Tuesday, September 27, 2011 3 Сэтгэгдэл

даран сөнөөв

залхуу гэж гай байнаа.. муу блогоо таг мартсан гэхэд арай ч гүүмаа.. зүгээр л залхуураад.. блогтоо бичлэг оруулах гэхээр түмэн хуудасаар дамжиж орох нь төвөгтэйн.. тэгэнгүүтээ хялбараар нүүрномдоол.. угаасаа олон үгээр мэдрэмжээ илэрхийлж чадахгүй байгаа хүн амар хялбар амьдрал хайн нүүрномд өдөрт хичнээн өгүүлбэр оруулж суугаадаа сэтгэл хангалуун байгаа бололтой.. одоо тэхдээ засарнаа.. энэ хажуудаа шинэ бичлэг оруулах линкээ олоод тавьчихлаа.. гэм нь цөөн үгтэй утгагүй үгийн хэлхээсүүд л олон орох байхдаа..
Monday, September 26, 2011 0 Сэтгэгдэл

Slideshow & Video

Texas Slideshow: Temuka’s trip from Darhan, Darhan-Uul, Mongolia to was created by TripAdvisor. See another Mongolia slideshow. Create your own stunning free slideshow from your travel photos.
үелийн хүүхэд.. хүүхэд нээрээ ийм хөөрхөн байдаг билүү нтр...
Monday, September 12, 2011 0 Сэтгэгдэл

Байлаа..

Зиа зиа өнөөдрийн хит бол Дуучин наран байлаа.. таануусд таалагдуул хэлээрэй энтр.. яаж татахаа мэдэж байгаа тэ..

Ингээд Нарангийн  Feelings imagine цомогийн бүх дуунууд.. гайхалтай аялгуунууд шүү..


Naran - Always on my mind




Naran - Beast of burden



Naran - Dont play that song



Naran - Feelings



Naran - Hello Dolly



Naran - I feel good



Naran - Imagine



Naran - Maybe



Naran - No woman no cry



Naran - One way ticket



Naran - Unchain my heart



Naran - Wonderful world


4 Сэтгэгдэл

Байдаг л..


зиа өнөөдрийн хит..


за бараг өчигдөрийнх уржигдарынх юмдаа.. нэмээд нисванисын хэдэн дуунууд тэгээд бас нэг ай лайк стөүн гээд

энэ дуу.. өөр бас бус дуунууд байна аа байна.. гэхдээ яг санаж байгаа нь энэ хэд.. нисванисыг эндээ тавиад юүхэв тиймаа..

зуун түмэн жилийн өмнөөс л дуу хөгжим хүмүүний сэтгэлийг уярааж иржээ хэмээн нэн эртний нэгэн шашдирт өгүүлсэн л байдаг байхдаа бодвол.. гэхдээ би уншаагүйм чэн яг баттай хэлж чадахгүйм.. товчхондоо таамаглах гэж оролдсон төдий..

номын дэлгүүрийн худалдагч охид яагаад ийм байдгийн болоо.. яахав нэг тийм.. хэрвээ надад номын дэлгүүрт худалдагчаар ажиллах боломж гарсан бол ороод гарсан хүнийг ном авхаас аргагүй болтол сэнхрүүлж чадах байх гэж боджээн.. гэхдээ мидкүй л дээ.. зүгээр л ядаж асуусан номных нь урчыг олоод өөдөөс нь тэс хөндлөн юм ярихгүй.. зүгээр хавтасаар нь ядаж номоо таньдаг байх эхрэгтэйшд.. бас хүний гадгаад нэрийг уншиж чаддаг байх байсн.. аягүй сонин бас л таамаглал байлаа.. бодит зүйлсээр баталгаажиж амжаагү юмсыг зөвхөн таамглал гэх нь зөв тэ..


дээр өгүүлсэн хит дуунууд болбасуу гэвийн гэнэт дуудаж пийвдсэн хэдэн нөхөдтэйгээ тэр чигтээ хоёр хоногт хоёр зуугаад килмиитр төөрөх замдаа сонсож явсан дуу байгаам.. учир шалтгаан их энгийн л дээ.. зүгээр л хүний юмыг аваачиж өгөх гэсэн цаг арай болоогүй байдым.. гэснээс тэр хүнээс  уучлал гуйя.. ажилтай завгүй байхад нь залгаж тух алдагдуулсанд.. бас арай гэж өөрийнхөө юмыг авкээд ирхэд нь нээх тухгүй уулзсанд.. унших байгаа гэхдээ..

дээтлийн параграфын эхний өгүүлбэртээ буцаж очиход.. тэгээд сууж байгаад л гэнэт одоо явж чадна чадахгүйн тухай яриа болоод.. тэр чигтээ гараа давхисан.. тэгээд зам салдаг дээр дагаж эргэлгүй чигээрээ явснаар тэр чигтээ ертөнцийн хязгаарт хүрэх дөхсөн.. эдгээр аясыг сонсоол..

энэ бүхэн байдаг л нэг намрын өдрүүдээр байнга л сонсдог дуунуудын цуглуулга байлаа гэж..
Monday, September 5, 2011 4 Сэтгэгдэл
 Ингэсийн.. улаан гэдэстэй шар толгойтой чөтгөр гэхээр нэг санаанд багтахгүй байгаа бололтой.. нүүр ном дээр баахан зураг үзчээд уулзахаараа ийм шар толгойтой гэж бодоогүйшд гээд байхын.. хагас сайнд хөлбөмбөг өшиглөөд тэгээд эрчээрээ алтан медаль авлаашд.. авсан медалиа өмнөх өдөр угаалаашд.. угааж суухдаа элдэв юм болсоо.. гэхдээ ярихгүй ккк.. тэгээд нэг зураг оруулчий гэж бодлоо.. боливарын навчин тамхи татаж байгаа улаан гэдэстэй шар толгойтой дао гэдэг нэртэй зураг..



Thursday, September 1, 2011 4 Сэтгэгдэл

сургуульд орсон минь..

өмнө нь лам болсон минь билүү тэр бичлэгийн үргэлжлэл байгаам уул нь ааль дээр бичээд драфталцан байснаа өнөөдөр 9 сарын нэгэнд холбоотой юм шиг байхаар нь оруулчлаа....


нэг л мэдэхэд жил орчим тэр хийдэд шавилсан байсан юм. харамсалтай нь ч гэхийм уу юу ч гэхийн манайх тэр суманд байхаан больж өөр газар луу нүүснээр миний бурхны шавийн замнал маань өндөрлсөндөө кэкэ. үнэндээ би одоо боддог юм. хэрвээ тэр чигтээ тэндээ байгаад сахил хүртээд лам болчихсон бол гэж. надтай хамт байсан нөхөр их том лам болсон сураг байсан. одоо тэр хийдийг маань ганц авч явдаг бололтой юм дуулдсан. магадгүй тэнд тэгээл нэг хөдөөний лам болоод ойр зуурын уншлага уншсан шигээ л явж бйах байсан ч байж магадгүй гэж бодохоор лам болоогүй минь зөвдсөн ч юм шиг. эсвэл аймр гэгээрээд мундаг том лам болчих ч байсан юм билүү гэж бодохоор жоохон харамсалтай ч юм шиг кэкэ. гэхдээн анхнаасаа миний хүсэл зоригоос гадуур болоод өнгөрчихсөн зүйл болохоор одоо бол зүгээр л дурсаад л хаад нэг төвд ном таарахаар үсэглэх гэж оролдоол явж байгаа минь л миний амьдрал юмдаа.

тэр жил миний яг дээд талын ах сургуульд орж надад өөр нэг цаг нөхцөөх зүйл гарч ирсэн нь крилл үсэг сурах байлаа. үнэндээ яг яаж оролдоод хэнээр заалгаад сурсан энтрээ сайн санахгүй байгаа ч цэцэрлэгтээ байж байгаа л нэг өдөр н цэцэрлэг биш сургууль руу ааваараа хөтлүүлээд алхаж байсан юм. тэр өдөр бол аравдугаар сарын 27-н байсан гэдгийн дараа н хувийн хэрэг дээрээсээ мэдэж билээ кэкэ. би тэр өдрийг маш сайн санадаг юм.

тэр өдөр аав намайг дагуулаад нэг жижигхэн /жижкен гэчижээ кэкэ үнэндээ том л сангдаж байсан юм/ нэг давхар цагаан байшин руу ороод урт коридороор н явсаар хамгийн захын өрөөнд ороод үүдний сандал дээр намайг суулгаад цаашаа орлоо. тэндээ хэнтэй ч юм юугаа ч юм ярьж хэсэг удсаны дараа гарч ирэн намайг тэр өрөөнд оруулсан юм. өрөөний дотоод засал энтрийг санжийгаа юм алга ямар ч байсан нэг настайвтар эмэгтэй тэгээд бас нэг хүн аавтай хамт байсан юм. тэгээд надаас нэрийг маань асуугаад ойр зуурын тоо моохон бодуулахад н аав хажуунаас жоохон хэцүү тоо бодуул зуу муу энтр бол юу ч биш энтр гээл ккк.

9+1 тэнцүү гэхэд н би 10. тэгүүл 26-13 гээл ккк тэгж байгаад нэг ном өгсний н харахад ахын хичээлээ хийдэг нэгдүгээр ангийн унших бичиг ч билүү байсан юм. тэрийг н угаасаа цээжилцэн байсан болохоор дуртай хэсгээс н дуржигантал уншаад л :р. ер н бол нэг бичкээн шалгалт өгөөд байснаа бол нээх сайн ойлгоогүйлдээ. тэгээд л тэр өрөөнөөс гарч нөгөө өрөөнд байсан хүнтэй хамт нэг ангид орлоо. тэр хүн бол миний хоёрдахь гэхүү анхны гэхүү ямартай ч арван жилийн сургуулийн анхны багш Наранэцэг гэж хүн байсын. дараа н гоё зураг үзүүлнээ. за энч яахуу.

найзууд бүгд цэцэрлэгт байхад би ганцаараа сургуульд байна гэдэг бол аймр гоё санагддаг байсан юм. угаасаа цэцэрлэгт байхдаа сургуульд хурдхан орчуул л том болох юм шиг санадаг байж билээ. тэгээд сургуульд оронгуут ахлах ангийхан бүр байгээ гэхэд дунд ангийхан бол аймр том харагдаал ккк. дахиал хэдэн жил хүлээх хэрэгтэй гэдгээ ойлгоол :р.


за дараа үргэлжлүүлнээ...

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;