Friday, December 13, 2013

Бөөгийн домог

Номонд ухаангүй дуртай нэг бариад суухаараа бүхнийг мартаад уншчихдаг юм.. гэхдээ сүүлийн жилүүдэд зөвхөн мэргэжлийн номнууд эсхүл түүхийн номнууд.. эсвэл намтарууд л уншсаар байгаад уран зохиолын номноос ернь бараг хөндийрсөн байсан гэхэд болно.. уран зохиолын номноос шинэ мэдрэмж шинэ төсөөлөл олж авдаг ч илүү бодит ертөнцтэй хутгалдсаар тийм мэдрэмжийг ямар байдгийг бараг л мартаж орхиж.. харин энэ зун тун санаандгүй байдлаар аюурзанын бөөгийн домог уншсан юм.. аюурзанад ер нь бол нээх дуртай биш.. мэдээж монголд байгаа зохиолчдоос хамгийн мундаг нь ч гэлээ нэг л хиймэл бусдын санааг өөриймсүүлж бичдэг юм шиг санагдаад байдаг байсан юм.. би уран зохиол судлаач шүүмжлэгч биш.. орчуулагч ч биш.. орчуулгын ном зохиолууд ер нь бол сүүлийн үед огт хараагүй.. хүүхэд байхдаа уншсан хэдэн дүрүүд хэдэн төсөөлөлүүд дотроо л эргэлдэж байдаг хүн л дээ.. тийм учраас тэрийгээ нээх бусдад гаргаж хэлж байгаагүй.. мэдээж монголд бараг хамгийн их уншигчтай мундаг хүнийг би сэтгэлгээний хуулбарлагч гэж дүгнэж чадах хүн биш бодож байгаадаа ч өөрөө бараг итгэхгүй.. зүгээр л надад энэ мэдрэмж энэ төсөөлөл төрж байсым шиг санагддаг байх гэж л боддог байсан хэрэг..мэдээж би цоо шинэ мэдрэмжийг аюурзанаас шаардах нь өөрөө утгагүй байх.. эсвэл би зүгээр л андуурдаг байх.. мэдээж тэр бол гйахалтай мундаг зохиолч гэдгийг нь хүлээн зөвшөөрнө.. харин түүний цувралууд бол мэдээж гайхалтай бүтээлүүд гэхдээ тэнд аюурзана үнэртдэггүй.. тийм учраас бусдын бичсэнийг бодолийг дамжуулахдаа маш сайн хүн л гэж бодож байсан.. байсан гээд байгаа нь бөөгийн домгоос би хүсээд байсан аюурзаныг мэдэрсэн.. өмнө нь мухар сүсэг сурталчилсан байж магадгүй гэж бодож байсан тул нэрнээс нь айгаад барьж зүрхлэхгүй байсан юм.. хэрвээ миний бодож байсан шиг зүгээр л нэг мухар сүсгийн шинж чанартай зохиол байсан бол (энэ тийм шинжгүй гэсэн үг биш шүү) урам минь бүр л хугарах байх гэсэн эмээлтээс болсон хэрэг байх.

нээх урт оршил биччихлээ.. бараг хэлэх гэсэн санаагаа хэлчихсэн тул цааш нь үгргэлжлүүлээд байх ч шаардлага алга ч юмуу.. ер нь бол миний хэлэх гэсэн зүйл бол үгийн сонголтууд гоё чамин гэдэгтээ биш.. элдэв бодол эрэгцүүлэлдээ биш, тайлахад бэрх оньсого таавараар дүүрэн байдагтаа ч биш.. хариултгүй асуултаар дүүрэн байдагтаа ч биш.. уншигч надад зүгээр л чөлөөтэй нисэх орон зайг хангалттай гаргаад өгчихсөн юм шиг санагдсан.. тиймээ тэр бол миний сүүлийн хэдэн жил уншсан номнууд дундаас хамгийн их төсөөлөн бодох чадвар шаардсан ном байсан.. уран зохиолын ном тийм л байж амттай болж дараа дараагийн хуудсийг эргүүлэх урам зориг өгдөг юм шиг санагддаг.. 


тэнд би цоожтой өрөөнөөс нисэж гарч хүссэн газартаа очих боломжтойг мэдэрч өөрөө тэгж дүүлж байна гэж төсөөлж.. тэнгэрт очиж... эсвэл өөр тосгон гэртээ орон дээрээ хэвтэж байга хүний гэрт нь биеээрээ очилгүй өөр байдлаар очиж эмчлэх гээд л.. хэзээ ч бусдаас тийм санаа төрхөөргүй мэт мэдрэмжүүдийг.. бас урьд нь мээрч байгаагүй мэдрэмжүүд.. цоо шинэ төсөөлөх орон зайг олж харсан.. тиймээс би энэ номыг үйл явдал бүрээр нь энд бичиж ямар нэгэн алдаа дутагдалыг логик дэс дараалалыг шүүх гэж биш.. эсвэл үгийн ганган чамин сонголтод нь бялуурах гэж биш.. аюурзаныг хаана ч байхгүй мундаг зохиолч юм гэж магтах гэж биш.. зүгээр л ойрд надад мэдрэгдээгүй шинэ төсөөлөлийг авчирсан учраас дахиад л дахиад л уншаад баймаар тэр бүртээ цоо шинэ төсөөлөл фантазиар өөрийгөө дүүргэх боломжийг олгодог гоё зохиол гэж бодсондоо л ийнхүү сараачив.

эцэст нь энэ бол жинхэнэ аюурзана мөн эсэхийг би мэдэхгүй гэхдээ ямар ч байсан тэндээс өөр нэгэн достоевский эсвэл лэрмонтов булгаков гэх мэт нөхдүүд үнэртээгүй учраас л түүний энэ зохиолд л би дуртай.. өнөөдөр би яг долоо дахиа уншиж дуусгалаа хэхэ..

1 Сэтгэгдэл:

Анандгэрэл said...

Сайхан бичиж. Надад бас энэ зохиол нь их таалагдсан. Шүгдэнгээсээ нилээд өөр, бодож эргэцүүлэх юм үлдээсэн гэж үнэн шүү.

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;