Saturday, February 27, 2010 0 Сэтгэгдэл

дахиад л эрээвэр хураавар.

ажил хийх сонирхол алгаа. гэхдээ хийхгүй бол маргааш тайлан гаргаж өгөх ёстой. орой сууж байгаал дуусгаад өглөө аваачаад өгөхөөс.

заримдаа үр дүнгүй худал зүйл хийж байгаагаа санах бүртээ ажил хийх сонирхолгүй болчдын. би ер нь дандаа л үр дүнтэй юм хийхийг хүсээд байдаг бололтой. ууг н надын хийсэн ажилыг хэн нэг н авч ашиглаад байвал би лав баярланаа. даанч яамны мэрэгжилтны шүүгээнд тоосонд даруулж хэвтэнэ гэхээр гол харлаад байхы. нөгөө бодохоор л гол харлаад байхы гэдэг шиг. галтуурдаад хийчүүл бандуулаад бөөн юм болдын бол уу.


ажил ч гэлтгүй үр дүнгүй амьдарсаар залхаж байшд гэр ажил гэр ажил гэснээ дундаа ганц нэг баар сав ороол амьдралын хэмнэл дуусаа наасан.
Friday, February 26, 2010 10 Сэтгэгдэл
аягатай усыг асгаж байж дахин дүүргэх зай гаргадаг юм гэнэлээ.

ойрд нээрээ миа байнаа. түрүүн пабд яг парны хажууд сууцан чинь хамаг энергээ соруулаад одоо нэг дотор муухай оргисон амьтан ажил дээрээ сууж байна. утас нэгжгүй түрийвч хоосон. эртхэн гараад алхахгүй бол гэртээ харих чадал ч алга. ядаж байхад өнөөдрийн бүтээсэн зүйл гэвэл хэдэн дүнгээ тавиулснаас өөр зүйл алга. ажил юу ч хийсэнгүй хийх ч сонирхол алга. блогды гэхээр унших юм ч үгүй.бичих л хүсэл байх шивдээ. хүмүүсийн дунд худал баг зүүсээр залхаж байхад саяхан үзсэн нэг кину санагдаад болдоггүй. бусдад таалагдахын тулд өөрөөсөө өөр байна гэдэг зүгээр л там юм шиг. гэхдээ бүгд тэгж байхад би ямар ганцаараа элийрээд суултай ч биш.


бүгд гэснээс цөөнх мэт харагдах баг зүүсэн хүмүүс олширсоор л удахгүй жинхэнэ баг зүүдэг хүмүүс цөөнх болчихвол ч.  миний юу ярих гээд байгаа ойлгогдож байна уу би өөрөө лав ойлгохгүй байна сда.
Tuesday, February 23, 2010 0 Сэтгэгдэл
 
бурхан чөтгөр там диваажингийн тухай элийрэн бодоход саад болдог дуу.
2 Сэтгэгдэл

зүгээрл ...

Асгарах бороог үгүйлнэ
Хашгирах чимээг хүснэ
Зүсрээ бороог хүлээнэ
Зүрхээ сэмхэн чагнана
зүгээр л...
Sunday, February 21, 2010 0 Сэтгэгдэл
Дардан ч гэлээ харанхуй байж мэдэх замд чинь
Дандаа биш ч гэлээ үнэнчээр гэрэлтэх
Хамгийн тод биш ч гэлээ амь тавьдаггүй
Хагархай бүрхүүлт чийдэн байюу л гэсийм


Лхагвадулам /гэсэн байхаа сайн санахгүй байна./
Thursday, February 11, 2010 2 Сэтгэгдэл

сагаалганай юроол

Шэнэ жэлдээ шэрхи бэетэй, 
Даагантнай далантай, 
буруутнай булшантай, 
Тумэр хулэгтнай тургэн гуйдэлтэй, 
Тyлгэтнай тангаршааhаар, 
Эшэгэнтнай ээрэмшээhээр, 
Энхэ тайван, таван эрдэнитэй, 
Сээрээ сэргын саагуур хаянгуй, 
Хорюулаа хоройн саагуур орхингуй, 
Ичии ибии гэлдэнгуй, ичигии хургаар заалсангуй
Убшэ хабшангуй, Улзы жаргалтай, 
Он жэлдэ hайн явахатнай болтогой
Wednesday, February 10, 2010 3 Сэтгэгдэл

Хоосон


хов хоосон нэг тийм
эзгүй тал шиг
эсвэл хуучирсан булш шиг
хамаг юмс дэлгэрэх цагаар
хатаж гундсан модны навч шиг
Sunday, February 7, 2010 0 Сэтгэгдэл
Урсах нулимс шиг
Урагдах сэтгэл шиг
Friday, February 5, 2010 1 Сэтгэгдэл
дэлбэрэхнээ. галзуурах нь. угаасаа галзуурцан ч билүү.
Wednesday, February 3, 2010 4 Сэтгэгдэл

хүлээс

Хараал идэг. толгой хагарах нээ. халаасаа ухаж үзэхэд сохор зоос ч алга. Ажлын цаг ч аль хэдийн өнгөрсөөн. ажилдаа явахын тулд автобусны мөнгө хэрэгтэй. өнөөдөр пялаад маргааш дотор гайгүй болохоор явий. утсаа унтраахгүй бол гарууд залгаад салахгүй биз. аа унтрааж болохгүй өөр нэг нь залгаад дотор засах юм олдох ч юм билүү.
Tuesday, February 2, 2010 3 Сэтгэгдэл

хүлээлт

юуг ч юм хүлээгээл... маш удаан. удаан ч гэждээ өөрт нь тэгж санагдаж байгаа болохоос яг хэзээнээс гэдгээ санахгүй. хамгийн гол нь юуг гэдгийг ч санахгүй. гэсэн ч хүлээж байгаагаа мэднэ. сүүлийн үед юуг хүлээж байгаагаа санах гэж их хичээх болсон. даанч хэзээнээс эхэлж хүлээж байгаагаа санахгүй. магадгүй зөвхөн өнөө өглөө л тэгж санагдсан байж болох. бас хэзээ дуусахыг мэдэхгүй. магадгүй өвгөн болоод үхэх өдөр нь хүлээж байгаа зүйл нь болж ч мэднэ. өчигдөр бас уржигдар тэрний өмнөх өдөр ч бас яг ингэж санагдсан. өөрийнх нь мэдэх бүхий л өдөр ингэж эхэлж байсан юм шиг санагддаг.

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;