Friday, December 30, 2011 2 Сэтгэгдэл

харуусахгүй..

өнгөрсөнд харуусахгүй ээ гэж.. ирээгүй ирээдүйг зөгнөхгүй.. дуусах амьдралыг зүхэхгүй.. гарсан жил орсон жилийн тооцоог бодож шаналахгүй.. ирэх нь тодорхой үхлийг баяртайгаар угтаж үйл нь ирсэн гуниглалыг үлдэн хөөж.. энээ тэрээ.. би ч яахав үхэх нь тод.. ирэх жил үгүй бол энэ жилдээ багтчиж мэднэ.. маргааш юу болохыг хэн ч үл таана.. харин бидний мэдэх тооллын дагуу явах он цаг гээч учир нь ойлгогдох зүйлс өнгөрөх /удах/ тусам.. эргээд өнөөх уйтгартай шанлалтай зүхмээр гуингтай гаслантай амьдралд хорогдох юмдаа.. гэнэт л нэг өдөр өөрт нь хайртай бүхнийг орхиод одно гэхээр.. араас нь уйлж гансрах нь асар цөөхөн байгаасай гэж хүсэхийм.. одоохондоо бол гарын арван хуруунд багтаж мэднэ.. гэвч цаг өнгөрөх тусам нэмэгдсээр.. энэ тоо хойдын удирдагчийн оршуулганд ирэгсэдээс ч олон болж мэднэ.. ямар ч байсан майкл жэксонг бол гүйцэхгүйгээ мэджийн гэсс :р.. өнгөрсөнд харуусахгүй гэчээд ганц зүйлд харуусах юм.. бусдыг хайрлах маань ч яахав.. бусдад хайруулах маань харамсмаар ч үйлдэл юмуу.. хадуурна гэхэд хачин ихээр хадуурлаадаа.. ирэх оны тухай эрэгцүүлэлдээ өнгөрсөн онд хийсэн бүтээсэн сөнөөсөн устгасан зүйлдээ харамсахгүй л гэх санаатай байсым уг нь.. өнгөрснөө харж амьдрах нэгэн биш байхсандаа л гэж боддым.. бусад нь ч дүүрч..
Friday, December 23, 2011 3 Сэтгэгдэл
мань ер нь согтуудаа блогтоо юм оруулж байгаагүмй байна.. яасан гэхээр шал гостуу гарт юун блог тэ... шал тэс хөндлөн юм бодогдоод. дпараачийн даврах моментоо яаж үүсгэхэв энтр тэ.. тэгсэн яг одоо бол аймр.. за гостуу ч гэсэн ганц бичлэг үйлдчий даа энтр.. аймр өгөөмөр тэ.. тэгсэн хамгийн гол н ухаан санаад орсон юмс тэгсгээд мартагдчихдаг болтойм.. архи нээрээ хүнийг алжийгаа байхгүй юу.. яг аймр бодоол блогтоо яг тий лаг юм оруулна гэтэл.. блогоо нэгээл шинэ бичлэг оруулах дээр дарлаа шууд юу ч санахгүй нтр.. мань мундаг бишээ хөгийн ганцаардсан гунигласан үедээ л блогоо сандын.. өнөөдөр гостуу.. бас блогоо санасан.. тэхээр гуингласан байх нь.. :р.. уул нь бол хэзээ ч согтуу хүн гуингладагүй байхгүй юу.. яаж ийгээд өөрийгөө хөгжөөнө аргаан барвал
ийм мэссэж 4-5н охин луу явуулжийгаан :р.. за энэ бол амьдрал энэ бол бодит байдал байлаа гэсс.. үнэндээ эрчүүдэд итгэж облкуй шүү охидуудаа яг ийм мэссэж бичдэггүймаа гэхэд бичхийнс гэж боддогүй эр хүн олдохгүй байхаа нтр.. үнэн багийн алуурчин наассс.. хахах..
Thursday, December 15, 2011 1 Сэтгэгдэл

Coming soon..

удахгүй нэг улстөр мөртэй холбоотой ч юм шиг.. гэхдээ зөвхөн өөрийнхөө хувийн бодлийг агуулсан нэг юм оруулнаа.. нэр нь "либериал" дэмийрлийн эсрэг.. ингэж амлалт энтр өгөхгүй бол бодож байгаад заазз хэнд хамаатайн миний бодол гээд таг орхчих магадлалтай..
Tuesday, November 29, 2011 1 Сэтгэгдэл

ойрд..

ойрдоо кинодож байгаа.. пачиногын нэг кино үзсэн.. гоё кино.. аллага үйлдэж байгаа хүнийг судалж мөрддөг хүн нь өөрөө алуурчин болчихоор бас л балладаг бололтой.. хяналтгүй болчиж байгаан... бас нэг жастин тэмбарлайкийн нэг кино үзсэн.. хоёр залуу ямар ч сэтгэл хөдлөлгүй зөвхөн сэкс хийнэ гээл  айпадан дээрх библэ дээр гараа тавьж тангараг өргөөл.. сүүлдээ даанч худлаа болцон кк.. аватарыг дуусгасан.. камэруны аватартай андуурав.. нөгөө хүүхэлдэйн кино нь..  дараачийн цувралыг нь хүлээжийгаа.. гарвал дахиж хамтад нь үзэх болноо гэж өөртөө амлав..

өнгөрсөн гурван өдөр үргэлж өглөө унтлаа.. компутэрээс болжийгаан.. тоглоом кинонуудад зарцуулсаар хамаг нойрсох цагаа үрчихээд байхым.. жинхэнэ хөлбөмбөгийн хувьд зарим нэг тоглогчийн гуталыг солчихмоор байгаан.. за тэр ч яахав.. писин дээрээ бол нөхөрийг тэр чигт нь багаасаа үлдэн хөөсөн л дөө.. аягүй кайфтай байгаам чинь.. заримдаа хэдэн жилийн дараахыг үзкэж симулэйшн хийж байхдаа.. ядаж ганц долоо хоног симулэйшн хийх эрхтэй тэрийгээ нэг л ашигладаг бол аягү бодож байгаад нэг ашиглана..

 заримдаа утгагүй санагдах үест миний зориулаад дурлаад цагаа зарцуулаад байгаа зүйлс илүү утгатай мэт.. бодит ертөнц мэт.. хүсэл мөрөөдөл маань кибэр ертөнцөд л элийрэн тэнэх мэт..

за энэ бол өмнөхтэй шаал хамаагүй хачин дэмийрэл байлаа..

ойрдоо зүгээр л гарчиг шигээ хөнгөн кино үзэж хөнгөн тоглоом тоглож тархины нугалаас шаардсан элийрэлдд автахгүй байхымсан л гэж бодхым..
Friday, November 25, 2011 3 Сэтгэгдэл

Fun

Ингэдийн.. аягү мөрөөрөө алхаж явтал.. бас нэг мөрөөрөө амьтан таардаг байхгүй юу.. уул нь замаа харж явсан бол юугэж ийм юм болхов.. гэхдээ замаа хараагүй миний буруу биш учир нь би мөрөөрөө явжээсэн.. зам дээр тээгэлсэн тэрний л буруу.. харин хамтрагчид маань бол хэний зөв буруу гэдэг нь ямар ч хамаагүй.. гурвуулаа элбүүл дийлчиж магадгүй л гэж бодоол.. за магадгүй ч бишийм.. угаасаа баталгаатай дийлнэ л.. дийлэгдчих магадлалтайсан бол хамгийн түрүүнд хаяаад явах байсан..
Tuesday, November 15, 2011 2 Сэтгэгдэл

элдвийн л №?


...

удахгүй сөнөх дэлхийн иргэнийхээ хувьд элдэв юмст харамсаж амьдрах гээд юухэв.. гэсэн ч бусдаас өчүүхэн төдий ч хараат биш байхад хэцүү.. хамгийн сүүлд хийсэн сайн үйлээ санах гэтэл.. их л бодож татах тамхиа хуваалцсан биз энээ тэрээ.. ингэхэд ингэтлээ хоосорно гэж байх уу.. толгойд эргэлдэх түмэн солиотой бодлууд аль хэдийн арчигдан алга болчиж.. харин яг одоо..

...

ирэх жил сөнөх дэлхийд ингэж амьдрах н ямар ч утгатайм.. амьдралыг зохиосон юм шиг амьдрана энээ тэрээ.. алхаад л алхаад л.. үр бүтээлгүй өдөр хоног урсаад л.. бүх зүйлд үл итгэгчийн байр суурьнаас хандана.. харсан зүйлдээ л итгэнэ.. баталгаатай нь дээр гээд барьсандаа л итгэнэ.. газар хэвтэс баасыг үнэхээр мөн бишийг өөрийн гараар шалгана.. хийсвэр төсөөлөл гэдэгт итгэх нэгэн үл олдоно..

...

бүхнийг бүтээгчийг тэнгэрээс хайж гэм буруутныг хажуугаасаа эрнэ.. элдэв асуудалд шийдэл гэгчийг хайна.. ярихгүйгээр хийнэ.. ярилцахгүйгээр чүхиндэнэ.. бусдыг үл хүндэтгэгчидээс өөрийгөө хүндлэхийг шаардана.. үнэндээ өөрийгөө ч үл хүндлэж байгаагаа ойлгох тэнхэлгүй.. өөрсөддөө ч үл итгэх хүмүүн төрлөхтөн амьтны аймгаасаа юугаар илүүм.. гавал дотор н орших нугалаастай нялцгай юмаараа юу..
Sunday, November 6, 2011 9 Сэтгэгдэл

Бид өөрөө өөрсдөдөө худлаа ярих дуртай

Бид өөрөө өөрсдөдөө худлаа ярих дуртай
Бид үхлийн өмнө инээмсэглэнэ гэж ярьдаг мөртлөө эмийн сангаас хэдэн килограмм эм авч уудаг.
Бид амьдрал сайхан байна гэж ярьчихаад шил архи авахаар дэлгүүр рүү гүйдэг.
Бусдын санаа бодол надад хамаагүй гэчихээд "Би ямар харагдаж байна вэ?" хэмээн байнга асуудаг.
Бид ганцаараа байх дуртай хэрнээ гар утсаа гартаа чанга атгачихаад суудаг.
Бид "Миний гэр бол миний цайз" гэж үздэг хэрнээ шөнө болоход түүнийг минь надтай хамт эвдэлчих вий гэж айдаг.
Бид маш тайван байна гэчихээд дараачийн тамхи руугаа гараа сунгадаг.
Бид хүмүүсийг гайхашруулдаг мөртлөө "Хайртай" гэж хэлэхээс айдаг.
Бид хүмүүст итгэдэггүй гэчихээд долоо хоногт нэг удаа бусдын энгэрт нулимсаа арчдаг.
Бид хайр дурлалд итгэдэггүй хэрнээ шөнө дэрээ нортол уйлдаг.
Бид өнөөдрөөрөө амьдардаг хэрнээ маргаашийн төлөвлөгөөгөө боловсруулдаг.
Бид өөртөө маш шүүмжлэлтэй ханддаг мөртлөө өөртөө маш иххайртай.
Бид Засгийн газраа үзэн ядчихаад тусгаар тогтнолын өдрөө дуртайяа тэмдэглэдэг.
Бид өөрсдийнхөө гаргасан бүх алдааг уучилчихаад үүнтэй адил юм хийсэн бусад хүмүүсийг жигшдэг.
Бид төгс хүн байдаг гэдэгт итгэдэггүй мөртлөө хүн холхисон олноос төгс хүнээ хардаг. Бид автобусанд чихэлдсэн хүмүүсийг хараад бөөлжис цутгадаг хэрнээ автобус хүлээж буудап дээр тэвчээртэй зогсдог.
Бид үргэлж бодож байгаагаа ярьдаг мөртлөө чин сэтгэлээсээ инээмсэглэж чаддаггүй.
Бид ухаалаг хэллэгүүдэд дуртай хэрнээ өөр өөрсдийгөө ч ойлгодоггүй.
Бидэнд нээгдээгүй авьяас өчнөөн бий. Гэхдээ бид үүнийгээ нээхийн тулд юу ч хийдэггүй.
Бид төрсөн өдрийг үзэн яддаг мөртлөө үүнийгээ үргэлж тэмдэглэдэг.
Бид үд хүртэл унтах дуртай хэрнээ сэрүүлгээ өглөөний зургаад тавьдаг.
Бид үргэлж хүссэндээ хүрдэг ч хэнд ч хэрэггүй байхаас айдаг.
Бид хувийн өдрийн тэмдэглэлээ хөтөлчихөөд үүнийг нь уншаасай гэжхүсдэг


соурс: http://www.twitlonger.com/show/e1vf1b


тэнэж яваад ийм юм олоод хуулчихлаа.. бичих юм олдохгүй байсын ашгүй энээ тэрээ :р..
Monday, October 31, 2011 6 Сэтгэгдэл

Nothing Happening





гэснээс сүүлийн хэд хоног бүүр хачин гунигтай байлаа.. олигтой санаанд орох сэдэл ч байхгүй.. нэг тийм мөрөө хөөсөн, урсгалаараа гэлдэрсэн нэг тийм.. гэнэт дунд нь огцом сэтгэлийн хөдлөл илэрсэн боловч тэр нь зүгээр нэг охин нөхөрт гарч буй мэдээг сонсоод хачин ихээр харамссан.. нэг тийм найз байхыг хүсэж байна энээ тэрээ.. яг энэ үгийг хоёр дахиа сонсож үзэвээ гэж.. зүгээр л найзууд байх нь хангалттгүй санагдаад тэрийгээ хэлхээр иймэрхүү хана мөргөх юм..



бас нэг зүгээр цаг нөхцөөж уулздаг байсан охиноос холбоогоо бүрмөсөн таслав.. найзуудтай нь уулзаж байхдаа албаар тэнэгтэж найзуудынх нь дургүйг хүргээд тэгээд болоо..



худал хуурмаг дүр эсгэж өөрийгөө бас тэрнийг хуурж явах нь утгагүй санагдаал.. гэвч бас нэг хөөрхөн охинтой уулзсан.. бас л дахиад саяных шиг байдалд орох вий хэмээн эмээгээд байхым..





би ер нь яагаад ийм бүрхэг бүдэг туйлбаргүй өөдгүй юм болоо.. тодорхой шийдэлд хүрхээс эмээж өөрийгөө бас өөр хэн нэгнийг зовоох вий хэмээн бодоод л..



энэ нэг утгагүй циклээс гарах юмсан..
Tuesday, October 25, 2011 8 Сэтгэгдэл
бодлын хулгайч гээд сая гарсан киног хүмүүс ихэд магтан сайшаахын сонсоод үзэх юмсан гэсэн адын бодол төрөөд болохоо байлааа..
Thursday, October 20, 2011 3 Сэтгэгдэл

бурхан уйлахдаан..

цас хаялаад л.. агуу ихийн дэмийрэл гэдэг өвчин юм гэсэн.. энэ орж буй цасыг зөвхөн надад зориулж миний төсөөллийн зөвхөн минийх хэмээн нэрлэх бурханаас өгсөн жоожкон бэлэг гэж бодох нь энэ өвчинд харьяалагдах эсэхийг чөтгөр бүү мэд.. гадаа жиндүүхэн дотор ч бас жиндүүхэн.. бурхан уйтгарлахаараа бидэн шиг уйлдаг байх.. харин газар дэлхий тэрхүү нулимсыг нь тосон авч өөртөө шингээнэ.. тэрхүү нулисмнаас урссан мөрөн мододыг навчсыг тэтгэнэ.. харин өдийд орсон цас.. газарт шингэвч өнөөх навчис нь дагаад урсах нь бурханыг даган уйлав уу гэлтэй.. дагаад л хингэнтэл уйлмаар.. хаана ч хамаагүй орилмоор.. хашгирч бас дуулмаар.. уумаар согтмоор.. унтмаар.. цээжинд орших тэрхүү бүгчим мэдрэмжийг зад татахсан.. гэснээс бурханд уйлах шалтаг хангалттай олон байдаг байх нь.. саяхан л асгартал уйлж.. урсах нулимсанд нь хаа байсан камбожид 400 хүн үхлүү ккк.. өнөөдөр бас л уйлна.. өнөөдрийн шалтаг тэхдээ их энгийндээ.. хаа очиж харин энэ нулимснаас нь болж зарим хөөрхөн хүүхнүүд даарахыг эс тооцуул гарз багатай байгаа бололтой.. аа тийм өнөөдрийн шалтаг.. бурхад заримдаа хүндлүүлэхийг хүсдэггүй байж мэдхийн.. хүндлэл гэдэг нь энгийн харилцаанд эсвэл байгаа байх байлгахыг хүсэх тийм л харилцааны дунд хана өрчихөөд давах боломж олгодоггүй байх.. би хүндэлдэг тул битгий бодож байгаа зүйлээ гаргаарай гэх шиг.. битгий битгий... намайг хүндлээч.. би тийм давж харицах хананы цаанаас хашгирах боломжгүй.. аа юу гэмээриймдээ.. бурханыг бид өөрөөсөө зиндаа илүү мэтээр төсөөлж түүнтэй харилцахад бэрхшээл болсон ханыг бид өөрсдөө өрдөг байх.. тэр үед бурхан бачуурсандаа.. битгий намайг хүндлээчээ.. хүндлэл хэмээх энэ утгагүй ханаан нурааж.. эдены цэцэрлэгт байсан шиг энгийн л баймаар.. хэмээн гансарсандаа уйлдаг байх..
Friday, October 14, 2011 6 Сэтгэгдэл

Ядуусаа нар манднаа..

Бацаан байхад баярсайхан мөөмөө унүжуулаад энтр гээд дуулдаг байсан ламбадаг Питтбулл Жэнифэр Лопес хоёр сүүлд дуулсандаа.. одоо баарны сүлд дуу болцон бололтой.. хаа газар л явж сонсогддог.. тэгсэн сая нэг нөхөр

Pitbull Mongoloor ugeldiin bna sht ene deer!!!!!!!! listen carefully at 0:30 J.Looo ''YADUUSAA NAR MANDANAA"
гээд л манай найз фб дээрээ тавиад байна даа.

гэхээр сонсож үзлээ.. өмнө нь ерөөсөө анзаарч байгаагүйн байна..

Jennifer Lopez - On The Floor ft. Pitbull


_________


за энэ ч яахав сонин болгож бичлээ.. ойрд жоохон ажил ихтэй л суужээн.. сайхан пийвдэж суухымсс..
Wednesday, October 12, 2011 1 Сэтгэгдэл
учир нь үл олдох харгуйгаар урагшилна.. төгсгөл нь үл харагдах жимээр бэдэрнэ.. заримдаа цаг үргэлж шөнө байгаа мэт санагдах ч гэрэл гэгээтэй зүйлс олон тааралдна.. алхаад л мөлхөөд л ухраад л урагшлаад л... зогсолтгүй л явах юмсан..




гэснээс өнөөдөр тэрний төрсөн өдөр.. уламжлал ёсоор хамгийн түрүүнд баяр хүргэсэн мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн.. гэвч ялгаа төдийлөн үгүй биз.. үл анзаарагдах өчүүхэн энэ уламжлалаа мартахгүй хадгалж явах хэрэгтэй ч юмуу үгүй ч юм уу..





хэд хоногийн өмнө нэг хөөрхөн охинтой тааралдсан.. танилцах боломж олдсон.. гэм нь би хэрхэн цааш үргэлжлүүлэх учраа олдоггүй наасан.. яамаар ч юм..
Thursday, October 6, 2011 2 Сэтгэгдэл

Технологийн хүч..

70 80 хүрээд 90 100 хүрээд зүгээр л үхэх.. хэн ч дурсахгүй.. хэн ч уйлахгүй.. харин 50 настайдаа үхэх.. дэлхий даяаараа түүний бий болгосон зүйлсийг хэрэглэж түүнд харамсуулан үхэх хоёрын хооронд том ялгаа бий.. "одоо ингээд 60-70 аад он рок хөгжим лсд эрх чөлөө хайр энэрэл гээд тэр аймаар оюуны оргилсон давалгаанд дунд өсч хүмүүжсэн нэгэн үеийнхэн эхнээсээ яваад эхэллээ дээ... " нэг нөхөр ингэж бичиж.. шинэ үеийнхэн нь бүх зүйл бэлэн.. жобсын бүтээсэн айпад ашиглаал.. амьдрал хэтэрхий хялбархан юм.. эсвэл амьдралын хүнд хэцүү гэдгийг зүгээр айпадгүй байх хэмээн төсөөлж өссөөр.. таг харанхуй болж байх шиг байнадаа.. ингээд бодохоор жобс агаагын бүтээсэн технологийн дэвшил.. үнэндээ хүний оюун ухааны дээд боловч хүний оюун ухааныг мохоох зүйл юм болуу гэж.. ай технологио гэж..
Tuesday, October 4, 2011 2 Сэтгэгдэл
хулгианыг тэнд тв стар болж байхад.. би энд бас болж яагаад болохгүй гэж.. гэснээс нэг сонин юм сонслоо.. либертари үзэл залуусыг нийгмийн амьдралаас холдуулж хэт даянч байдалд түлхэж байгаа тул харвардын их сургууль дангаар нь судлахгүй байгаа гэнэ үү.. ямар ч баталгаагүй итгэж үл болох эх сурвалж л даа ккк.. өөрийнхөө амьдралын зорлиго хэмнэл энээ тэрээгээ бодсон ерөнхийдөө даянч талруугаа орох нь оржээ.. элдэв юманд бухимдахгүй.. бухимдсан ч ил гаргахгүй.. бусдын яах нь хэнд хамаа намаа гэсэн бодлоор өдрийг өнгөрөөж өнөөдрөөрөө амьдарч байхым гэж зүүдэллээ.. хийж буй бүх зүйлээсээ кайф аван күээны үүрд гэдэг чинь өнөөдөр хэмээх дууг хит болгоол.. тв стар болох хэцүү бишдэгээ.. хэцүү ч байж мэдэхийн.. хүн болгон таньдаг болчуул зовлонтой байж мэдхийн..би ерөөсөө болилоо :р..
Sunday, October 2, 2011 0 Сэтгэгдэл
хүн хүссэнээр л байх хэрэгтэй.. гэтэл би.. хэний хүссэнээр байгаад байгаам.. хэний төлөө яваад байгаам.. өөрийнхөө төлөө юу.. өөрийнхөө төлөө ингэж сэтгэл зүрхгүйм шиг аашилдаг нөхөр байдаг уу ер нь..дуртай ч дургүй ч нэг ажил хийсэн болж.. утга алгадаа.. ай хөөрхий.. хараал идсэн төрийн байгууллагаас гармаар байна.. ямар ч урам зориг хийж бүтээх эрмэлзэл үгүй болчихло..
Tuesday, September 27, 2011 3 Сэтгэгдэл

даран сөнөөв

залхуу гэж гай байнаа.. муу блогоо таг мартсан гэхэд арай ч гүүмаа.. зүгээр л залхуураад.. блогтоо бичлэг оруулах гэхээр түмэн хуудасаар дамжиж орох нь төвөгтэйн.. тэгэнгүүтээ хялбараар нүүрномдоол.. угаасаа олон үгээр мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байгаа хүн амар хялбар амьдрал хайн нүүрномд өдөрт хичнээн өгүүлбэр оруулж суугаадаа сэтгэл хангалуун байгаа бололтой.. одоо тэхдээ засарнаа.. энэ хажуудаа шинэ бичлэг оруулах линкээ олоод тавьчихлаа.. гэм нь цөөн үгтэй утгагүй үгийн хэлхээсүүд л олон орох байхдаа..
Monday, September 26, 2011 0 Сэтгэгдэл

Slideshow & Video

Texas Slideshow: Temuka’s trip from Darhan, Darhan-Uul, Mongolia to was created by TripAdvisor. See another Mongolia slideshow. Create your own stunning free slideshow from your travel photos.
үелийн хүүхэд.. хүүхэд нээрээ ийм хөөрхөн байдаг билүү нтр...
Monday, September 12, 2011 0 Сэтгэгдэл

Байлаа..

Зиа зиа өнөөдрийн хит бол Дуучин наран байлаа.. таануусд таалагдуул хэлээрэй энтр.. яаж татахаа мэдэж байгаа тэ..

Ингээд Нарангийн  Feelings imagine цомогийн бүх дуунууд.. гайхалтай аялгуунууд шүү..


Naran - Always on my mind




Naran - Beast of burden



Naran - Dont play that song



Naran - Feelings



Naran - Hello Dolly



Naran - I feel good



Naran - Imagine



Naran - Maybe



Naran - No woman no cry



Naran - One way ticket



Naran - Unchain my heart



Naran - Wonderful world


4 Сэтгэгдэл

Байдаг л..


зиа өнөөдрийн хит..


за бараг өчигдөрийнх уржигдарынх юмдаа.. нэмээд нисванисын хэдэн дуунууд тэгээд бас нэг ай лайк стөүн гээд

энэ дуу.. өөр бас бус дуунууд байна аа байна.. гэхдээ яг санаж байгаа нь энэ хэд.. нисванисыг эндээ тавиад юүхэв тиймаа..

зуун түмэн жилийн өмнөөс л дуу хөгжим хүмүүний сэтгэлийг уярааж иржээ хэмээн нэн эртний нэгэн шашдирт өгүүлсэн л байдаг байхдаа бодвол.. гэхдээ би уншаагүйм чэн яг баттай хэлж чадахгүйм.. товчхондоо таамаглах гэж оролдсон төдий..

номын дэлгүүрийн худалдагч охид яагаад ийм байдгийн болоо.. яахав нэг тийм.. хэрвээ надад номын дэлгүүрт худалдагчаар ажиллах боломж гарсан бол ороод гарсан хүнийг ном авхаас аргагүй болтол сэнхрүүлж чадах байх гэж боджээн.. гэхдээ мидкүй л дээ.. зүгээр л ядаж асуусан номных нь урчыг олоод өөдөөс нь тэс хөндлөн юм ярихгүй.. зүгээр хавтасаар нь ядаж номоо таньдаг байх эхрэгтэйшд.. бас хүний гадгаад нэрийг уншиж чаддаг байх байсн.. аягүй сонин бас л таамаглал байлаа.. бодит зүйлсээр баталгаажиж амжаагү юмсыг зөвхөн таамглал гэх нь зөв тэ..


дээр өгүүлсэн хит дуунууд болбасуу гэвийн гэнэт дуудаж пийвдсэн хэдэн нөхөдтэйгээ тэр чигтээ хоёр хоногт хоёр зуугаад килмиитр төөрөх замдаа сонсож явсан дуу байгаам.. учир шалтгаан их энгийн л дээ.. зүгээр л хүний юмыг аваачиж өгөх гэсэн цаг арай болоогүй байдым.. гэснээс тэр хүнээс  уучлал гуйя.. ажилтай завгүй байхад нь залгаж тух алдагдуулсанд.. бас арай гэж өөрийнхөө юмыг авкээд ирхэд нь нээх тухгүй уулзсанд.. унших байгаа гэхдээ..

дээтлийн параграфын эхний өгүүлбэртээ буцаж очиход.. тэгээд сууж байгаад л гэнэт одоо явж чадна чадахгүйн тухай яриа болоод.. тэр чигтээ гараа давхисан.. тэгээд зам салдаг дээр дагаж эргэлгүй чигээрээ явснаар тэр чигтээ ертөнцийн хязгаарт хүрэх дөхсөн.. эдгээр аясыг сонсоол..

энэ бүхэн байдаг л нэг намрын өдрүүдээр байнга л сонсдог дуунуудын цуглуулга байлаа гэж..
Monday, September 5, 2011 4 Сэтгэгдэл
 Ингэсийн.. улаан гэдэстэй шар толгойтой чөтгөр гэхээр нэг санаанд багтахгүй байгаа бололтой.. нүүр ном дээр баахан зураг үзчээд уулзахаараа ийм шар толгойтой гэж бодоогүйшд гээд байхын.. хагас сайнд хөлбөмбөг өшиглөөд тэгээд эрчээрээ алтан медаль авлаашд.. авсан медалиа өмнөх өдөр угаалаашд.. угааж суухдаа элдэв юм болсоо.. гэхдээ ярихгүй ккк.. тэгээд нэг зураг оруулчий гэж бодлоо.. боливарын навчин тамхи татаж байгаа улаан гэдэстэй шар толгойтой дао гэдэг нэртэй зураг..



Thursday, September 1, 2011 4 Сэтгэгдэл

сургуульд орсон минь..

өмнө нь лам болсон минь билүү тэр бичлэгийн үргэлжлэл байгаам уул нь ааль дээр бичээд драфталцан байснаа өнөөдөр 9 сарын нэгэнд холбоотой юм шиг байхаар нь оруулчлаа....


нэг л мэдэхэд жил орчим тэр хийдэд шавилсан байсан юм. харамсалтай нь ч гэхийм уу юу ч гэхийн манайх тэр суманд байхаан больж өөр газар луу нүүснээр миний бурхны шавийн замнал маань өндөрлсөндөө кэкэ. үнэндээ би одоо боддог юм. хэрвээ тэр чигтээ тэндээ байгаад сахил хүртээд лам болчихсон бол гэж. надтай хамт байсан нөхөр их том лам болсон сураг байсан. одоо тэр хийдийг маань ганц авч явдаг бололтой юм дуулдсан. магадгүй тэнд тэгээл нэг хөдөөний лам болоод ойр зуурын уншлага уншсан шигээ л явж бйах байсан ч байж магадгүй гэж бодохоор лам болоогүй минь зөвдсөн ч юм шиг. эсвэл аймр гэгээрээд мундаг том лам болчих ч байсан юм билүү гэж бодохоор жоохон харамсалтай ч юм шиг кэкэ. гэхдээн анхнаасаа миний хүсэл зоригоос гадуур болоод өнгөрчихсөн зүйл болохоор одоо бол зүгээр л дурсаад л хаад нэг төвд ном таарахаар үсэглэх гэж оролдоол явж байгаа минь л миний амьдрал юмдаа.

тэр жил миний яг дээд талын ах сургуульд орж надад өөр нэг цаг нөхцөөх зүйл гарч ирсэн нь крилл үсэг сурах байлаа. үнэндээ яг яаж оролдоод хэнээр заалгаад сурсан энтрээ сайн санахгүй байгаа ч цэцэрлэгтээ байж байгаа л нэг өдөр н цэцэрлэг биш сургууль руу ааваараа хөтлүүлээд алхаж байсан юм. тэр өдөр бол аравдугаар сарын 27-н байсан гэдгийн дараа н хувийн хэрэг дээрээсээ мэдэж билээ кэкэ. би тэр өдрийг маш сайн санадаг юм.

тэр өдөр аав намайг дагуулаад нэг жижигхэн /жижкен гэчижээ кэкэ үнэндээ том л сангдаж байсан юм/ нэг давхар цагаан байшин руу ороод урт коридороор н явсаар хамгийн захын өрөөнд ороод үүдний сандал дээр намайг суулгаад цаашаа орлоо. тэндээ хэнтэй ч юм юугаа ч юм ярьж хэсэг удсаны дараа гарч ирэн намайг тэр өрөөнд оруулсан юм. өрөөний дотоод засал энтрийг санжийгаа юм алга ямар ч байсан нэг настайвтар эмэгтэй тэгээд бас нэг хүн аавтай хамт байсан юм. тэгээд надаас нэрийг маань асуугаад ойр зуурын тоо моохон бодуулахад н аав хажуунаас жоохон хэцүү тоо бодуул зуу муу энтр бол юу ч биш энтр гээл ккк.

9+1 тэнцүү гэхэд н би 10. тэгүүл 26-13 гээл ккк тэгж байгаад нэг ном өгсний н харахад ахын хичээлээ хийдэг нэгдүгээр ангийн унших бичиг ч билүү байсан юм. тэрийг н угаасаа цээжилцэн байсан болохоор дуртай хэсгээс н дуржигантал уншаад л :р. ер н бол нэг бичкээн шалгалт өгөөд байснаа бол нээх сайн ойлгоогүйлдээ. тэгээд л тэр өрөөнөөс гарч нөгөө өрөөнд байсан хүнтэй хамт нэг ангид орлоо. тэр хүн бол миний хоёрдахь гэхүү анхны гэхүү ямартай ч арван жилийн сургуулийн анхны багш Наранэцэг гэж хүн байсын. дараа н гоё зураг үзүүлнээ. за энч яахуу.

найзууд бүгд цэцэрлэгт байхад би ганцаараа сургуульд байна гэдэг бол аймр гоё санагддаг байсан юм. угаасаа цэцэрлэгт байхдаа сургуульд хурдхан орчуул л том болох юм шиг санадаг байж билээ. тэгээд сургуульд оронгуут ахлах ангийхан бүр байгээ гэхэд дунд ангийхан бол аймр том харагдаал ккк. дахиал хэдэн жил хүлээх хэрэгтэй гэдгээ ойлгоол :р.


за дараа үргэлжлүүлнээ...
Saturday, August 20, 2011 4 Сэтгэгдэл

oird

Oird rokit bay sonsoj bna.. ug mug unen hurts.. 





энэ бүхэн ч яахав. намайг мэддэг гэж боддог хүмүүс намайг хэтэрхий дотогшоо хэтэрхий зожиг бла бла.. ойрд өөрийнхөө тухай иймэрхүү коммэнт их сонслоо.. үнэндээ хангалттай нээлттэй гэж бодовч онцын чухал бишийг харуулж байгаам шиг.. хэлж мэдэхгүймдаа..
Wednesday, August 3, 2011 2 Сэтгэгдэл

Шөнийн богоон...

Өчигдөр гэнэт Шөнийн галт тэрэг тоглолт хийх гэж байгаа гэж сонсоод.. ойрд хөгжим энээ тэрээ байхгүй байсныг хэлхүү.. сая бүүр зорьж байж спикэр авлааш.. одоо эднийг сонсоол суужээн..

Зөөлөн..



www


Бүрээтэй дуу


Дараа нь


Зүүдэндээ би


Сүүлчийн гэрэл гэгээ


Хайлсан шоклаад


Цагаан өнгөт асар


Цэнхэр шувуу


Shaigurts


Үлэг гүрвэл



Monday, August 1, 2011 2 Сэтгэгдэл
би өөдгүй амьтан.. өөрийнхөөрөө л байхыг хүсдэг гэчээд өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа бололтой..  дотроо болж байгаа зүйлийг бусдад мэдэгдэхийг хүсэхгүйдээ.. гаднаа худлаа инээгээл.. ийм хуурамч гэдгээ мэдэхгүй би дүр эсгэх дургүй бусдыг ч гэсэн тийм байхад дургүй хэмээн худлаа цээжээ дэлдэнэ.. үнэндээ бусдыэ дотрохыг харж чадахгүй байж.. тэднийгээ дүр эсгэ байгаа эсэхийг хэрхэн яаж мэдэх билээ.. зүгээр л өөрөө худлаа байгаагаараа байдаг мундаг хүн болох гэсэн өчүүхэн хэнээрхэл.. үнэндээ хэтэрхий хэлбэрт баригдсан хорвоо давчуу бачуу юу ч билээ нэг тийм дуу байдаг.. өөрөө тийм хэлбэрт баригдсан амьдралаар амьдарч байж..
Friday, July 22, 2011 2 Сэтгэгдэл



эхнээс нь дуустал нь үзээрэй..
Wednesday, July 20, 2011 6 Сэтгэгдэл

Тэнэг...

Өдөржин хэдэн баллад дуу сонслоо.. эргүүлж тойруулаал...  өнөөдөр хачин гунигтай.. тэгээд баахан тийм сонсохоор бүүр хачин.. өчигдөр тэнэг зүйл хийсэн.. гэхдээ нээх харамсахгүй байна.. эхлээд л зүгээр л ярьсан тэгээд яагаад ч юм.. миний түүнд хандах сэтгэлийг.. миний хэлэх гэсэн бүгдийг ойлгуулах гэсэн болгонийг ойлгодог мэддэг болж таарсан.. анх уулзахдаа л бараг би чамд хайртай гээд хэлчихсэн хүнийг ойлгож байгаагаа хачин ихээр гайхах... миний хүсээд байгаа зүйл юу гэдгийг.. яагаад гэдгийг.. цаашдаа яаж авирлахыг маань төсөөлж байгаа мэтээр.. гэтэл үнэн хэрэгтээ би өөрийгөө хангалттай ойлгуулж чадаагүй юм шиг санагдаал.. үнэн хэрэгтээ би юу хүсээд байгаагаа өөрөө ч сайн ойлгохгүй байхад.. хол байхаар харахыг хүсэх.. уулзахаараа ярилцахыг.. ярилцахаар өшөө илүү удахыг.. удах тусам өшөө илүү хугацааг хамтдаа байхыг хүсэх.. дөнгөж салчаад эргээд очмоор санагдах.. маргааш нь дахиад л.. энэ бүхэн үргэлжилэх.. өдөр бүр цаг бүр минут бүр тэгж үргэлжлэхийг ойлгож байгаан.. байлгүйдээ.. учир нь энэ хүн бүгдийн туулдаг зам юм гэнэ.. өөрөө бас над шиг байж үзсэн гэнэ.. хэрвээ чи шантрахгүй би ч бас шантрахгүй гэх.. дахиад чамайг шаналхыг хармааргүй байна.. дахиад чамайг зовоохийг хүсэхгүй байна гэх.. би шаналаагүй ээ.. би зүгээр л ийм л байхыг.. хүсэж байна гэчихсэн.. би тэнэг.. чи надад санаа зовоод л байшдээ.. тэгвэл чи яагаад намайг ингэж өөрөөсөө болж шаналаад байна гэж бодоод шаналуулахгүйн тулд ийм юм яриад байгаам бэ гэсэн.. би ингэхэд юу хүсээд байгаам гэж өөрөөсөө асууж үзлээ.. хариулт гээд хэлчихээр юм лав олдсонгүй ээ.. зүгээр л сэкс юм байлгүйдээ.. тэгээл дуусчих биз.. намайг өөрөөсөө холдуулахыг хүсэж элдэв үг хэлэх бүр би улам л зөрүүдлээд байх болтойм.. хамгийн ихээр шар хөдөлгөж байгаа үг нь.. чи энэ хэвээрээ удаан байхгүй.. тэгээд өөр охинтиой таараад миний хойноос ингэж гүйж байснаа бодоод инээд чинь хүрнэ гэх.. хэрвээ тийм бол.. энэ олон жилийн утгагүй тэмдэглэл.. шүлэг.. бачуурсан сэтгэлийн илэрхийлэлүүд юу болж таархав.. зүгээр л сэкс хийхийг хүссэндээ болж таарах уу... хараал ид.. би тийм баймааргүй байна гэж бодохоор түүнийг орхиж явмааргүй.. дахиад л араас нь гүйгээд л баймаар.. амьдралаа бод гэх түүний үгэнд орж амьдралаа бодно гэхээр би яахымб.. тогтмол сэксийн төлөө хэн нэгэнд хайр зарлаж гүйхүү.. хэрвээ тэгвэл би түүний хэлснээр явна гэсэн үг.. үгүй гэхээр эргээд хэзээ ч чамруу харахгүй гэдгээ тов тодорхой хэлсэн хүнийг хүлээж бүх насаараа ингэж элийрсээр бодолдоо өтөлсөөр явах уу.. ямар тэнэг юм бэ.. энэ дурлал.. би яг одоо галзуурах нь.. яагаад би ийм тэнэг юм бэ..

хүн бүр л охид дасч дуралдаг.. чи дасгах хэрэгтэй гэх.. надад өөрийгөө дасгах боломж олгохгүй байгаа нөхцөлд би яахымб.. зүгээр орхиод явна гэхээр өөртөө ч болтугай үнэнч байхымсан гэсэн бодлоосоо няцах гээд байгаам шиг.. уулзаад л хайртай гэж хэлээд араас чинь гүйнэ гэдгээ тов тодорхой ойлгуулсан тэр өдөр би ямар буруу зүйл хийживдээ л гэж бодож байна даа.. одоо тэгээд энэ хэвээрээ бодолдоо өтлөхөөс.. үнэндээ блогтоо ингэж сараачсаар одоо залхаж байна..
Friday, July 15, 2011 4 Сэтгэгдэл

demii

blogspot их гоё болчиж.. хүмүүс наадамлаад наадам нь дуусахгүй зав муутай байгаа бололтой.. шалгадаг хэдэн блог маань хэвэндээ л байх шив.. за энч яахав.. ойрд хуучин мэдрэмжээ олох шиг болсон.. түг түг цохилох зүрхээ ингэж ойр ойрхон чагнаж үзээгүй хичнээн ч удаавдээ.. гэм нь би дахиал тэнэгтсэн.. цаашаа бичъе гэвч үгээр илэрхийлж чадахгүймөө.. би ер нь яачаавдэ..
Tuesday, July 5, 2011 5 Сэтгэгдэл

ойр зуурынх..

хуучин тэнэг утгагүй мэдрэмжээ бүүр мартцан бололтой.. гэхдээ үе үе огцом догдлох юмөө зайлуул.. зайлуул гэснээс замын доогуур ус зайлуулах хоолой гэж байдагаа.... тэр юм их цөөхөн байдымуу эсүүл жижигхэн байдын болуу хэд хоног бороо орохоор л замаар нэг ус.. бороонд алхах дуртай ч хажуугаар өнгөрөх машины үсэргэх шавхайд будагдахыг хүсдэг тэнэг хаана байхавд.. бороо гэснээс олон олон хоног бороо ороод л байвал нэг л сайхан санагдаад байдым.. учиргүй уянгалаг армаанчиктаа биш л дээ.. зүгээр нарны хурц гэрэл тоос шороонд дургүйдээ л тэр..
Tuesday, June 14, 2011 6 Сэтгэгдэл

элдвийн л..

За за.. би нэг иймэрхүү.. блог маань бас тиймэрхүү.. бичлэг шахы гэхээр залхуу хүрнэ.. бичлэг уншы гэхээр баахан төөрнө.. аягүй гоё амьдралтай юм бичий гэхээр санаа үл төрнө.. аар саархан тэмдэглэл хөтлий гэхээр санаа ихэд зовно.. гүү тэгээд яалтай ч билээ..  ямар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах өөрийнхөө хувь нэмэрийг хэрхэн нэ
Friday, May 6, 2011 1 Сэтгэгдэл

эрэг

Амьдралынхаа тухай бишээ.. алхам тутамд цөмөрч мэдэх хөлгүй мөсөн далайн тухай... гишгээд гишгээд.. хэрвээ цөмөрчихвөл яана гэсэн айдас байвч зогсолтгүй урагшлахгүй л бол энэ мөсөн далайн зах хязгаарт хэзээ ч хүрж чадахгүй.. гэхдээ тэр зах хязгаар гээч нь одоохондоо харагдаж байгаа зүйл алга ч байгаа байх гэсэн өчүүхэн төдий найдлагаа өвөртлөөд л урагшлаал.. хэсэг алхснаа арагшаа харж санаа алдаал би тэнд гишгэдэг байж тэгэхэд тэнд гишгэдэггүй л байж.. бас бахархаал.. би яаж тэрэн шиг тэнд гишгэчихээгүй юм!! тэгсэн бол балрахгүй юу!! яаая ямар азаар би тэрийг олоод гишгэчихсэн юмбээ.. заримдаа хэсэг зуур амралтыг өөртөө авмаар санагдахч ардаас урдаас нүүр нүдгүй шавхуурдах шуурга зогсох зав үл өгнө.. өчүүхэн төдий хугацаан тэнгэр цэлмэж нар үүлэн чөлөөний завсараар гийхэд тэгээд л зогсоод баймаар санагдавч.. яг одоо зогсож байгаа газраа хэзээ цөмрөхийг мэдэхгүйдээ.. өнөөх үл мэдэгдэх үл үзэгдэх эрэгт хүрхийн тулд явах ёстойгоо ойлгоно.. тэгээл алхана.. магадгүй буруу явж байж болох ч чадлаараа л урагшлаал байна.. үнэндээ хойшоо явж байж болох ч өөртөө урагшаа л явж байна хэмээн сэтгэнэ.. хажууханд минь байж мэднэ гээд товчлох санаатай оролдовч буруу байсныг хэсэгхэн хугацаанд мэдрэнэ.. эсвэл бүр илүү холдцон байж мэднэ.. гэхдээ тэрийг мэдэхгүй.. гол нь эрэгт хүрэхдээ.. тэнд юу байгааг харахдаа л юм.. тэгээд эцэс нь тэр эргийн тэндэх асар олон булшнуудыг анзаарахтаа л юм.. аль эрэг гэдэг нь.. өөрөө аль зүгээс эхэлснээ ч ойлгоход бэрх.. өөрийнх нь эхэлсэн газар ч байж мэднэ огт өөр газар ч байж мэднэ.. хэрвээ өөр бол тэр нь эхэлсэн газрынх нь эсрэг талд нь байж мэднэ эсвэл бодсоноос өөр зүг байж мэднэ.. гэхдээ энэ бүхэн чухал биш.. хэрвээ онгоц гэж байгаад тэнгэрээр дүүлэн нисэж чадсан бол тэр зах хязгааргүй гэх мөсөн далай нь үнэндээ өчүүхэн жижиг цөөрөм бөгөөд өөрийнх нь эхэлсэн газраас эхлээд тэр цөөрөм бүхэлдээ өөртэй нь ижил төрөлтний булшаар дүүрэн байхыг олж харах байсан биз...


гэснээс..
өчигдөр зүүдэн айлчилсан тэр нэгэн бүсгүйн царайг санахсан.. ядаж байхад нэг л танил хоолой царай нь хэн юм бүү мэд..
Tuesday, April 26, 2011 1 Сэтгэгдэл
юу байна аа..
юмгүй дээ..
аа..
...

гэсхийгээл яриа дуусдаг болчиж.. амьдрал үргэлжлээд ч байгаа юмуу үргэлж амьдраад ч байгаа юмуу мэдэхгүй.. сонин болгож ярчихмаар зүйлүүдийг ярих гэхээр хэнд яаж хэрхэн хүргэх вэ.. тэгээд тэр нь хүлээж авах болов уу гэсэн бодолд дарагдаастай..


нэг иймэрхүү.. солиотой ч юм шиг сонирхолтой ч юм шиг амьдралын харгуйд бүдчин бүдчин алхаж явнаа гэж..

ойрдоо олон юм бодохоос залхуу хүрээд байна гэсэн олиггүй бодол толгойд орохоо байцын байна.. ерөнхийдөө хүлээж авдаг мэдээллийн шинж чанар утга агуулгууд эрс өөрчлөгдөөд ирэхээр зүгээр л жирийн юмнаас өмнө нь хийдэг байсан тэнэг зүйлсээсээ кайф авах гэж хэсэг оролдохым.. тэгээд тэр нь залхуутай санагдвал хийж үзээгүйг хиймээр ч юм шиг.. тэгээд бүүр болохгүй бол ажлаа хйиж байгаамдаа..

ажил гэснээс .. нэг ядаргаатсан зүйлээс салж санаа амрах цаг ойртсоор л.. тэрийг дуусгаад сэхээ завдал өөртөө ч өгөхгүйгээр долоо хоног бишээ сар пийвднээ..
Thursday, April 14, 2011 0 Сэтгэгдэл

хүмүүжилийн доголдол

юу ч гэчив.. юуны ч доголдов л.. гүү ер нь бодоод байхад аягүй хүмүүжилтэй хүүхдүүдээр жишээ аваал ээж маниус загнадаг байж билээ.. тэдний хүүхдийг хар хичээлээ тараал гэртээ ирээл хичээлээ хийгээл хоолоо хийгээл юмаа угаагаал.. хөөе хөөе би ч гэсэн хичээлээ хийдэг байсан шүү.. гэхдээ гэртээ биш л дээ.. айлын ээжүүдэд хүүхдүүд нь дандаа айлын хүүхдээс сахилгагүй муу залхуу сурлага муутай санагддаг байхаа... тэгсэн хүүхдүүд нь ээж нь айлын ээж шиг сайхан ааштай болч гэж бодогдоол кэкк... хаа хаанаа ээж нь хүүхдээ хүүхэд нь ээжээ солиод үзсэн бол ч.. тэгсэн тэдний хүүхэдэд ээж нь ямар санагддаг байсан бол :р.. эсвэл ээжид нь хүүхэд нь гэрээсээ гаркуй ноомойгоол байжээх нь ямар санагддаг байсан бол.. гэхдээ маниусын үед бараг ноомой хүүхэд гэж байгаагүй байхаа.. би л санкуйен.. зүгээр л жишээ аваад байсан айлын ах орой үдэш орцны үүдэнд гитар бариал суужил байдаг байсаншд... намайг тэгээ суусан бол ээж алкуй юу..

юу ч биччихэв..
Wednesday, March 30, 2011 4 Сэтгэгдэл

Дхиад л...

Өчигдөржин нэг л зүйлийг бодлоо.. орой нь нэг найзын төрсөн өдөрт очоод баахан буу халж амьдрал энээ тэрээ ярьсан боловч гэртээ хариад нойр хүрэхгүй өдөржин бодсоноо үргэлжлүүлж бодлоо.. шаал өөрөөр байж шаал өөр хүн болохыг хичээгээд байна гэж бодож байвч тэр минь худал байж.. магадгүй зүгээр л өөрөөсөө зугтах гэж оролдож байсан ч байж болох юм.. энэ дотор эргэлдэх бодлууд дундаа төөрсөөр залхаж гүйцлээ.. хэн нэг нь зүгээр л ганцаардал гэж хэлэх байх.. үгүй ээ тийм биш үргэлж ийм л байсан.. өнөөдөр ч өчигдөр ч тэр бүү хэл өнгөрсөн бүхий л хугацаанд.. хажууд минь хэн нэгэн байхад ч.. хажуудаа хэнийг ч хамаагүй байлгахыг хүссэн үед ч..

*********

Гунигтай байна гэж үү.. гуниглаад ч баярлаад ч байх шалтгаангүй байхад юунд тийм байх билээ.. Шаналж байна уу гэж үү.. Шаналахын тулд шалтгаан хэрэгтэй.. Увын утгагүй ховын хоосон... Хичнээн гүрийгээд ч өөрчлөгдөхгүй өчүүхэн сэдэл.. Байхгүй бүхний төлөөх цөхрөл.. байгаа бүхнээс залхах мэдрэмж.. Өөрөөсөө ч бас..

********

Хамгийн их хүсэж байгаа зүйлдээ өөрөө огтоос хэрэггүй гэдгээ мэдрэх.. Өнөөдөрийн төлөө амьдарч байгаагынхаа төлөө гэвч энэ өнөөдөрт бас тэр амьдралд чиний хэрэг хумхын тоосны ч чинээ байхгүй.. Үлээгээд л өнгөрөх элсэн ширхэгний үнэд хүрэхгүй.. Өнөөх элсэн ширхэгт харин тэр салхи нь тэр амьдрал нь тэр өнөөдөр нь энэ бүхэн нь хамгаас хэрэгтэй, хамгаас үнэтэй.. тэд үгүй бол өөрөө ч үгүй..
Monday, March 21, 2011 2 Сэтгэгдэл

гарчиггүй

мэдэхгүй ээ. зүгээр л дуулмаар сэнгэнтэл хашгирмаар санагдах чинь. учиргүй гуниж гутарсан юм алгаа. уурлаж бухимдах ч зүйл алга. зүгээр л сэтгэл гэгэлзээд. нутгийнхаа нуурыг, тэнд ирдэг хос хунг санав. бул нуурын хос хун одоо тэндээ ирдэг боловуу. хэрвээ ирдэг ирж байгаа бол энэ цагын уринд наашаа зориод гарсан болов уу. үржиж олуулаа болсон болов уу. хэдий жижигхэн ч гэлээ тэр л нуурын хөвөөнд тоглож наадаж явсан бага балчир настай миний хувьд хангалттай том нуур. хэдий цөөхөн ч гэсэн нутгаа санах үедээ дурсан санаж сэтгэлээ дүүргэхэд зай үлдээдэггүй хос хун. нүд гүйцэхгүй тал, өөвгөр намхан толгодын дунд үдшийн бүрийгээр одод гялалзах цэлмэг тэнгэрийн доор алсыг ширтээд зогсож байгаа хүсэл мөрөөдлөө багтааж ядсан тэр л хүүгээс өнөөдөр юу үлдэв дээ.. буйдхан тосгоныхоо хүмүүсийн царайг, нутгынхаа нуурыг, зөвхөн тэр нууранд л ирдэг хос хунг, намхан толгодоо, жижиг сондуултай намгархаг хөрсий нь ер нь юугы нь илүү ихээр санаад байгаа хэлж чадахгүй нь. зүгээр л зүрх сэтгэлдээ зурж авсан бүхий л зүйлсээ санаж. хавар болжээ..
Wednesday, March 2, 2011 2 Сэтгэгдэл

бурханд..

нам гүмхэн.. нэг тийм чив чимээгүй.. хичнээн хашгираад ч сонсогдохгүй.. хэний ч бүр өөрийнх нь чимээ гарахгүй..

бурханд хайртай гэдэг зүгээр л үл тоохыг хэлнэ.. хичнээн удаа бурханаас тусламж гуйна төдийчинээ бурханыг зүхэх шалтгаан нэмэгдэх тул.. бурханыг ч ер нь юуг ч.. үл тоох.. гэвч энэ зүрх итгэхийг тэмүүлэхийг хүснэ.. эргээд нөгөө зарчимаа зөрчихөд хүрнэ.. эргэлзээ.. бөөн бөөн гансрал.. бусдыг хайрлана гэдэг бурханыг хайрлахаас тийм ч ялгаагүй биз..
Monday, February 14, 2011 3 Сэтгэгдэл

мартчихаж..

мартчихаж.. мэдрэмжээ үгээр илэрхийлэхээ.. хичнээн хичээвч илэрхийлэх үг олдохгүй юм. өнөөх л хуучин үгнүүдээ холбоод бичих нь нэг л ядаргаатай.. уран яруу үгс гэж байхаа больж.. оргилох айхтар хүсэл гэж алга.. хэтэрхий хуучраад үнгэчихсэн өврий дэвтрээ өдөрт хэд хэд нээвч үзэг ойртуулах чадал эсвэл зориг алга.. би хэтэрхий хуучирч. бодол минь өтөлж. ухаан санаанд минь уншаад мартчихсан номын мөртүүд л эргэлднэ.. санах гэж хичээх тусам л улам л хэцүү санагдана. хөндий цээжнээс чимээ үл гарна.. хоосон тархинаас бодол үл хөвөрнө.. эргэлдэх бодлууд нь өнөөх л ажил ажил.. өөр зүйлыг боды гэхнээ ч чадахгүй болчихож... чихэнд уянгалах эгшиг гэж алга.. хөрчихөж миний сэтгэл.. хүйтэн хөндий харьцаанд дасчихаж.. өөрөөсөөн бас бүгдээс зугтахаас залхчихаж.. үгээр илэрхийлэх гайхамшиг гэж байхгүйд итгэчихэж.. өөр нэгнийг бодох тэнхэл ч алга... өөрийнхөө тухай ч бас бодох хүсэл алга.. дахиад дуралтлаа удах биздээ.. дандаа л ийм мэтээр явсаар гэнэт л өөрийгөө зүхэх биз..
Friday, January 28, 2011 1 Сэтгэгдэл
Заримдаа.. заримдаа ч юу байхав бараг ихэнхдээ... үгүй ээ ер нь дандаа юм байна. тиймээ байнга л... догдлол гэж хэлж болохоор зүйл... үгээр илэрхийлэх гэхээр нэг л болохгүй юм. онцгүй үгээр илэрхийлэх гээд ч байгаа юм шиг эсвэл угаасаа арай дордуулж илэрхийлэх гээд ч байгаа ч юм шиг. .... гаргаад шидчихмээр нэг юм дотроо өрвөлзөх... үе үехэн маш хүчтэй сэдрэх... хамаг чадлаараа орилмоор... хашгирч уйлмаар.. эсвэл дуулмаар ч юм уу.. үл мөхөх тэр нэг зүйлийг өөрийнхөө дотрохи тэнэг найдвар хэмээн нэрлээд хамаг зүрхээрээ зүхнэ. хачин юмаа... тэр найдварыг үгүй хийхийг хүсээд ч байгаам шиг... үгүй ч юм шиг...
 хааяа нэг зүүдлэхээрээ сэрэхдээ хачин гунигтай болчих юм. бүх зүйлсийг тайлбарлаж чадмаар ч юм шиг. бүүр түүрхэн ч болтугай цээжинд өрвөлзөх энэ галын хэсгээс харуулмаар ч юм шиг.. гэхдээ нэмэргүй эээ.. хэнд ч хамаагүй. тэрэнд ч... энэнд ч.... бас тэрэнд ч... зөвхөн үгээр илэрхийлэгдэж чадах эсэхдээн биш. зүгээр л хэн нэгэнд зориулагдаж чадахгүйдээ... хэлж болохгүйдээ... харуулж чадахгүйдээ... хамт байхгүйдээ...
Зүүд заримдаа зөнтэй байдаг. зүгээр л хэлсэн үг үнэтэй байдаг. бодлогогүй бодолгүй хар зөнгөөрөө, мэдрэмжээрээ хэлсэн үгс... хэт мэдрэмтгий хүмүүст энэ нь хэт хүндээр тусна. мэдрэмжийгээ хамгийн чанга дээр нь тавьчихаад харьцдаг хүмүүс гэж байна. яагаад ч юм мэдэхгүй зүгээр л тэгж таардаг. өмнөх хэсэгт бичсэн тэнэг найдварыг мөхөөхгүйн тулд тэр найдвартаа хорогдох байр олохын тулд тэгдэг байх. тэгээд хэт мэдрэмтгий дээрээ тавьчихсан болохоор сайн муу бүгдийг л хүлээн авчихна. тэр мэдээллүүдээс өөртөө таалагдсаныг үлдээгээд таалагдахгүйг нь устгана. гэвч үнэндээ устгаж чадахгүй.. нөгөөх нь дотроос нь хатгана. тэгээд л үгүй ээ тэр тэгж хэлсэн болохоор надад найдвар байна хэмээн үглэнэ. гэвч нөгөө талд үнэн байдал ийм байхад чи наад найдвараа мартаачээ хэмээнэ. энэ л зөрөлдөөн дунд өнөөх найдвар үхэж өгөхгүй амь тэмцнэ. тэгж тэмцэх тусам бүүр л .....
Tuesday, January 11, 2011 7 Сэтгэгдэл

мэдрээгүй мэдрэмж

мэдрээгүй мэдрэмж гэснээс газраас бороо ороход мэдрэх мэдрэмжийг зүгээр л төсөөлж болно. өглөөд нар шингэхийг зүгээр л бодож болно. мэдрээгүй мэдрэмж гэхээр байхгүй зүйлс болхгүй зүйлс байх. эсвэл чадахгүй ч юмуу. ямар учраас есенин ахматова мария булгаков энтрийг агуу хэмээн дууддгийг. ямар учраас куртыг энэ ертөнцийн биш хэмээн цоллодогийг, ямар учраас фрэдий мэркурийг бурханы бэлэг хэмээдгийг би мэт нь ойлгох тэнхэлгүй юм. зүгээр л тэдний төсөөлснийг бид хэзээ ч төсөөлж чадахгүй учраас л.

...бүлэг цагаан дэрсний
бүдэг гэрэл доор...

гэсэн мөртийг уншаад тас харанхуй шөнө гарч хараад үнэхээр тас харанхуй шөнө дэрснээс бүдэгхэн гэрэл гарч байгааг мэдэж билээ. гэхдээ өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй учраас л гайхалтай санагдсан хэрэг. магадгүй чи хүсвэл газраас бороо ороход мэдрэх мэдрэмжийг төсөөлж чадна. үгээр илэрхийлэхэд л хэцүү байж магадгүймдаа. яг л яруу найраг гэдэг мэдрэмжийг үгээр илэрхийлсэндээ л гайхалтай байдаг гэдэг шиг. аялгуугаар, үгээр илэрхийлэх л хэцүү..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;