Tuesday, August 31, 2010 2 Сэтгэгдэл
Юу хийхээ гэхүү юу бичихээ гэхүү Ер нь яах гээд байгаагаа мэдэхээ байчихлаа. би ер нь хэн ч юм эсвэл юу юм юмуу. идэх гээд л амьдраад байгаа ч юмуу. эсвэл зүгээр л амьд алхаж гишгэхийн тулд идээд ч байгаа юмуу. бишээ биш идэж уух энд хамаагүй зүгээр л би хаана юу хийгээд байгаан болоо.

...
Wednesday, August 18, 2010 3 Сэтгэгдэл

мартагдсан хэрээний дууль

тас харанхуй шөнө

таг чимээгүйн дунд
эртний хүйтэн шарилын дэргэд
элгээ тэврэн ганцаар сууна
Wednesday, August 11, 2010 6 Сэтгэгдэл
бачуурахаараа л блогоо санах юм. гэсэн ч бичих зүйл олдохгүй юм.
Wednesday, August 4, 2010 9 Сэтгэгдэл

Лам болсон түүх :р

гэнэт багын юмнуудаа бичмээр санагдав.
Лам болсон минь :р
Image

таван нас хүрэх үедээ их хөдөлгөөнтэй байсан гэнэлээ. том том ах нарыг дагаж гол усруу явах, өндөр хөшөөн дээрээс үсрэх /сүүлд очиход юун өндөр үсрээд л нэг давхар орчим өндөр юм билээ тухайн үед тамтаггүй өндөр санагддаг байж билээ/ өөрөөсөө том бодон буу барьж байлдаж тоглох гээл юм юманд оролцсон зүггүй шар монди байсан бололтой. цэцэрлэгтээ бас хөөрхөн хүн амьтан зодсон хэргээр ээж аавын чихийг халууцуулна кэкэ.

ээжийн минь ээж /нагасжий гэж дуудаг байсан/ амьд байсан. сайхан хөгшин байж билээ. тэгж байгаад зургын оруулнаа. за энч яахуу. ардчилсан хувьсгал ялж лам хийд чөлөөтэй болох үед аав минь сумандаа л хөөрхөн нэр нөлөөтэй дарга даамал байсан учраас хийд байгуулах ажлыг нугалж төсөв мөнгө машаан тэрэг байр сав гаргаж өгсийн гэнэл
Monday, August 2, 2010 6 Сэтгэгдэл
Наймдугаар сар

тэгээл мартагдчих байж
ингээл дуусчих байж

намайг зовоосон
наймдугаар сар...

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;