэсэгт бичсэн тэнэг найдварыг мөхөөхгүйн тулд тэр найдвартаа хорогдох байр олохын тулд тэгдэг байх. тэгээд хэт мэдрэмтгий дээрээ тавьчихсан болохоор сайн муу бүгдийг л хүлээн авчихна. тэр мэдээллүүдээс өөртөө таалагдсаныг үлдээгээд таалагдахгүйг нь устгана. гэвч үнэндээ устгаж чадахгүй.. нөгөөх нь дотроос нь хатгана. тэгээд л үгүй ээ тэр тэгж хэлсэн болохоор надад найдвар байна хэмээн үглэнэ. гэвч нөгөө талд үнэн байдал ийм байхад чи наад найдвараа мартаачээ хэмээнэ. энэ л зөрөлдөөн дунд өнөөх найдвар үхэж өгөхгүй амь тэмцнэ. тэгж тэмцэх тусам бүүр л .....
Tuesday, January 11, 2011 7 Сэтгэгдэл

мэдрээгүй мэдрэмж

мэдрээгүй мэдрэмж гэснээс газраас бороо ороход мэдрэх мэдрэмжийг зүгээр л төсөөлж болно. өглөөд нар шингэхийг зүгээр л бодож болно. мэдрээгүй мэдрэмж гэхээр байхгүй зүйлс болхгүй зүйлс байх. эсвэл чадахгүй ч юмуу. ямар учраас есенин ахматова мария булгаков энтрийг агуу хэмээн дууддгийг. ямар учраас куртыг энэ ертөнцийн биш хэмээн цоллодогийг, ямар учраас фрэдий мэркурийг бурханы бэлэг хэмээдгийг би мэт нь ойлгох тэнхэлгүй юм. зүгээр л тэдний төсөөлснийг бид хэзээ ч төсөөлж чадахгүй учраас л.

...бүлэг цагаан дэрсний
бүдэг гэрэл доор...

гэсэн мөртийг уншаад тас харанхуй шөнө гарч хараад үнэхээр тас харанхуй шөнө дэрснээс бүдэгхэн гэрэл гарч байгааг мэдэж билээ. гэхдээ өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй учраас л гайхалтай санагдсан хэрэг. магадгүй чи хүсвэл газраас бороо ороход мэдрэх мэдрэмжийг төсөөлж чадна. үгээр илэрхийлэхэд л хэцүү байж магадгүймдаа. яг л яруу найраг гэдэг мэдрэмжийг үгээр илэрхийлсэндээ л гайхалтай байдаг гэдэг шиг. аялгуугаар, үгээр илэрхийлэх л хэцүү..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;