Monday, November 22, 2010 5 Сэтгэгдэл

Элдэв "ИЗМ"-ын дунд толгой эргэжихүй


Аль дээр арван жилээ төгссөн хүн л дээ би. Миний үед гэхүү намайг сургуульд байхад гэхүү насан бага үед маань “Ардчилал” гэгч нь ялаад арваад жил болсон байсан ч дунд сургуулийн сурах бичгийн номноос маркс энгельс нь салаагүй л байж.  Гэнэн материалист Энгельсын үзэл бодол нь хэрхэн төлөвшсөн тухай л заадаг байж. “Ардчилал” хэмээх зүйл муу муухайг авчирч гэмт хэрэг ядуурал өссөн тухай ярилцгаадаг байж.  Өмнөх түүхээ муулах гэсэнгүй үнэндээ тэгэхэд тийм л байсан. Мань мэт нь яагаад ийм зүйлийн төлөө тийм ихийг хаясан юм болдоо хэмээн эргэлзэх ухаан үнэндээ байгаагүйг нуух юун. Ингэж эртний гэхүү саяхны гэхүү түүхээс бичлэгээ эхэлж байгаа минь. Сүүлийн үед яригдах зүүн төвтэй барууны үзэл хэмээх толгой эргүүлсэн номчирхолоос л болсон хэрэг.

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;