Monday, October 31, 2011 6 Сэтгэгдэл

Nothing Happening





гэснээс сүүлийн хэд хоног бүүр хачин гунигтай байлаа.. олигтой санаанд орох сэдэл ч байхгүй.. нэг тийм мөрөө хөөсөн, урсгалаараа гэлдэрсэн нэг тийм.. гэнэт дунд нь огцом сэтгэлийн хөдлөл илэрсэн боловч тэр нь зүгээр нэг охин нөхөрт гарч буй мэдээг сонсоод хачин ихээр харамссан.. нэг тийм найз байхыг хүсэж байна энээ тэрээ.. яг энэ үгийг хоёр дахиа сонсож үзэвээ гэж.. зүгээр л найзууд байх нь хангалттгүй санагдаад тэрийгээ хэлхээр иймэрхүү хана мөргөх юм..



бас нэг зүгээр цаг нөхцөөж уулздаг байсан охиноос холбоогоо бүрмөсөн таслав.. найзуудтай нь уулзаж байхдаа албаар тэнэгтэж найзуудынх нь дургүйг хүргээд тэгээд болоо..



худал хуурмаг дүр эсгэж өөрийгөө бас тэрнийг хуурж явах нь утгагүй санагдаал.. гэвч бас нэг хөөрхөн охинтой уулзсан.. бас л дахиад саяных шиг байдалд орох вий хэмээн эмээгээд байхым..





би ер нь яагаад ийм бүрхэг бүдэг туйлбаргүй өөдгүй юм болоо.. тодорхой шийдэлд хүрхээс эмээж өөрийгөө бас өөр хэн нэгнийг зовоох вий хэмээн бодоод л..



энэ нэг утгагүй циклээс гарах юмсан..
Tuesday, October 25, 2011 8 Сэтгэгдэл
бодлын хулгайч гээд сая гарсан киног хүмүүс ихэд магтан сайшаахын сонсоод үзэх юмсан гэсэн адын бодол төрөөд болохоо байлааа..
Thursday, October 20, 2011 3 Сэтгэгдэл

бурхан уйлахдаан..

цас хаялаад л.. агуу ихийн дэмийрэл гэдэг өвчин юм гэсэн.. энэ орж буй цасыг зөвхөн надад зориулж миний төсөөллийн зөвхөн минийх хэмээн нэрлэх бурханаас өгсөн жоожкон бэлэг гэж бодох нь энэ өвчинд харьяалагдах эсэхийг чөтгөр бүү мэд.. гадаа жиндүүхэн дотор ч бас жиндүүхэн.. бурхан уйтгарлахаараа бидэн шиг уйлдаг байх.. харин газар дэлхий тэрхүү нулимсыг нь тосон авч өөртөө шингээнэ.. тэрхүү нулисмнаас урссан мөрөн мододыг навчсыг тэтгэнэ.. харин өдийд орсон цас.. газарт шингэвч өнөөх навчис нь дагаад урсах нь бурханыг даган уйлав уу гэлтэй.. дагаад л хингэнтэл уйлмаар.. хаана ч хамаагүй орилмоор.. хашгирч бас дуулмаар.. уумаар согтмоор.. унтмаар.. цээжинд орших тэрхүү бүгчим мэдрэмжийг зад татахсан.. гэснээс бурханд уйлах шалтаг хангалттай олон байдаг байх нь.. саяхан л асгартал уйлж.. урсах нулимсанд нь хаа байсан камбожид 400 хүн үхлүү ккк.. өнөөдөр бас л уйлна.. өнөөдрийн шалтаг тэхдээ их энгийндээ.. хаа очиж харин энэ нулимснаас нь болж зарим хөөрхөн хүүхнүүд даарахыг эс тооцуул гарз багатай байгаа бололтой.. аа тийм өнөөдрийн шалтаг.. бурхад заримдаа хүндлүүлэхийг хүсдэггүй байж мэдхийн.. хүндлэл гэдэг нь энгийн харилцаанд эсвэл байгаа байх байлгахыг хүсэх тийм л харилцааны дунд хана өрчихөөд давах боломж олгодоггүй байх.. би хүндэлдэг тул битгий бодож байгаа зүйлээ гаргаарай гэх шиг.. битгий битгий... намайг хүндлээч.. би тийм давж харицах хананы цаанаас хашгирах боломжгүй.. аа юу гэмээриймдээ.. бурханыг бид өөрөөсөө зиндаа илүү мэтээр төсөөлж түүнтэй харилцахад бэрхшээл болсон ханыг бид өөрсдөө өрдөг байх.. тэр үед бурхан бачуурсандаа.. битгий намайг хүндлээчээ.. хүндлэл хэмээх энэ утгагүй ханаан нурааж.. эдены цэцэрлэгт байсан шиг энгийн л баймаар.. хэмээн гансарсандаа уйлдаг байх..
Friday, October 14, 2011 6 Сэтгэгдэл

Ядуусаа нар манднаа..

Бацаан байхад баярсайхан мөөмөө унүжуулаад энтр гээд дуулдаг байсан ламбадаг Питтбулл Жэнифэр Лопес хоёр сүүлд дуулсандаа.. одоо баарны сүлд дуу болцон бололтой.. хаа газар л явж сонсогддог.. тэгсэн сая нэг нөхөр

Pitbull Mongoloor ugeldiin bna sht ene deer!!!!!!!! listen carefully at 0:30 J.Looo ''YADUUSAA NAR MANDANAA"
гээд л манай найз фб дээрээ тавиад байна даа.

гэхээр сонсож үзлээ.. өмнө нь ерөөсөө анзаарч байгаагүйн байна..

Jennifer Lopez - On The Floor ft. Pitbull


_________


за энэ ч яахав сонин болгож бичлээ.. ойрд жоохон ажил ихтэй л суужээн.. сайхан пийвдэж суухымсс..
Wednesday, October 12, 2011 1 Сэтгэгдэл
учир нь үл олдох харгуйгаар урагшилна.. төгсгөл нь үл харагдах жимээр бэдэрнэ.. заримдаа цаг үргэлж шөнө байгаа мэт санагдах ч гэрэл гэгээтэй зүйлс олон тааралдна.. алхаад л мөлхөөд л ухраад л урагшлаад л... зогсолтгүй л явах юмсан..




гэснээс өнөөдөр тэрний төрсөн өдөр.. уламжлал ёсоор хамгийн түрүүнд баяр хүргэсэн мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн.. гэвч ялгаа төдийлөн үгүй биз.. үл анзаарагдах өчүүхэн энэ уламжлалаа мартахгүй хадгалж явах хэрэгтэй ч юмуу үгүй ч юм уу..





хэд хоногийн өмнө нэг хөөрхөн охинтой тааралдсан.. танилцах боломж олдсон.. гэм нь би хэрхэн цааш үргэлжлүүлэх учраа олдоггүй наасан.. яамаар ч юм..
Thursday, October 6, 2011 2 Сэтгэгдэл

Технологийн хүч..

70 80 хүрээд 90 100 хүрээд зүгээр л үхэх.. хэн ч дурсахгүй.. хэн ч уйлахгүй.. харин 50 настайдаа үхэх.. дэлхий даяаараа түүний бий болгосон зүйлсийг хэрэглэж түүнд харамсуулан үхэх хоёрын хооронд том ялгаа бий.. "одоо ингээд 60-70 аад он рок хөгжим лсд эрх чөлөө хайр энэрэл гээд тэр аймаар оюуны оргилсон давалгаанд дунд өсч хүмүүжсэн нэгэн үеийнхэн эхнээсээ яваад эхэллээ дээ... " нэг нөхөр ингэж бичиж.. шинэ үеийнхэн нь бүх зүйл бэлэн.. жобсын бүтээсэн айпад ашиглаал.. амьдрал хэтэрхий хялбархан юм.. эсвэл амьдралын хүнд хэцүү гэдгийг зүгээр айпадгүй байх хэмээн төсөөлж өссөөр.. таг харанхуй болж байх шиг байнадаа.. ингээд бодохоор жобс агаагын бүтээсэн технологийн дэвшил.. үнэндээ хүний оюун ухааны дээд боловч хүний оюун ухааныг мохоох зүйл юм болуу гэж.. ай технологио гэж..
Tuesday, October 4, 2011 2 Сэтгэгдэл
хулгианыг тэнд тв стар болж байхад.. би энд бас болж яагаад болохгүй гэж.. гэснээс нэг сонин юм сонслоо.. либертари үзэл залуусыг нийгмийн амьдралаас холдуулж хэт даянч байдалд түлхэж байгаа тул харвардын их сургууль дангаар нь судлахгүй байгаа гэнэ үү.. ямар ч баталгаагүй итгэж үл болох эх сурвалж л даа ккк.. өөрийнхөө амьдралын зорлиго хэмнэл энээ тэрээгээ бодсон ерөнхийдөө даянч талруугаа орох нь оржээ.. элдэв юманд бухимдахгүй.. бухимдсан ч ил гаргахгүй.. бусдын яах нь хэнд хамаа намаа гэсэн бодлоор өдрийг өнгөрөөж өнөөдрөөрөө амьдарч байхым гэж зүүдэллээ.. хийж буй бүх зүйлээсээ кайф аван күээны үүрд гэдэг чинь өнөөдөр хэмээх дууг хит болгоол.. тв стар болох хэцүү бишдэгээ.. хэцүү ч байж мэдэхийн.. хүн болгон таньдаг болчуул зовлонтой байж мэдхийн..би ерөөсөө болилоо :р..
Sunday, October 2, 2011 0 Сэтгэгдэл
хүн хүссэнээр л байх хэрэгтэй.. гэтэл би.. хэний хүссэнээр байгаад байгаам.. хэний төлөө яваад байгаам.. өөрийнхөө төлөө юу.. өөрийнхөө төлөө ингэж сэтгэл зүрхгүйм шиг аашилдаг нөхөр байдаг уу ер нь..дуртай ч дургүй ч нэг ажил хийсэн болж.. утга алгадаа.. ай хөөрхий.. хараал идсэн төрийн байгууллагаас гармаар байна.. ямар ч урам зориг хийж бүтээх эрмэлзэл үгүй болчихло..

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;