Thursday, November 1, 2012

Элдэв шалдав..

Блогоо нээчихээд л юу бичих вэ гэж бодоод суудаг юм.. ууг нь ч ингэж бодож модолгүй зүгээр л бичмээр санагдсан үедээ амандаа орсноо урсгаал гартаа тааралдсан үсгээ цохиол явчдагсан.. энэ насныхуу юуныхуу ямар ч байсан үг шууд урсахаа больжээ..

Би нүүр хагараагүй хүнтэй бол ер нь дуугүй.. бодож санаж яваагаа зуун хувь илэрхийлэх муутай.. бас сэтгэл санаанд нь элдэв юм хийчих вий гээд үгээ их бодож байж гаргах гээд байдаг шиг байгаам.. нэг нүүр хагарчуул амныхаа зоргоор бурна.. бодохоосоо өмнө ярина.. ялангуяа эсрэг хүйсний хүнтэй бол нүүр хагартлаа олигтой яриа өрнүүлж чаддаггүйм.. тэгээд яг таалагдсан охиныхоо хажууд бол бүр таг гацаа.. амнаас үг уначих вий гэсэн шиг л.. тэгээд явсных нь дараа тэгдэг байж ингэдэг байж энээ тэрээ.. ёооё.. заримдаа би яагаад иймийм бол гэж боддын..

жолоонд сууж байгаам.. анхандаа ч сурсанаараа дуугүй л байдаг байлаа.. өнөөдрөөс нэг машины хэдтэйгээ нүүр хагаравшд.. намайг юм хэлэнгүүт л нөхөд тас тас хөхрөөд чи нээрээ мангар алиа гарымаа.. тэгээд яагаад өмнө нь ингэж хөгжилтэй байдаггүй байсын гээд гайхаад.. би тэгээд харин гэнэт бодлоошд.. юувлээ.. яалаа ийлээ нтр.. таалагдсан охинтойгоо шууд ингээд харьцаж чаддаг болчуул л.. даанч зүрх зориг нятоо..


хар багын л ном тэвэрсэн ухаантай толгойтой цоорцоноороо дуудуулаад хичээлээс өөрийм хийдэггүй явсны л гай байхдаа.. ичимхий бүрэг юмуу гэхээр бас биш.. найзан дундаа бол унгас алдаж өгийшд..

жолооны хэдэн охидуудаас нэг охин таалагдваа.. сая гэрт нь хүргэчээд салахдаа яагаа ч үгүй л дээ.. гэсэн.. маргаашнаас ажилаа зохицуулаад ер нь тууштай охин эргүүлнээ.. эргэн тойрны намайг мэддэг болцон гарууд бол намайг тоохгүй.. би ч тэднийг мэддэг болхоор тоохгүй нэг тиймэрхүү.. шал хөндлөнгийн хэзээч тааралдахгүй байж мэдэх байсан нөхдүүд л зүгээрийм гэж бодов.. гэнгүүт охин эргүүлэхэд яг яах ийх тактик мактик сайн мэдкүй ээ.. зөвхөн онолын түвшинд бол доктор хамгаалахаар.. хар праагчик юу ч үгүй.. тэгжийгаал нэг сайхан браашигтай болохоосдоо энтр..

3 Сэтгэгдэл:

Umi said...

Шууд л чи надаа таалагдаадээн гэг

ollie said...

чи надтай анх уулзахдаа чалчаад л, чалчаад л байсан ш д. тэхээр нэг бол би чамд таалагдаагүй. эсүүл би эмэгтэй бишийм байна :Р

Dosu said...

Onoloo herregjuuljde Hu .

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;