Wednesday, March 30, 2011 4 Сэтгэгдэл

Дхиад л...

Өчигдөржин нэг л зүйлийг бодлоо.. орой нь нэг найзын төрсөн өдөрт очоод баахан буу халж амьдрал энээ тэрээ ярьсан боловч гэртээ хариад нойр хүрэхгүй өдөржин бодсоноо үргэлжлүүлж бодлоо.. шаал өөрөөр байж шаал өөр хүн болохыг хичээгээд байна гэж бодож байвч тэр минь худал байж.. магадгүй зүгээр л өөрөөсөө зугтах гэж оролдож байсан ч байж болох юм.. энэ дотор эргэлдэх бодлууд дундаа төөрсөөр залхаж гүйцлээ.. хэн нэг нь зүгээр л ганцаардал гэж хэлэх байх.. үгүй ээ тийм биш үргэлж ийм л байсан.. өнөөдөр ч өчигдөр ч тэр бүү хэл өнгөрсөн бүхий л хугацаанд.. хажууд минь хэн нэгэн байхад ч.. хажуудаа хэнийг ч хамаагүй байлгахыг хүссэн үед ч..

*********

Гунигтай байна гэж үү.. гуниглаад ч баярлаад ч байх шалтгаангүй байхад юунд тийм байх билээ.. Шаналж байна уу гэж үү.. Шаналахын тулд шалтгаан хэрэгтэй.. Увын утгагүй ховын хоосон... Хичнээн гүрийгээд ч өөрчлөгдөхгүй өчүүхэн сэдэл.. Байхгүй бүхний төлөөх цөхрөл.. байгаа бүхнээс залхах мэдрэмж.. Өөрөөсөө ч бас..

********

Хамгийн их хүсэж байгаа зүйлдээ өөрөө огтоос хэрэггүй гэдгээ мэдрэх.. Өнөөдөрийн төлөө амьдарч байгаагынхаа төлөө гэвч энэ өнөөдөрт бас тэр амьдралд чиний хэрэг хумхын тоосны ч чинээ байхгүй.. Үлээгээд л өнгөрөх элсэн ширхэгний үнэд хүрэхгүй.. Өнөөх элсэн ширхэгт харин тэр салхи нь тэр амьдрал нь тэр өнөөдөр нь энэ бүхэн нь хамгаас хэрэгтэй, хамгаас үнэтэй.. тэд үгүй бол өөрөө ч үгүй..
Monday, March 21, 2011 2 Сэтгэгдэл

гарчиггүй

мэдэхгүй ээ. зүгээр л дуулмаар сэнгэнтэл хашгирмаар санагдах чинь. учиргүй гуниж гутарсан юм алгаа. уурлаж бухимдах ч зүйл алга. зүгээр л сэтгэл гэгэлзээд. нутгийнхаа нуурыг, тэнд ирдэг хос хунг санав. бул нуурын хос хун одоо тэндээ ирдэг боловуу. хэрвээ ирдэг ирж байгаа бол энэ цагын уринд наашаа зориод гарсан болов уу. үржиж олуулаа болсон болов уу. хэдий жижигхэн ч гэлээ тэр л нуурын хөвөөнд тоглож наадаж явсан бага балчир настай миний хувьд хангалттай том нуур. хэдий цөөхөн ч гэсэн нутгаа санах үедээ дурсан санаж сэтгэлээ дүүргэхэд зай үлдээдэггүй хос хун. нүд гүйцэхгүй тал, өөвгөр намхан толгодын дунд үдшийн бүрийгээр одод гялалзах цэлмэг тэнгэрийн доор алсыг ширтээд зогсож байгаа хүсэл мөрөөдлөө багтааж ядсан тэр л хүүгээс өнөөдөр юу үлдэв дээ.. буйдхан тосгоныхоо хүмүүсийн царайг, нутгынхаа нуурыг, зөвхөн тэр нууранд л ирдэг хос хунг, намхан толгодоо, жижиг сондуултай намгархаг хөрсий нь ер нь юугы нь илүү ихээр санаад байгаа хэлж чадахгүй нь. зүгээр л зүрх сэтгэлдээ зурж авсан бүхий л зүйлсээ санаж. хавар болжээ..
Wednesday, March 2, 2011 2 Сэтгэгдэл

бурханд..

нам гүмхэн.. нэг тийм чив чимээгүй.. хичнээн хашгираад ч сонсогдохгүй.. хэний ч бүр өөрийнх нь чимээ гарахгүй..

бурханд хайртай гэдэг зүгээр л үл тоохыг хэлнэ.. хичнээн удаа бурханаас тусламж гуйна төдийчинээ бурханыг зүхэх шалтгаан нэмэгдэх тул.. бурханыг ч ер нь юуг ч.. үл тоох.. гэвч энэ зүрх итгэхийг тэмүүлэхийг хүснэ.. эргээд нөгөө зарчимаа зөрчихөд хүрнэ.. эргэлзээ.. бөөн бөөн гансрал.. бусдыг хайрлана гэдэг бурханыг хайрлахаас тийм ч ялгаагүй биз..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;