Tuesday, May 18, 2010

би

би даавуу. бичкэн тасархай даавуу. гэм нь сэтгэлтэй бас зүрхтэй даавуу. гайхалтай нь бас азтай даавуу. өнгө нь ямар ч байж болно. өөдөс нь том ч байж магадгүй. ашиглагдах зориулалт н таны л мэдэх хэрэг. дэвсээд гэвтүү, дэрлээд унтна уу, хучаад унтна уу, хуулаад хаяна уу, нулимсаа арчина уу нуухаа авна уу та л мэд. аргаан олкуй бол айлын охинг дуудахдаа даллах алчуур, аль эсвэл орцны ханан дээр сахилгагүй хүүхдийн эрээчсэнийг арилгах баллуур маягаар ч байсан болышд.  гэхдээн надад толбо үлдээв. гэнэт би тэрийг чинь хараад шаналж мэднэ. өөрийнхөө өнгийг мэдэхгүйдээ, угаасаан өнгө ялгахгүйдээ улаан ч бай үгүй ч бай цус гэж бодож мэднэ. хар ч бай цагаан ч бай нус гэж андуурч мэднэ. хэмжээ дамжаа хэлбэр галбиргүйн учир хурц зэвийг бундантай андуурч ч магад. айлын хөөрхөн охин хайрынхаа үгийг над дээр эрээчээд түүндээ харуулсныг н андуураад дурлаж шаналсан түүхтэй ч хаширахгүй тэнэг даавуу би. битий гайх би хэлсэн шүү дээ. би зүрхтэй сэтгэлтэй даавуу гэж.

by daavuu

5 Сэтгэгдэл:

dao said...

би өөрөө бичкэн ч өөдөс минь том. бие маань алга дарам ч бөмбөгөр дэлхийг хэд ороох хэмжээтэй. хийсэх дарцаг болгоод дайнд орвол хөөрөх тэнэг. хэнд ч анзаарахгүй гишгэгдвэл гутрах тэнэг. бусдын нулимсыг арчихдаан хатааж шингээлгүй буурал болсон хойно нь харуулж дурсамжийг нь сэдрээх дуртай. яадгийн би ийм л даавуу ямар чиний өмнөөс үхэх гэж байгаа биш намайг битгий тоо.

Segsger said...

Өөдөснөөс чинь хармаалаад явж байя, хэрэг болж юуны магад...

hooligan said...

ааяа лаг л юм байшд

hooligan said...

гэснээс ID чэн юуен

PUZL said...

Жигтэй даавуу юм чи. :)

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;