Tuesday, October 23, 2012

ХАБ болсон бас бус ШБОС болон зарим нэгэн даалгаварууд..

За амласан ёсоороо ХАБ гэгч болон замын хажууд зогсон хүмүүсийг боль бай хэмээн хэлж үзэв.. зугаатай л санагдсан.. улаан гэрлийг хэрхэн асдаг яагаад ногоон гэрэл төчнөөн уддаг тухай өөрийн гэсэн онолын мэдлэгтэй болоод хоцорсон.. тэрхүү онолоо амьдралд хэрэгжүүлэн шинэ бүтээл оновчтой санааныхаа патентыг авахыг хүсэн өргөдөл гаргах гэж байгаа.. нэр нь явган хүнийг замаар гарахыг зөвшөөрсөн ногоон гэрэл хэдэн минут тутамд асдагийг судлан өглөө гэрээсээ ажил хүрэх хүртлээ өчүүхэн ч зогсолтгүй тувтан ногоон гэрлээр гаран явах онол арга зүйн үндэс, үүнийг өөрийн нөхцөлд тохируулан өшөө сайжруулах арга зам гэж.. энэхүү судалгааны ажлын нэрийг нэг амьсгаагаар бичсэн тул нүүр минчийтлээ улайв.. түүнийгээ хэрхэн эгэл жирийн өнгө төрхөнд оруулах тухай судалгаа хийхээр зэхэв.. за тэр ч яахав.. тэрхүү ногоон гэрлүүдийн асуудал нь чин үнэндээ миний биш улс эх орны асуудал уг судалгааг түрд нь хойш тавин түүнээс ч илүү чухаг сэдэв эрэлхийлэхээр амьдралын харгуйгаар зэгсэн хурдтай мөлхөж явнаа гэж.. жишээ нь өглөө сэрүүлгээ унтраачаад эргэн хөнжилдөө шургахдаа тэр чигээрээ 10 11 гэж сэрэлгүйгээр бөхийн бөх гэгч нойрсохгүй байх арга зам сэдэв бол өнөөдрийн надад тулгараад байгаа эн тэргүүний тулгамдсан асуудал мөн юм.. өөр гэвэл орой ажлын цагаа дуусгаад элдэв бусын блог сайт нүүрний ном мэтхэнээр эргэлдэлгүй шулуунхан замаар шувтан бөгсөө аваад харих арга зам, замд тааралдах болон утасаар дуудан хорлох татаруудаас бултах арга ухаанаа ашиглан маргааш өглөөг хэрхэн арзайгаагүй үстэйгээр сэрэх вэ гэдэг бол хоёрдугаар тулгамдсан асуудал юмаа.. за ингээд үргэлжлүүлээд байвал дуусашгүй нь өдөр тутам тохиолддог өчнөөн бэрхшээл бүрийг өөрийн гэсэн арга ухаанаар шийдэхээр идвэхитэй эрчимтэй тэмцэл дунд амьдарсаар явнадаа энэ шар толгойт.. ойрын жишээг дурдааваасу.. гээл яг үргэлжлүүлэх нь.. хамгийн чухал сэдэв бол нойр.. түүнийг л ялан дийлвээс алдах морьгүй миний бие ажлын бүтээмж эрс дээшлэх нигүүртэй хэмээн зурхайд өгүүлжээ.. гэснээс яг ингэж өгүүллүү.. үгүй бол би өөрөө энд ингээд өгүүлийдаа.. уг нойр хэмээх асуудлыг одоогын байдлаар тулгарах тухай бүрд нь шийдсээр яваа бөгөөд ойрын ирээдүйд нэгмөсөн даран сөнөөх гамгүй сайхан тагчик боловсруулах гэжийгаа.. гэхдээ зөвхөн зүүдэндээ.. ирээдүй гэснээс ирэх амралтын өдрүүдээр хотоос холхон гарч тарвагны боодог хийж идэх завшаан тохиолдсон бөгөөд миний даалгавар болбасу уг аялалд оролцогч нэг бүрээр төсвийн задаргааг гаргаж танилцуулах очих газар замын маршрутыг зохиож зуран тэмдэглэл хөтлөх даалгавартай болжээ.. ах дүү нараас асуух юм гэвэл би хайчих вэ санаа юу байна вэ..

3 Сэтгэгдэл:

Гуталчин said...

Seegiideegui bolhoos bish unshaal bgaa dht

dao said...

хэхэ..

dao said...

blogoor tanltssanuudtai bol gaiguishdee

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;