Sunday, March 21, 2010 5 Сэтгэгдэл

гарчиггүй

их л удаждээ. бүтэн жил өнгөрч. гэсэн ч тийм ч удаан санагдсангүй. нэг мэдэхэд л ийм хугацаа өнгөрчиж. харин надад яаж нөлөөлөв. би зөөлөрч хүн шиг элдвийн үл бүтэх юмнуудад итгэж эхэлсэн. хайр байдаг гэдэгт, хагацал дайсан гэдэгт гээл... одоо дахиад өөрчлөгдсөөр. мэдэхгүй юмдаа. би сайн хүн болоод ч байгаам шиг. эсвэл эргээд муу хүн болоод ч байх шиг. хамгийн тэнэг н би ямар ч тэвчээргүй болж. өвлийн хүйтэнд шөнийн гурван цагт айлын цонхон доор очоод хүлээж зогстлоо тэвчээргүй болчиж. хараал ид. би буцаад жилийн өмнөх байдалдаан орж юуг ч мэдрэхгүй юугч үл анзааран хөндий толгойлж явмаар байна. тэхэд би ямар тэвчээртэй байсымбээ.


блогт бичлэг нэмнэ гэхээр бичих юм олдохоо байждээ хөөрхий.
Monday, March 15, 2010 5 Сэтгэгдэл

Хүлээлт

гунигт энэ амьдралд удах тусам хорогдох зүйлс нэмэгдсээр л ...
гансарсан сэтгэлээн хорьж би цагдсаар л ...
хавар болж бороо асгарахыг би хүлээсээр л ...
Thursday, March 11, 2010 0 Сэтгэгдэл
уулнаас цэцэг ургуулж өгөхийг гуйжээ удахгүй өвөл болохыг мэдсээр байж удаан биш ч гэсэн нар хармаар байна гээд ахин дахин гуйжээ хүсэл нь биелж цэцэг ургах үед хүйтэн өвөл хаяанд ирж цэцэгс хагдарч навчис хийсч байсан гэдэг. гэсэн ч гэлээ гандах цаг байсангүйн учир намар орой ургасан тэр цэцэгт хавар эрт ургасан цэцэгс атаархаж байсан гэдэг
Friday, March 5, 2010 2 Сэтгэгдэл
Үхчиж. сая л анзаарлаа. өмнө нь юу бодож яваад яагаад үхсэнийг нь одоо болтол мэдээгүйгээ хэлж мэдэхгүй л юм. дурсагдахгүй санагдахгүй болохоор амьд байгаа эсэхэд нь санаа зовж явсангүй. өнөөдөр өөр нэгэн хажууд ирэхэд л мэдлээ. бусдаас дуулаагүй нь яамай гэж болох ч хичнээн удаан анзааралгүй явсанаа мэдэх юмсан. мэдэх юмсан ч гэждээ. мэдлээ гээд юм өөрчлөгдөх биш. одоо цогцосыг нь гаргаж булаад дээр нь эзэн нь мартаж орхисон зүрх нойрсож байгаа гэж бичихээс
Tuesday, March 2, 2010 5 Сэтгэгдэл
Амьдрал гэж юу вэ? зүгээр л зүүд үү, оргүй хоосон зүйл үү. гэснээс амьдралын талаар бодож үзээд амьдралын талаар бодохгүй байхаар шийдлээ ч чих шиг. аймаар тэнэг фило байна уу. янзан бүрийн элий юм эрэгцүүлэхээс залхаж дуусахгүй шар толгой юмдаа би. хоосон ертөнцөнд байж хоосон биш зүйлийг хүсээд л. ээждээ хэлж үзээгүй үгээ нэг охинд ч хэлж байх шиг.

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;