Friday, May 6, 2011

эрэг

Амьдралынхаа тухай бишээ.. алхам тутамд цөмөрч мэдэх хөлгүй мөсөн далайн тухай... гишгээд гишгээд.. хэрвээ цөмөрчихвөл яана гэсэн айдас байвч зогсолтгүй урагшлахгүй л бол энэ мөсөн далайн зах хязгаарт хэзээ ч хүрж чадахгүй.. гэхдээ тэр зах хязгаар гээч нь одоохондоо харагдаж байгаа зүйл алга ч байгаа байх гэсэн өчүүхэн төдий найдлагаа өвөртлөөд л урагшлаал.. хэсэг алхснаа арагшаа харж санаа алдаал би тэнд гишгэдэг байж тэгэхэд тэнд гишгэдэггүй л байж.. бас бахархаал.. би яаж тэрэн шиг тэнд гишгэчихээгүй юм!! тэгсэн бол балрахгүй юу!! яаая ямар азаар би тэрийг олоод гишгэчихсэн юмбээ.. заримдаа хэсэг зуур амралтыг өөртөө авмаар санагдахч ардаас урдаас нүүр нүдгүй шавхуурдах шуурга зогсох зав үл өгнө.. өчүүхэн төдий хугацаан тэнгэр цэлмэж нар үүлэн чөлөөний завсараар гийхэд тэгээд л зогсоод баймаар санагдавч.. яг одоо зогсож байгаа газраа хэзээ цөмрөхийг мэдэхгүйдээ.. өнөөх үл мэдэгдэх үл үзэгдэх эрэгт хүрхийн тулд явах ёстойгоо ойлгоно.. тэгээл алхана.. магадгүй буруу явж байж болох ч чадлаараа л урагшлаал байна.. үнэндээ хойшоо явж байж болох ч өөртөө урагшаа л явж байна хэмээн сэтгэнэ.. хажууханд минь байж мэднэ гээд товчлох санаатай оролдовч буруу байсныг хэсэгхэн хугацаанд мэдрэнэ.. эсвэл бүр илүү холдцон байж мэднэ.. гэхдээ тэрийг мэдэхгүй.. гол нь эрэгт хүрэхдээ.. тэнд юу байгааг харахдаа л юм.. тэгээд эцэс нь тэр эргийн тэндэх асар олон булшнуудыг анзаарахтаа л юм.. аль эрэг гэдэг нь.. өөрөө аль зүгээс эхэлснээ ч ойлгоход бэрх.. өөрийнх нь эхэлсэн газар ч байж мэднэ огт өөр газар ч байж мэднэ.. хэрвээ өөр бол тэр нь эхэлсэн газрынх нь эсрэг талд нь байж мэднэ эсвэл бодсоноос өөр зүг байж мэднэ.. гэхдээ энэ бүхэн чухал биш.. хэрвээ онгоц гэж байгаад тэнгэрээр дүүлэн нисэж чадсан бол тэр зах хязгааргүй гэх мөсөн далай нь үнэндээ өчүүхэн жижиг цөөрөм бөгөөд өөрийнх нь эхэлсэн газраас эхлээд тэр цөөрөм бүхэлдээ өөртэй нь ижил төрөлтний булшаар дүүрэн байхыг олж харах байсан биз...


гэснээс..
өчигдөр зүүдэн айлчилсан тэр нэгэн бүсгүйн царайг санахсан.. ядаж байхад нэг л танил хоолой царай нь хэн юм бүү мэд..

1 Сэтгэгдэл:

dao said...

заримдаа энэ балай эрэг гэдэг үнэндээ байхгүйм шиг санагдаж цөхрөвч өнөөх л итгэл найдвар хэмээгч нь ардаас нь түлхэж урдаас нь татсаар дахин эхлүүлж дөнгөнө..

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;