Tuesday, November 29, 2011 1 Сэтгэгдэл

ойрд..

ойрдоо кинодож байгаа.. пачиногын нэг кино үзсэн.. гоё кино.. аллага үйлдэж байгаа хүнийг судалж мөрддөг хүн нь өөрөө алуурчин болчихоор бас л балладаг бололтой.. хяналтгүй болчиж байгаан... бас нэг жастин тэмбарлайкийн нэг кино үзсэн.. хоёр залуу ямар ч сэтгэл хөдлөлгүй зөвхөн сэкс хийнэ гээл  айпадан дээрх библэ дээр гараа тавьж тангараг өргөөл.. сүүлдээ даанч худлаа болцон кк.. аватарыг дуусгасан.. камэруны аватартай андуурав.. нөгөө хүүхэлдэйн кино нь..  дараачийн цувралыг нь хүлээжийгаа.. гарвал дахиж хамтад нь үзэх болноо гэж өөртөө амлав..

өнгөрсөн гурван өдөр үргэлж өглөө унтлаа.. компутэрээс болжийгаан.. тоглоом кинонуудад зарцуулсаар хамаг нойрсох цагаа үрчихээд байхым.. жинхэнэ хөлбөмбөгийн хувьд зарим нэг тоглогчийн гуталыг солчихмоор байгаан.. за тэр ч яахав.. писин дээрээ бол нөхөрийг тэр чигт нь багаасаа үлдэн хөөсөн л дөө.. аягүй кайфтай байгаам чинь.. заримдаа хэдэн жилийн дараахыг үзкэж симулэйшн хийж байхдаа.. ядаж ганц долоо хоног симулэйшн хийх эрхтэй тэрийгээ нэг л ашигладаг бол аягү бодож байгаад нэг ашиглана..

 заримдаа утгагүй санагдах үест миний зориулаад дурлаад цагаа зарцуулаад байгаа зүйлс илүү утгатай мэт.. бодит ертөнц мэт.. хүсэл мөрөөдөл маань кибэр ертөнцөд л элийрэн тэнэх мэт..

за энэ бол өмнөхтэй шаал хамаагүй хачин дэмийрэл байлаа..

ойрдоо зүгээр л гарчиг шигээ хөнгөн кино үзэж хөнгөн тоглоом тоглож тархины нугалаас шаардсан элийрэлдд автахгүй байхымсан л гэж бодхым..
Friday, November 25, 2011 3 Сэтгэгдэл

Fun

Ингэдийн.. аягү мөрөөрөө алхаж явтал.. бас нэг мөрөөрөө амьтан таардаг байхгүй юу.. уул нь замаа харж явсан бол юугэж ийм юм болхов.. гэхдээ замаа хараагүй миний буруу биш учир нь би мөрөөрөө явжээсэн.. зам дээр тээгэлсэн тэрний л буруу.. харин хамтрагчид маань бол хэний зөв буруу гэдэг нь ямар ч хамаагүй.. гурвуулаа элбүүл дийлчиж магадгүй л гэж бодоол.. за магадгүй ч бишийм.. угаасаа баталгаатай дийлнэ л.. дийлэгдчих магадлалтайсан бол хамгийн түрүүнд хаяаад явах байсан..
Tuesday, November 15, 2011 2 Сэтгэгдэл

элдвийн л №?


...

удахгүй сөнөх дэлхийн иргэнийхээ хувьд элдэв юмст харамсаж амьдрах гээд юухэв.. гэсэн ч бусдаас өчүүхэн төдий ч хараат биш байхад хэцүү.. хамгийн сүүлд хийсэн сайн үйлээ санах гэтэл.. их л бодож татах тамхиа хуваалцсан биз энээ тэрээ.. ингэхэд ингэтлээ хоосорно гэж байх уу.. толгойд эргэлдэх түмэн солиотой бодлууд аль хэдийн арчигдан алга болчиж.. харин яг одоо..

...

ирэх жил сөнөх дэлхийд ингэж амьдрах н ямар ч утгатайм.. амьдралыг зохиосон юм шиг амьдрана энээ тэрээ.. алхаад л алхаад л.. үр бүтээлгүй өдөр хоног урсаад л.. бүх зүйлд үл итгэгчийн байр суурьнаас хандана.. харсан зүйлдээ л итгэнэ.. баталгаатай нь дээр гээд барьсандаа л итгэнэ.. газар хэвтэс баасыг үнэхээр мөн бишийг өөрийн гараар шалгана.. хийсвэр төсөөлөл гэдэгт итгэх нэгэн үл олдоно..

...

бүхнийг бүтээгчийг тэнгэрээс хайж гэм буруутныг хажуугаасаа эрнэ.. элдэв асуудалд шийдэл гэгчийг хайна.. ярихгүйгээр хийнэ.. ярилцахгүйгээр чүхиндэнэ.. бусдыг үл хүндэтгэгчидээс өөрийгөө хүндлэхийг шаардана.. үнэндээ өөрийгөө ч үл хүндлэж байгаагаа ойлгох тэнхэлгүй.. өөрсөддөө ч үл итгэх хүмүүн төрлөхтөн амьтны аймгаасаа юугаар илүүм.. гавал дотор н орших нугалаастай нялцгай юмаараа юу..
Sunday, November 6, 2011 9 Сэтгэгдэл

Бид өөрөө өөрсдөдөө худлаа ярих дуртай

Бид өөрөө өөрсдөдөө худлаа ярих дуртай
Бид үхлийн өмнө инээмсэглэнэ гэж ярьдаг мөртлөө эмийн сангаас хэдэн килограмм эм авч уудаг.
Бид амьдрал сайхан байна гэж ярьчихаад шил архи авахаар дэлгүүр рүү гүйдэг.
Бусдын санаа бодол надад хамаагүй гэчихээд "Би ямар харагдаж байна вэ?" хэмээн байнга асуудаг.
Бид ганцаараа байх дуртай хэрнээ гар утсаа гартаа чанга атгачихаад суудаг.
Бид "Миний гэр бол миний цайз" гэж үздэг хэрнээ шөнө болоход түүнийг минь надтай хамт эвдэлчих вий гэж айдаг.
Бид маш тайван байна гэчихээд дараачийн тамхи руугаа гараа сунгадаг.
Бид хүмүүсийг гайхашруулдаг мөртлөө "Хайртай" гэж хэлэхээс айдаг.
Бид хүмүүст итгэдэггүй гэчихээд долоо хоногт нэг удаа бусдын энгэрт нулимсаа арчдаг.
Бид хайр дурлалд итгэдэггүй хэрнээ шөнө дэрээ нортол уйлдаг.
Бид өнөөдрөөрөө амьдардаг хэрнээ маргаашийн төлөвлөгөөгөө боловсруулдаг.
Бид өөртөө маш шүүмжлэлтэй ханддаг мөртлөө өөртөө маш иххайртай.
Бид Засгийн газраа үзэн ядчихаад тусгаар тогтнолын өдрөө дуртайяа тэмдэглэдэг.
Бид өөрсдийнхөө гаргасан бүх алдааг уучилчихаад үүнтэй адил юм хийсэн бусад хүмүүсийг жигшдэг.
Бид төгс хүн байдаг гэдэгт итгэдэггүй мөртлөө хүн холхисон олноос төгс хүнээ хардаг. Бид автобусанд чихэлдсэн хүмүүсийг хараад бөөлжис цутгадаг хэрнээ автобус хүлээж буудап дээр тэвчээртэй зогсдог.
Бид үргэлж бодож байгаагаа ярьдаг мөртлөө чин сэтгэлээсээ инээмсэглэж чаддаггүй.
Бид ухаалаг хэллэгүүдэд дуртай хэрнээ өөр өөрсдийгөө ч ойлгодоггүй.
Бидэнд нээгдээгүй авьяас өчнөөн бий. Гэхдээ бид үүнийгээ нээхийн тулд юу ч хийдэггүй.
Бид төрсөн өдрийг үзэн яддаг мөртлөө үүнийгээ үргэлж тэмдэглэдэг.
Бид үд хүртэл унтах дуртай хэрнээ сэрүүлгээ өглөөний зургаад тавьдаг.
Бид үргэлж хүссэндээ хүрдэг ч хэнд ч хэрэггүй байхаас айдаг.
Бид хувийн өдрийн тэмдэглэлээ хөтөлчихөөд үүнийг нь уншаасай гэжхүсдэг


соурс: http://www.twitlonger.com/show/e1vf1b


тэнэж яваад ийм юм олоод хуулчихлаа.. бичих юм олдохгүй байсын ашгүй энээ тэрээ :р..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;