Wednesday, December 12, 2012
Маш их.. Маш их.. бүр маш их юм бичмээр.. энэ тархин дотор эргэлдэх үй түмэн утгатай утгагүй бодлуудаа бүгдийг нь нэг эмх цэгцэнд оруулаад бусдад ойлгуулж чадах эсэх нь хамаагүй зүгээр л гаргаад тавьчихмаар санагдав..

өглөөнөөс үдшийн бүрий хүртэлх хугацаанд яг үнэндээ юуны төлөө.. зүрх сэтгэлээ яг байгаагаар нь тэс хөлдүү чигээр нь царцаачихмаар.. ядаж хавар болтол..

олоон жилийн өмнөх.. нэг тийм.. мэдрэмжүүд бий болгож байсан.. түүнийхээ хирээр энэ блог дахь нэлээн хэдэн бичлэгийг зориулж байсан... амьдралын минь бас хэдэн жилийг итгэл найдвараар дүүргэж байсан тэр бүсгүй.. байсан байсан.. гэхдээ хэзээ ч минийх байгаагүй.. тэр.. хэзээ ч минийх болохгүйг нь мэдэх үед итгэл найдвараа тэр чигт унтраагаад мартчихсан гэж бас л өөртөө найдсан.. үгүй өөртөө биш зүрхэндээ тархиндаа найдсан.. гэвч би яг ганц л зүйлд дургүй.. зөвхөн хэрэг болсон үедээ гарч ирдэгт нь.. магадгүй намайг зовоохгүй гэсэндээ л тэр байх.. гэхдээ л.. би түүний хувьд тийм ч чухал нэгэн биш гэдгээ мэдрэх боломжийг олгодогт нь үнэхээр дургүй.. гэхдээ би яг өөрөө юу хүсээд байгаагаа сайн олйгодоггүй ээ.. хуурамч инээмсэглэл, худлаа тал засалт шаардаад байгаа ч юм шиг.. тэртэй тэргүй би түүнийг тэр чигт нь орхиод мартаад цаашдын харанхуй замаа хөөн гэлдэрэхэд минь дахин гарч ирж өвтгөхгүй байхыг.. үнэхээр л тийм бол ядаж фриэнд зон гэдэгтээ оруулаад байвал.. гэвэл бас дахиал нөгөө тэнэг найдвар төрөх байхдаа..

надад чухал бишээ.. хамгийн гол нь намайг нөхөртэйгээ уулзуулахыг хүүхдээ харуулахыг хүсэж байна гэсэн.. гэхдээ л тэгж хэлсэн нь нэг л хуурамч санагдсан.. тэгээд ч улам бүр намайг өвтгөхийг хүсэж байгаан болуу гэж бодогдсон.. хамгийн гол нь зүгээр л би түүнд хэрэгтэй болсон.. дандаа яг тийм л үедээ гэнэт гарч ирдэгт нь би дургүй..

гэнэт ингээд харсан баахан гомдол.. болих хэрэгтэйшд.. тэртэй тэргүй тэр ямар энийг унших биш зүгээр л өөрийгөө тайвшруулах үүднээс л бичсэн юм шүү..


бас нэг сонин мэдрэмж..
энэ гэхдээ бүүр өөр.. зүгээр л дахиад дээрх мэдрэмжийг мэдэрчих вий гэсэн байдас.. яваад өгөх нэгний төлөө зүрхэндээ дахиад нэг бүсгүйн зураг нэммээргүй байгаа ч юм шиг.. эсвэл хамаагүй.. гол нь мэдрэмж шүү дээ гэж л өөрийгөө тайвшруулна.. ямар мэдрэмж.. таалагддаг эсэх нь бүү мэд нэг тийм хачин мэдрэмж.. заримдаа тэнгэрт хөөргөж заримдаа үхмээр санагдуулдаг.. заримдаа гзар дор ормоор санагдтал ичүүлж.. заримдаа бүхнийг чадагч болгож заримдаа бүр хамгаас зоригтой хамгаас хөгжилтэй хамгаас илүү хамгаас мундаг нэгэн болгодог тэр мэдрэмж.. түүнийг зарим хүмүүс гоё сайхан гэнэ.. зарим нь онцгүй муухай зүйл гэцгээнээ.. харин миний хувьд яг гоё уу сайхнуу муухай юу гэдгийг би л мэдэхгүйм.. гэхдээ л бас мэдэрмээр..


маш их.. бүүр маш ихийг бичмээр ч үүнээс цааш бичих сонирхолгүй болчихлоо..

0 Сэтгэгдэл:

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;