Tuesday, November 15, 2011

элдвийн л №?


...

удахгүй сөнөх дэлхийн иргэнийхээ хувьд элдэв юмст харамсаж амьдрах гээд юухэв.. гэсэн ч бусдаас өчүүхэн төдий ч хараат биш байхад хэцүү.. хамгийн сүүлд хийсэн сайн үйлээ санах гэтэл.. их л бодож татах тамхиа хуваалцсан биз энээ тэрээ.. ингэхэд ингэтлээ хоосорно гэж байх уу.. толгойд эргэлдэх түмэн солиотой бодлууд аль хэдийн арчигдан алга болчиж.. харин яг одоо..

...

ирэх жил сөнөх дэлхийд ингэж амьдрах н ямар ч утгатайм.. амьдралыг зохиосон юм шиг амьдрана энээ тэрээ.. алхаад л алхаад л.. үр бүтээлгүй өдөр хоног урсаад л.. бүх зүйлд үл итгэгчийн байр суурьнаас хандана.. харсан зүйлдээ л итгэнэ.. баталгаатай нь дээр гээд барьсандаа л итгэнэ.. газар хэвтэс баасыг үнэхээр мөн бишийг өөрийн гараар шалгана.. хийсвэр төсөөлөл гэдэгт итгэх нэгэн үл олдоно..

...

бүхнийг бүтээгчийг тэнгэрээс хайж гэм буруутныг хажуугаасаа эрнэ.. элдэв асуудалд шийдэл гэгчийг хайна.. ярихгүйгээр хийнэ.. ярилцахгүйгээр чүхиндэнэ.. бусдыг үл хүндэтгэгчидээс өөрийгөө хүндлэхийг шаардана.. үнэндээ өөрийгөө ч үл хүндлэж байгаагаа ойлгох тэнхэлгүй.. өөрсөддөө ч үл итгэх хүмүүн төрлөхтөн амьтны аймгаасаа юугаар илүүм.. гавал дотор н орших нугалаастай нялцгай юмаараа юу..

2 Сэтгэгдэл:

Ухна унасан баатар said...

чамайг яасын бол гээд
яг сураглах гэж байлаа....

наад нялцгай юм чинь гай ч тарина
гайхамшиг ч бүтээнэ

Юки said...

тэгээ яахуу?

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;