Wednesday, December 5, 2012

товч тайлан..

Зиа.. яг блогоо хаачихаар бичих юм бүр олдохоо больчих юм.. тэртэй тэргүй хүн уншихгүй юм чинь гэж бодохоор бүр.. угаасаа олигтой юм бичих чадалтай ч бишдээ.. яахав зүгээр тайлан маягын юм тавьчаад гардымуудөө..

амьдрал үнэн барзгар байнаа.. ажил дээр ер нь юу ч болохгүйм.. ядаж байхад зээлтэй болохоор ажлаасаа гарий гэх зориг хүрэхгүйм..

гэгээлэг юм гэвэл нэг охинд дуралчихсан.. ойрын хэдэн жилдээ хүнд шинээр дурлаагүй хуучин бүтэлгүй дурсамжтайгаа зууралдсаар нэг мэдсэн ямар ч сэтгэл хөдлөлгүй мэдрэмжгүй ер нь бараг үхмэл болохоо дөхснөө мэдлээ..

гэхдээ бас бүтэлгүй ээ.. гэхдээ тэрийг дараа ярий яг баттай тодорхой болохоор нь..

жолооч болсон.. амьдралдаа машин барихгүй алхаж явсаар дуусна гэдэг байсан хүн чинь аргагүйн эрхэнд машин барих хэрэгтэй болоод жолоонд суугаад төгсөөд одоо үнэмлэхээ авахгээд л.. машинаа бэлдчээд л байж байна.. яанадаа хүн амьтан дайрчихгүйхэн шиг л явах юмсан кк.к.. ядаж байхад жолоондоо нээх суугаагүй арын хаалгадаад зохицуулцан болохоор бүр айдастай..

товч тайлан гэвэл нэг иймэрхүү..

угаасаа уншигч нь одоогоор гуравхан байгаа хойно тэгээд бичих юм олдох байлгүйдээ..

өөр хүмүүс уншмаар байна энтр гээд байвал майл хаягыг нь авч өгөөрэй та гурав


хүндэт уншигч улаанмалгайт, гуталчин оллие

та нартаа мэхийн ёслов :р..

1 Сэтгэгдэл:

giant said...

Neleen udaan orj ireegui l de tehde unshdag shdde

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;