Wednesday, December 12, 2012 0 Сэтгэгдэл
Маш их.. Маш их.. бүр маш их юм бичмээр.. энэ тархин дотор эргэлдэх үй түмэн утгатай утгагүй бодлуудаа бүгдийг нь нэг эмх цэгцэнд оруулаад бусдад ойлгуулж чадах эсэх нь хамаагүй зүгээр л гаргаад тавьчихмаар санагдав..

өглөөнөөс үдшийн бүрий хүртэлх хугацаанд яг үнэндээ юуны төлөө.. зүрх сэтгэлээ яг байгаагаар нь тэс хөлдүү чигээр нь царцаачихмаар.. ядаж хавар болтол..

олоон жилийн өмнөх.. нэг тийм.. мэдрэмжүүд бий болгож байсан.. түүнийхээ хирээр энэ блог дахь нэлээн хэдэн бичлэгийг зориулж байсан... амьдралын минь бас хэдэн жилийг итгэл найдвараар дүүргэж байсан тэр бүсгүй.. байсан байсан.. гэхдээ хэзээ ч минийх байгаагүй.. тэр.. хэзээ ч минийх болохгүйг нь мэдэх үед итгэл найдвараа тэр чигт унтраагаад мартчихсан гэж бас л өөртөө найдсан.. үгүй өөртөө биш зүрхэндээ тархиндаа найдсан.. гэвч би яг ганц л зүйлд дургүй.. зөвхөн хэрэг болсон үедээ гарч ирдэгт нь.. магадгүй намайг зовоохгүй гэсэндээ л тэр байх.. гэхдээ л.. би түүний хувьд тийм ч чухал нэгэн биш гэдгээ мэдрэх боломжийг олгодогт нь үнэхээр дургүй.. гэхдээ би яг өөрөө юу хүсээд байгаагаа сайн олйгодоггүй ээ.. хуурамч инээмсэглэл, худлаа тал засалт шаардаад байгаа ч юм шиг.. тэртэй тэргүй би түүнийг тэр чигт нь орхиод мартаад цаашдын харанхуй замаа хөөн гэлдэрэхэд минь дахин гарч ирж өвтгөхгүй байхыг.. үнэхээр л тийм бол ядаж фриэнд зон гэдэгтээ оруулаад байвал.. гэвэл бас дахиал нөгөө тэнэг найдвар төрөх байхдаа..

надад чухал бишээ.. хамгийн гол нь намайг нөхөртэйгээ уулзуулахыг хүүхдээ харуулахыг хүсэж байна гэсэн.. гэхдээ л тэгж хэлсэн нь нэг л хуурамч санагдсан.. тэгээд ч улам бүр намайг өвтгөхийг хүсэж байгаан болуу гэж бодогдсон.. хамгийн гол нь зүгээр л би түүнд хэрэгтэй болсон.. дандаа яг тийм л үедээ гэнэт гарч ирдэгт нь би дургүй..

гэнэт ингээд харсан баахан гомдол.. болих хэрэгтэйшд.. тэртэй тэргүй тэр ямар энийг унших биш зүгээр л өөрийгөө тайвшруулах үүднээс л бичсэн юм шүү..


бас нэг сонин мэдрэмж..
энэ гэхдээ бүүр өөр.. зүгээр л дахиад дээрх мэдрэмжийг мэдэрчих вий гэсэн байдас.. яваад өгөх нэгний төлөө зүрхэндээ дахиад нэг бүсгүйн зураг нэммээргүй байгаа ч юм шиг.. эсвэл хамаагүй.. гол нь мэдрэмж шүү дээ гэж л өөрийгөө тайвшруулна.. ямар мэдрэмж.. таалагддаг эсэх нь бүү мэд нэг тийм хачин мэдрэмж.. заримдаа тэнгэрт хөөргөж заримдаа үхмээр санагдуулдаг.. заримдаа гзар дор ормоор санагдтал ичүүлж.. заримдаа бүхнийг чадагч болгож заримдаа бүр хамгаас зоригтой хамгаас хөгжилтэй хамгаас илүү хамгаас мундаг нэгэн болгодог тэр мэдрэмж.. түүнийг зарим хүмүүс гоё сайхан гэнэ.. зарим нь онцгүй муухай зүйл гэцгээнээ.. харин миний хувьд яг гоё уу сайхнуу муухай юу гэдгийг би л мэдэхгүйм.. гэхдээ л бас мэдэрмээр..


маш их.. бүүр маш ихийг бичмээр ч үүнээс цааш бичих сонирхолгүй болчихлоо..
Thursday, December 6, 2012 0 Сэтгэгдэл

Just do it..

Фауст: Байз даа түр хүлээ. Яг энэ мөчид цаг хугацааг зогсоомоор байна.

Гарцаагүй мэдрэх мэдрэмж болохоор нь
Ганцаардал уй гунигтаа би дуртай
Яваад өгөх бүхний төлөө биш
Яг л энэ гунигийнхаа төлөө
Цаг хугацааг зогсоохийг хүснэ.

2009-10-09

цаг хугацаа угын л зогсоо эд.. үхэх үйлтэй миний хувьд л урагшилна.. сэтгэлдээн би заримдаа ухрааж бас зогсоож алгасаж болдог бол хэмээн бодно.. гэвч хичнээн хүсээд ч миний хүслээс гадуур урсах энэ цаг хугацаанд би дуралсныхаа хариуд тоолох нас тоймгүй их үрчлээ авна.. эцэст нь ертөнцийн төгсгөл цаг хугацааны адагт ирэхэд энэ утгагүй бодлууд замхран үгүй болж өөдөсхөн бие нь өт хорхойн хоол болмой.. црийн цийн.. энд хүрээд тэнэг бодлуудаа зогсоочхий.. ийнхүү сараачиж суухдаа тэрхүү цаг хугацаанаас үрэн байж суугаа гэдгээ бол мэднэ..

байздаа түр хүлээ..
Just do it..
but
Later...
амьдралыг хойшлуулж бас амарч өнгөрөөнө.. гэснээс өнөөдөр баасан юм байнашд.. өнөөдөр сүүлчийн өдөр.. ирэх долоо хоногоос тэс өөр цаг хугацааг захирсан залхуу биш оргилын төлөө.. гэхдээ..
Wednesday, December 5, 2012 1 Сэтгэгдэл

товч тайлан..

Зиа.. яг блогоо хаачихаар бичих юм бүр олдохоо больчих юм.. тэртэй тэргүй хүн уншихгүй юм чинь гэж бодохоор бүр.. угаасаа олигтой юм бичих чадалтай ч бишдээ.. яахав зүгээр тайлан маягын юм тавьчаад гардымуудөө..

амьдрал үнэн барзгар байнаа.. ажил дээр ер нь юу ч болохгүйм.. ядаж байхад зээлтэй болохоор ажлаасаа гарий гэх зориг хүрэхгүйм..

гэгээлэг юм гэвэл нэг охинд дуралчихсан.. ойрын хэдэн жилдээ хүнд шинээр дурлаагүй хуучин бүтэлгүй дурсамжтайгаа зууралдсаар нэг мэдсэн ямар ч сэтгэл хөдлөлгүй мэдрэмжгүй ер нь бараг үхмэл болохоо дөхснөө мэдлээ..

гэхдээ бас бүтэлгүй ээ.. гэхдээ тэрийг дараа ярий яг баттай тодорхой болохоор нь..

жолооч болсон.. амьдралдаа машин барихгүй алхаж явсаар дуусна гэдэг байсан хүн чинь аргагүйн эрхэнд машин барих хэрэгтэй болоод жолоонд суугаад төгсөөд одоо үнэмлэхээ авахгээд л.. машинаа бэлдчээд л байж байна.. яанадаа хүн амьтан дайрчихгүйхэн шиг л явах юмсан кк.к.. ядаж байхад жолоондоо нээх суугаагүй арын хаалгадаад зохицуулцан болохоор бүр айдастай..

товч тайлан гэвэл нэг иймэрхүү..

угаасаа уншигч нь одоогоор гуравхан байгаа хойно тэгээд бичих юм олдох байлгүйдээ..

өөр хүмүүс уншмаар байна энтр гээд байвал майл хаягыг нь авч өгөөрэй та гурав


хүндэт уншигч улаанмалгайт, гуталчин оллие

та нартаа мэхийн ёслов :р..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;