Friday, September 21, 2012 1 Сэтгэгдэл

хичнээн ч удсымб...

хичнээн ч удсымб.. цаг хугацаа урсдагаараа урсаад л.. би нь яахавдээ.. замд дайралдах бүхнийг тэрэг шиг дайраад л.. эргэж харах ч үгүй.. зогсолтгүй урагшилна гэснээрээ урагшлаад л.. ямар ч байсан зогсохгүй гэж өөртөө үглэвч үнэндээ яг нэг газраасаа огт хөдлөөгүй мэт.. хуучирсан мэдрэмжүүд дахин сэргээд.. хуучин блогоо эргэн санаад.. сараачих үг урсаад л.. юу ч өөрчлөгдөөгүй юм шивдээ.. осолдохгүй амьсгалж тасалдахгүй үргэлжилж байх шивдээ.. яг энэ хачин мэдрэмжүүдийг таг мэдрээд зогсож байх үедээ ийнхүү сараачиж байж..

Цөхрөлгүй гуниглагч..
Шантралгүй шаналагч..
Осолдохгүй амьсгалана..
Тасалдахгүй үргэлжилнэ..

одоо тэгсэн магадгүй бүтэн эргээд яг байрандаа буцаад ирэх шив.. өөрчлөгдсөн зүйл гэвэл хэдэн үрчлээ тоолох нас тоймгүй их ажил.. өөр тэгээд бага сага юм.. өөртөө харин юу ч үгүй..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;