Thursday, November 29, 2012 0 Сэтгэгдэл
Би ер нь ямар бүтэлгүй юм бэ.. Ажил дээр нэр хүнд навс унасаан.. ажлаа сольдиймуудөө.. ер нь бол би яг юунаас болоод ингээд байгаагаа өөрөө ч ойлгохгүй байгаа нь харамсалтай..
Tuesday, November 20, 2012 0 Сэтгэгдэл

хаасан...

За ямар ч байсан хаагаа хаялаа.. гэхдээ ганцхан улаанмалгайт л унших эрхтэй :р.. өөр бусад хүмүүсийн хаяг мэдкүйм.. тэгжийгаад санахаараа нэмнээ.. одоо бол үнэн хайнга бичнэ дөө..
Monday, November 12, 2012 3 Сэтгэгдэл

элдэв шалдав..

Гэнэт урам хуга.. мэдээж хүмүүсийн хооронд байх элдэв саад бэрхшээлийг даван туулахаас татгалзахгүй ч гэлээ.. зүгээр л би гэсэн хөгийн аминчхан хүсэлдээ хөтлөгдөөд тэрхүү хүсэл шуналынхаа боол болсон үед л зарим зүйл санаанд нийцэхгүй.. тэгээд бодож төлөвлөсөн бүхнийгээ зүгээр л шууд цааш нь үргэлжлүүлэн нурааж тоглоно.. төсөөлөл маань цааш үргэлжлэнэ.. гэхдээ дандаа бүтэлгүйтлээр..


блогтоо мянга мянга гоё үгсийг хэлхээд юм хум бичмээр санагдавч нэг л болж өгөхгүй.. энэ цээжин дотор байх нэг тийм бачимдсан мэдрэмж арилж өгөхгүй.. хичнээн сайхан зантай байгаа мэт дүр эсгэвч дотроо хүүе дао чи бол худалч новш.. юугаа хийгээд худлаа ингээд дүр эсгээд суугаамбэ чин үнэнгээ хэлээдээ гэх мэтээр дотроос хатгаастай.. чамд санагдаж бодогдож байгаа бүхнийг эцэст нь хэн нэгнийг гомдоочих вий гэж айлгүйгээр зүгээр л мэдрэмжээ чин үнэнээр нь харуулаач гэж амандаа үгэлмой..


...
Сайхан мэдээ гэвэл сарын өмнө хаясан утсаа олсон.. хулгайч утсыг маань өөрөө авчирч өглөөшд.. ухаалаг утасны хэргийг гаргасандаа гэж.. мөн өнөөх өмнөхийн өмнөх бичлэгт дурдсан охинтой гоё яриа хөөрөөтэй болоод.. ер нь итгэл найдварын гал асаж масаадд.. бүтэлтэй ч юм шиг гэтэл даанч тэгээд бүтэлгүй ээ.. удахгүй англи явах юм гэнэ.. гэхдээ яахав явтал нь ядаж нэг сайхан дурсамж болоод үлдчихий л...



блогоо бүр хаах гэсэн нэг зориг хүрэхгүйм.. дурлаж явсан охидууд маань уншдаг гэж бодохоор бүр хаагаа хаячмаар.. хэлж байсан үгсээ би мартаагүй ээ.. тйимдээ ч одоо ч бодон бодон өөрийгөө зовоосоор л.. эсвэл худлаа өөрөө ч үл ойлгох ийм утгагүй бичвэрүүд сараачиж суухаар зүгээр л больчий гэхээр бичихгүй л нэг л хоосон оргиод байх..



Tuesday, November 6, 2012 2 Сэтгэгдэл
Гэнэт бодлоо.. би ер нь блогтоо яг юу бичдэг.. яах гэж бичдэгээ бүр ойлгохоо байлаа...
Saturday, November 3, 2012 1 Сэтгэгдэл

Гайхалтай..

Монгол залууг ингээд олон улсын тэмцээнд данк хийж байхыг харах гоё юм..

Bilguun BATTUVSHIN 1989.3.2 194cm 88kg

Энэ эхний тоглолтод хийсан данкууд..


Эн өчигдөр Солонгосын эсрэг хийсэн данк.. жинхэнэ гамбир болгосондоо..

Thursday, November 1, 2012 3 Сэтгэгдэл

Элдэв шалдав..

Блогоо нээчихээд л юу бичих вэ гэж бодоод суудаг юм.. ууг нь ч ингэж бодож модолгүй зүгээр л бичмээр санагдсан үедээ амандаа орсноо урсгаал гартаа тааралдсан үсгээ цохиол явчдагсан.. энэ насныхуу юуныхуу ямар ч байсан үг шууд урсахаа больжээ..

Би нүүр хагараагүй хүнтэй бол ер нь дуугүй.. бодож санаж яваагаа зуун хувь илэрхийлэх муутай.. бас сэтгэл санаанд нь элдэв юм хийчих вий гээд үгээ их бодож байж гаргах гээд байдаг шиг байгаам.. нэг нүүр хагарчуул амныхаа зоргоор бурна.. бодохоосоо өмнө ярина.. ялангуяа эсрэг хүйсний хүнтэй бол нүүр хагартлаа олигтой яриа өрнүүлж чаддаггүйм.. тэгээд яг таалагдсан охиныхоо хажууд бол бүр таг гацаа.. амнаас үг уначих вий гэсэн шиг л.. тэгээд явсных нь дараа тэгдэг байж ингэдэг байж энээ тэрээ.. ёооё.. заримдаа би яагаад иймийм бол гэж боддын..

жолоонд сууж байгаам.. анхандаа ч сурсанаараа дуугүй л байдаг байлаа.. өнөөдрөөс нэг машины хэдтэйгээ нүүр хагаравшд.. намайг юм хэлэнгүүт л нөхөд тас тас хөхрөөд чи нээрээ мангар алиа гарымаа.. тэгээд яагаад өмнө нь ингэж хөгжилтэй байдаггүй байсын гээд гайхаад.. би тэгээд харин гэнэт бодлоошд.. юувлээ.. яалаа ийлээ нтр.. таалагдсан охинтойгоо шууд ингээд харьцаж чаддаг болчуул л.. даанч зүрх зориг нятоо..


хар багын л ном тэвэрсэн ухаантай толгойтой цоорцоноороо дуудуулаад хичээлээс өөрийм хийдэггүй явсны л гай байхдаа.. ичимхий бүрэг юмуу гэхээр бас биш.. найзан дундаа бол унгас алдаж өгийшд..

жолооны хэдэн охидуудаас нэг охин таалагдваа.. сая гэрт нь хүргэчээд салахдаа яагаа ч үгүй л дээ.. гэсэн.. маргаашнаас ажилаа зохицуулаад ер нь тууштай охин эргүүлнээ.. эргэн тойрны намайг мэддэг болцон гарууд бол намайг тоохгүй.. би ч тэднийг мэддэг болхоор тоохгүй нэг тиймэрхүү.. шал хөндлөнгийн хэзээч тааралдахгүй байж мэдэх байсан нөхдүүд л зүгээрийм гэж бодов.. гэнгүүт охин эргүүлэхэд яг яах ийх тактик мактик сайн мэдкүй ээ.. зөвхөн онолын түвшинд бол доктор хамгаалахаар.. хар праагчик юу ч үгүй.. тэгжийгаал нэг сайхан браашигтай болохоосдоо энтр..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;