Sunday, November 6, 2011

Бид өөрөө өөрсдөдөө худлаа ярих дуртай

Бид өөрөө өөрсдөдөө худлаа ярих дуртай
Бид үхлийн өмнө инээмсэглэнэ гэж ярьдаг мөртлөө эмийн сангаас хэдэн килограмм эм авч уудаг.
Бид амьдрал сайхан байна гэж ярьчихаад шил архи авахаар дэлгүүр рүү гүйдэг.
Бусдын санаа бодол надад хамаагүй гэчихээд "Би ямар харагдаж байна вэ?" хэмээн байнга асуудаг.
Бид ганцаараа байх дуртай хэрнээ гар утсаа гартаа чанга атгачихаад суудаг.
Бид "Миний гэр бол миний цайз" гэж үздэг хэрнээ шөнө болоход түүнийг минь надтай хамт эвдэлчих вий гэж айдаг.
Бид маш тайван байна гэчихээд дараачийн тамхи руугаа гараа сунгадаг.
Бид хүмүүсийг гайхашруулдаг мөртлөө "Хайртай" гэж хэлэхээс айдаг.
Бид хүмүүст итгэдэггүй гэчихээд долоо хоногт нэг удаа бусдын энгэрт нулимсаа арчдаг.
Бид хайр дурлалд итгэдэггүй хэрнээ шөнө дэрээ нортол уйлдаг.
Бид өнөөдрөөрөө амьдардаг хэрнээ маргаашийн төлөвлөгөөгөө боловсруулдаг.
Бид өөртөө маш шүүмжлэлтэй ханддаг мөртлөө өөртөө маш иххайртай.
Бид Засгийн газраа үзэн ядчихаад тусгаар тогтнолын өдрөө дуртайяа тэмдэглэдэг.
Бид өөрсдийнхөө гаргасан бүх алдааг уучилчихаад үүнтэй адил юм хийсэн бусад хүмүүсийг жигшдэг.
Бид төгс хүн байдаг гэдэгт итгэдэггүй мөртлөө хүн холхисон олноос төгс хүнээ хардаг. Бид автобусанд чихэлдсэн хүмүүсийг хараад бөөлжис цутгадаг хэрнээ автобус хүлээж буудап дээр тэвчээртэй зогсдог.
Бид үргэлж бодож байгаагаа ярьдаг мөртлөө чин сэтгэлээсээ инээмсэглэж чаддаггүй.
Бид ухаалаг хэллэгүүдэд дуртай хэрнээ өөр өөрсдийгөө ч ойлгодоггүй.
Бидэнд нээгдээгүй авьяас өчнөөн бий. Гэхдээ бид үүнийгээ нээхийн тулд юу ч хийдэггүй.
Бид төрсөн өдрийг үзэн яддаг мөртлөө үүнийгээ үргэлж тэмдэглэдэг.
Бид үд хүртэл унтах дуртай хэрнээ сэрүүлгээ өглөөний зургаад тавьдаг.
Бид үргэлж хүссэндээ хүрдэг ч хэнд ч хэрэггүй байхаас айдаг.
Бид хувийн өдрийн тэмдэглэлээ хөтөлчихөөд үүнийг нь уншаасай гэжхүсдэг


соурс: http://www.twitlonger.com/show/e1vf1b


тэнэж яваад ийм юм олоод хуулчихлаа.. бичих юм олдохгүй байсын ашгүй энээ тэрээ :р..

9 Сэтгэгдэл:

БЭГҮ биш БИГҮ said...

uu chi l dee
chamaig bichsiin bn gj bodood yg unen bichsn bn mundag bn ntr geed magtah gj bhad ingediishd zuger

dao said...

haha.. ter seruulgee ugluunii zurgaad tavidagaas busad n bol yer n unendee..

bi ugaasaa iimerhuu yum bichii gej bodjiisiin :P

Гуталчин said...

Big like

Ухна унасан баатар said...

хөөрөө л сээгий бичих гэсэн чинь
нам хулхиддаг байна ш дээ

ollie said...

цөөхөн нь л таарчийна =P

Гилийн хатан said...

haha.. ter seruulgee ugluunii zurgaad tavidag ni bas unen shdee

chamaig shuteed unaj baital, haha

dao said...

@gutalchin: dagaad like-dchi :P
@UUB: huursun setgeleer bid huuhed nasaa udeed geed duu bna tsana chen..
@ollie: tsuuhun ch gesen taarchiigaa n yamaida time
@GQ: bi hezee ch seruuleg tavidaggui.. seruulegnii duugaar sersenees ajilaasaa hotsorson deer gej boddog :p

hooligan said...

цоорчиж гэсс чэн бүтнээрээ байжээ чи гэсс хахаха

dao said...

taanuus bolio iim ih yumiig unshchaad hamgiin suuliin gants uguulbert l aktsent uguud bhii :P

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;