Monday, November 22, 2010

Элдэв "ИЗМ"-ын дунд толгой эргэжихүй


Аль дээр арван жилээ төгссөн хүн л дээ би. Миний үед гэхүү намайг сургуульд байхад гэхүү насан бага үед маань “Ардчилал” гэгч нь ялаад арваад жил болсон байсан ч дунд сургуулийн сурах бичгийн номноос маркс энгельс нь салаагүй л байж.  Гэнэн материалист Энгельсын үзэл бодол нь хэрхэн төлөвшсөн тухай л заадаг байж. “Ардчилал” хэмээх зүйл муу муухайг авчирч гэмт хэрэг ядуурал өссөн тухай ярилцгаадаг байж.  Өмнөх түүхээ муулах гэсэнгүй үнэндээ тэгэхэд тийм л байсан. Мань мэт нь яагаад ийм зүйлийн төлөө тийм ихийг хаясан юм болдоо хэмээн эргэлзэх ухаан үнэндээ байгаагүйг нуух юун. Ингэж эртний гэхүү саяхны гэхүү түүхээс бичлэгээ эхэлж байгаа минь. Сүүлийн үед яригдах зүүн төвтэй барууны үзэл хэмээх толгой эргүүлсэн номчирхолоос л болсон хэрэг.
Ай хөөрхий ардчилал гэгч нь үнэндээ ардуудыг засгийн эрхэнд гаргах яриа байж гэдгийг сая л ухлаа. Нэгэн цагт нийгэмчлэл гэгчийг “нийтийн сайн сайхан” хэмээх үл үзэгдэгч мангасаар далайлгаж бүх нийтийг ядууруулах компанит ажил хэмээн ойлгож байснаас төдий л ялгаагүй “ИЗМ” байж.  Далан жил бишээ Ерөн жил маниусын толгойг эргүүлсэн энэ олон “ИЗМ-үүдийн дунд би байтугай нас нэлээн дээр гарцан хүмүүс эргэж будилж байх.
“Ардчилал” гэнгүүт нөгөө алдарт ард түмнээр дамжуулан ард түмэн засаг барих ч билүү нэг тийм ойлгомжгүй яриаг ишлэх. Энэ нь үнэндээ танаар надаар гудманд гуйлга гуйх хүүхдээр төр бариулах тухай л яриа байж. Инээдтэй хэрэг шүү  энийг ойлгох гэж би хувьдаа 20 жил зарцуулжээ. Тэгсэн тэр нь ардчилал гээч нь өнөөх либералИЗМ-аас ялгаатаймуу гэх асуулт толгойд төрөх. Би хувьдаа хувь хүнийг дээдэлсэн хувь хүнд боломж олгосон боломжийг ЛиберилИЗМ гэж ойлгоод Монгол хэлнээ “Ардчилал” хэмээх үгээр төлөөлүүлэн боддог байж. Тэгсэн энэ нь төөрөлдөөн байж.
Таныг надыг тэрийг  энийг бид бүгдийг сайхан амьдрахад саад болохгүй байх үүргийг төр хүлээхийг ардчилал хэмээн эндүүрч байж. Ардчилал хэмээх энэ үгийг өмчилж авсан ард түмнийхээ төлөө уухай хадааж, цагаан алчуураар толгойгоо ороон төрийн ордныг гороолох тугчтай ардын намтай дэр нэгтгэсэн хэсэг бүлэг хүмүүсийн цуглааныг Либерализмын төлөө явдаг хэмээн андуу эндүү боддог байжээ. Хувьсгалаар олдсон баялагаа хувааж хүртэх зорлиготой энэ бүхнийх нь төлөө амьдралаа зориулсан хүнээ өшиглөөд холдуулж чадах зоригтой тэр намыг “Ардчилал=ЛибералИЗМ”-ын өмгөөлөгч хамгаалагч гэж ташаарчээ. Хажууд нь сууж байгаал бөгс өндийнгүүт нь муулчаад өнөөх муулсан үйлдлээ өөрөө хийдэг ажилгүй авгай нарын дайны цуглаан гэж төсөөлсөн ч үгүй.
Жишээ баримт ярих уу. Үнэндээ бидний нүдэн дээр өдөр бүр болж буй зүйлийг жишээлээд баримтжуулах гээд ч яахав. Өчигдөр л гэхэд “стандарт бус” засгийн газарт орж ажилласаныхаа гавьяаг олон жил “ардчилал”-ын төлөө явсан хүмүүсээ одон медалиар шагнах дайны үнэлж байгаа хорин жилийн настай ерөн жилийн санаатай “ардчилсан” намаас сонслоо. “ардчилал” гэдэг үгийг хашилтанд аваад л бичээд байгаа минь тэднийг либерал гэж бодохоо байсных л даа. Ичиж үхэхнээ.
Багцаагаар 70 жилийн өмнө морь унаж буу үүрээд хиагтад шилэн дэнлүү хагалж явсан хүмүүсийг партизан гэдгийн гэнэлээ. Одоо бол хорин жилийн өмнө сүхийн талбай дээр өлсөж байсан хүмүүсийг тэгж нэрлэдэг болсон бололтой. Үнэндээ энд ялгаа харагдаж байна уу. Байгуулсан гавьяа нь коммунизмаас салгасан гэнэ. Тэглээ гээд тэдэнтэйгээ адилхан болно чинээ би лав төсөөлж ч байсангүй. Төсөөлөх гэхээр зориг хүрэхгүй байсан юм. Тэгсэн тэд өөрсдөө өчигдөр батллаа. Харамсалтай хэрэг. Хувь хүн бүрт гарааны ижил боломжоор хангана гэдэг “капитлист” нийгэмд байж болохгүй зүйл. Гэхдээ хувь хүн бүрт хөгжих боломжийг тэгш олгож өөрсдийн хүчээр хулгай дээрэм хийхгүй л бол баяжих замд нь саад болохгүй байх нь либерал төрийн гол зарчим.
Барууны л гэнэ зүүний л гэнэ. Ху нэрнээсээ ичин барин салсан ч хувьсгалт түүхийнхээ зарим хэсгээс салах бодолгүй харваас илт нэг намын гишүүний толгой эргүүлсэн яриаг чагнажээ суухад. “коммунист” л гээгүй болохоос хүссэнээрээ хийчээд хүссэнээрээ авдаг тогтолцоо руу шилжих мөрөөдөл нь хэвээрээ бололтой. Хөөрхийст ямар өөр үзэл бодол гэж байсан биш гээд тэднийг уучилж болох ч өнөөх хувь хүнийг дээдэлсэн үзэл бодолтой байх гэж бодсон ардчилсан намаас тэдний дайны үг гарахгүй суугаад хичнээн ичингүйрэвээ. Нийгмийн сайн сайхныг нийтийн эрх ашгийг бодсон эднийг байхад л лав “ардчилал” гэдэг үг либерализм гэсэн утга илэрхийлэхгүй юм байна.
Яваг тэд ардчилалтайгаа, ард түмэнтэйгээ, ардын намтайгаа. Хамаа алга тэдний хаана юу хийх нь. Би ч гэсэн явж уух минь, хараал идсэн монголоос хамаг хурдаараа зугтах минь.

5 Сэтгэгдэл:

hooligan said...

шаал яадгатай санагддиишд

тэхдээ л хэзэ нэгэн цагт мөнгө олхын тулд улс төр мөр гээл ш**х байхдаа гэсс хахаха

Anonymous said...

ha ha hamt shaana kkk


dao

Frank said...

Төрсөн нутгаасаа зугтаад төөрсөн нутагтаа сайхан амьдрах нь юу л бол...

Улаан Малгайт said...

Зааз иймэрхүүм сонирхдоггүй болохоороо дуугай гарыдөө...

dao said...

UM: he he duugarchlaa l da uuru :p

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;