Thursday, October 20, 2011

бурхан уйлахдаан..

цас хаялаад л.. агуу ихийн дэмийрэл гэдэг өвчин юм гэсэн.. энэ орж буй цасыг зөвхөн надад зориулж миний төсөөллийн зөвхөн минийх хэмээн нэрлэх бурханаас өгсөн жоожкон бэлэг гэж бодох нь энэ өвчинд харьяалагдах эсэхийг чөтгөр бүү мэд.. гадаа жиндүүхэн дотор ч бас жиндүүхэн.. бурхан уйтгарлахаараа бидэн шиг уйлдаг байх.. харин газар дэлхий тэрхүү нулимсыг нь тосон авч өөртөө шингээнэ.. тэрхүү нулисмнаас урссан мөрөн мододыг навчсыг тэтгэнэ.. харин өдийд орсон цас.. газарт шингэвч өнөөх навчис нь дагаад урсах нь бурханыг даган уйлав уу гэлтэй.. дагаад л хингэнтэл уйлмаар.. хаана ч хамаагүй орилмоор.. хашгирч бас дуулмаар.. уумаар согтмоор.. унтмаар.. цээжинд орших тэрхүү бүгчим мэдрэмжийг зад татахсан.. гэснээс бурханд уйлах шалтаг хангалттай олон байдаг байх нь.. саяхан л асгартал уйлж.. урсах нулимсанд нь хаа байсан камбожид 400 хүн үхлүү ккк.. өнөөдөр бас л уйлна.. өнөөдрийн шалтаг тэхдээ их энгийндээ.. хаа очиж харин энэ нулимснаас нь болж зарим хөөрхөн хүүхнүүд даарахыг эс тооцуул гарз багатай байгаа бололтой.. аа тийм өнөөдрийн шалтаг.. бурхад заримдаа хүндлүүлэхийг хүсдэггүй байж мэдхийн.. хүндлэл гэдэг нь энгийн харилцаанд эсвэл байгаа байх байлгахыг хүсэх тийм л харилцааны дунд хана өрчихөөд давах боломж олгодоггүй байх.. би хүндэлдэг тул битгий бодож байгаа зүйлээ гаргаарай гэх шиг.. битгий битгий... намайг хүндлээч.. би тийм давж харицах хананы цаанаас хашгирах боломжгүй.. аа юу гэмээриймдээ.. бурханыг бид өөрөөсөө зиндаа илүү мэтээр төсөөлж түүнтэй харилцахад бэрхшээл болсон ханыг бид өөрсдөө өрдөг байх.. тэр үед бурхан бачуурсандаа.. битгий намайг хүндлээчээ.. хүндлэл хэмээх энэ утгагүй ханаан нурааж.. эдены цэцэрлэгт байсан шиг энгийн л баймаар.. хэмээн гансарсандаа уйлдаг байх..

3 Сэтгэгдэл:

Юки said...

за, бурхаа таныг хүндлэхээ байяаа

Ухна унасан баатар said...

намар хавартааааа
гэгэлзэээ л биз

БЭГҮ биш БИГҮ said...

hey nzn blogoo uurchilsun
nuutshan_777@yahoo.com messengert orood irerei

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;