Thursday, September 1, 2011

сургуульд орсон минь..

өмнө нь лам болсон минь билүү тэр бичлэгийн үргэлжлэл байгаам уул нь ааль дээр бичээд драфталцан байснаа өнөөдөр 9 сарын нэгэнд холбоотой юм шиг байхаар нь оруулчлаа....


нэг л мэдэхэд жил орчим тэр хийдэд шавилсан байсан юм. харамсалтай нь ч гэхийм уу юу ч гэхийн манайх тэр суманд байхаан больж өөр газар луу нүүснээр миний бурхны шавийн замнал маань өндөрлсөндөө кэкэ. үнэндээ би одоо боддог юм. хэрвээ тэр чигтээ тэндээ байгаад сахил хүртээд лам болчихсон бол гэж. надтай хамт байсан нөхөр их том лам болсон сураг байсан. одоо тэр хийдийг маань ганц авч явдаг бололтой юм дуулдсан. магадгүй тэнд тэгээл нэг хөдөөний лам болоод ойр зуурын уншлага уншсан шигээ л явж бйах байсан ч байж магадгүй гэж бодохоор лам болоогүй минь зөвдсөн ч юм шиг. эсвэл аймр гэгээрээд мундаг том лам болчих ч байсан юм билүү гэж бодохоор жоохон харамсалтай ч юм шиг кэкэ. гэхдээн анхнаасаа миний хүсэл зоригоос гадуур болоод өнгөрчихсөн зүйл болохоор одоо бол зүгээр л дурсаад л хаад нэг төвд ном таарахаар үсэглэх гэж оролдоол явж байгаа минь л миний амьдрал юмдаа.

тэр жил миний яг дээд талын ах сургуульд орж надад өөр нэг цаг нөхцөөх зүйл гарч ирсэн нь крилл үсэг сурах байлаа. үнэндээ яг яаж оролдоод хэнээр заалгаад сурсан энтрээ сайн санахгүй байгаа ч цэцэрлэгтээ байж байгаа л нэг өдөр н цэцэрлэг биш сургууль руу ааваараа хөтлүүлээд алхаж байсан юм. тэр өдөр бол аравдугаар сарын 27-н байсан гэдгийн дараа н хувийн хэрэг дээрээсээ мэдэж билээ кэкэ. би тэр өдрийг маш сайн санадаг юм.

тэр өдөр аав намайг дагуулаад нэг жижигхэн /жижкен гэчижээ кэкэ үнэндээ том л сангдаж байсан юм/ нэг давхар цагаан байшин руу ороод урт коридороор н явсаар хамгийн захын өрөөнд ороод үүдний сандал дээр намайг суулгаад цаашаа орлоо. тэндээ хэнтэй ч юм юугаа ч юм ярьж хэсэг удсаны дараа гарч ирэн намайг тэр өрөөнд оруулсан юм. өрөөний дотоод засал энтрийг санжийгаа юм алга ямар ч байсан нэг настайвтар эмэгтэй тэгээд бас нэг хүн аавтай хамт байсан юм. тэгээд надаас нэрийг маань асуугаад ойр зуурын тоо моохон бодуулахад н аав хажуунаас жоохон хэцүү тоо бодуул зуу муу энтр бол юу ч биш энтр гээл ккк.

9+1 тэнцүү гэхэд н би 10. тэгүүл 26-13 гээл ккк тэгж байгаад нэг ном өгсний н харахад ахын хичээлээ хийдэг нэгдүгээр ангийн унших бичиг ч билүү байсан юм. тэрийг н угаасаа цээжилцэн байсан болохоор дуртай хэсгээс н дуржигантал уншаад л :р. ер н бол нэг бичкээн шалгалт өгөөд байснаа бол нээх сайн ойлгоогүйлдээ. тэгээд л тэр өрөөнөөс гарч нөгөө өрөөнд байсан хүнтэй хамт нэг ангид орлоо. тэр хүн бол миний хоёрдахь гэхүү анхны гэхүү ямартай ч арван жилийн сургуулийн анхны багш Наранэцэг гэж хүн байсын. дараа н гоё зураг үзүүлнээ. за энч яахуу.

найзууд бүгд цэцэрлэгт байхад би ганцаараа сургуульд байна гэдэг бол аймр гоё санагддаг байсан юм. угаасаа цэцэрлэгт байхдаа сургуульд хурдхан орчуул л том болох юм шиг санадаг байж билээ. тэгээд сургуульд оронгуут ахлах ангийхан бүр байгээ гэхэд дунд ангийхан бол аймр том харагдаал ккк. дахиал хэдэн жил хүлээх хэрэгтэй гэдгээ ойлгоол :р.


за дараа үргэлжлүүлнээ...

4 Сэтгэгдэл:

Ухна унасан баатар said...

чи лаг байна шүү би бол 8 настай
орчоод 35 үсгээ сурах гэж ээжид хонгоныхоо махыг аймар их уруулж байлаа ш дээ

free-liver said...

Тоо бодож чаддаг байсан үгүйгээ мэдэхгүй, ямар ч байсан 5-6 настайдаа уншиж сурсан, ЗСБНХУ-ын үлгэрийг уншдаг байвшд,

Ухна унасан баатар said...

тэрнээс ганц нэгийг тавиач сонин ш дээ

Оргил said...

hehhe.. hezee ch bilee bichij bsan bichlegdee odoo unshihad teneg sanagdaad bhiim ene yuniihav.. oird bichih geheer neg l bolohgui.. ug useg evlehgui.. hmmm

uhnaunasanbaatar: ert surval amarhan yumshig bgan.. nasanda orohoor yahav zugeer l de kkk.. za bi medq bulgee :P

libra: uulen bor enee teree.. uur yu yu ch bdag bilee odoo martajdee.. ulger unshij hun bolooshd

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;