Tuesday, January 11, 2011

мэдрээгүй мэдрэмж

мэдрээгүй мэдрэмж гэснээс газраас бороо ороход мэдрэх мэдрэмжийг зүгээр л төсөөлж болно. өглөөд нар шингэхийг зүгээр л бодож болно. мэдрээгүй мэдрэмж гэхээр байхгүй зүйлс болхгүй зүйлс байх. эсвэл чадахгүй ч юмуу. ямар учраас есенин ахматова мария булгаков энтрийг агуу хэмээн дууддгийг. ямар учраас куртыг энэ ертөнцийн биш хэмээн цоллодогийг, ямар учраас фрэдий мэркурийг бурханы бэлэг хэмээдгийг би мэт нь ойлгох тэнхэлгүй юм. зүгээр л тэдний төсөөлснийг бид хэзээ ч төсөөлж чадахгүй учраас л.

...бүлэг цагаан дэрсний
бүдэг гэрэл доор...

гэсэн мөртийг уншаад тас харанхуй шөнө гарч хараад үнэхээр тас харанхуй шөнө дэрснээс бүдэгхэн гэрэл гарч байгааг мэдэж билээ. гэхдээ өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй учраас л гайхалтай санагдсан хэрэг. магадгүй чи хүсвэл газраас бороо ороход мэдрэх мэдрэмжийг төсөөлж чадна. үгээр илэрхийлэхэд л хэцүү байж магадгүймдаа. яг л яруу найраг гэдэг мэдрэмжийг үгээр илэрхийлсэндээ л гайхалтай байдаг гэдэг шиг. аялгуугаар, үгээр илэрхийлэх л хэцүү..

7 Сэтгэгдэл:

dao said...

хөө энэ маань энэ оны ахны бичлэг байлаа гэж. бүгдэд нь шинэ оны мэнд. миний уншигчид минь та нартаа хайртай шүү.

Badman said...

Чиний бээгий ч гэсэн тийм гэхийн аргагүй мэдрэмжтэй тас болжээ.

dao said...

бадмаа. тээнкс. энэ хажуутлын "тань руу нүүж явна"-ыг сонсоод үзээрэй.

Badman said...

dao. Хам нь сонссоон хө. Энэ аялгууг утсан дээрээ хадгалцан байгаа.

dao said...

энд бүх зүйл хэвэндээ. эргээд бодоход өөрчлөгдсөн зүйл огтхон ч алга. бүтэн жил тойрчоод бүдэгхэээн мэдрэмж л үлдэж.

Falcon said...

мэдрээгүй мэдрэмжийг мэдрэхгүй ч мэдэрдэг юм байна

dao said...

тэгээд мэдрээгүй мэдрэмжийг мэдэрснээ мэдэхгүй яваад байдаг энтр гээд баахан төөрөвшд :р

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;