Saturday, May 23, 2009

Галзуурсан хүний бодол

Би юу хайж байгаа юм болоо. эсвэл юу ч хайгаагүй ч байж мэднэ. зүгээр л хайж байна гэж бодсоор. бүүр эсвэл хажуудаа байгаа зүйлийг хаа нэгтээ өөр зүгээс хайгаад байгаа юм болов уу. угаасаа хайх зүйл гэж байхгүй ч байж болох л юм. хайсаар хайсаар эцэст нь хайх зүйл юу ч үгүй байж эсвэл хайгаад байх хэрэггүй хажууд минь байсан байшдээ гэж дуу алдах. хүсэл мөрөөдөл зорлиго бүхэн минь оргүй хоосон болж замхрах.. өөрийнхөө өмнө татсан тэр л шугамаа үнэндээ тэртээ доор байхыг олж харах. Эцэст нь энэ бүхэн оргүй хоосон зүгээр л харанхуй хэмээн уулга алдах. уусан одох харанхуйгаа огтоос ойлгохгүй мэдэхгүй байж айх. үлдээж одох бүхэндээ харамсан гашуудаж алдсан цаг хугацааг эргүүлэхийг хүсэх. хэтэрхий эгэл өчүүхэн хүн. сэтгэл хөдлөлгүй баяр баясалгүй уйтгар гуниг хамарсал гашуудал аль нь ч үгүй тийм л амгалан ертөнц. эцэст нь энэ бүхний утга учир би ХҮН. хэзээ ч дуусахгүй миний сэтгэл. хэзээ ч унтрахгүй миний хүсэл шунал. Одоо надад юу ч хийх сонирхол алга. учир нь би эгэл нэгэн хүн. эцэст хайх зүйл гэж үгүй. зүгээр л хоосон. утга учиргүй цаг хугацаа. эргэлдсэн мушгирсан буцсан тойрсон. цаг хугацааг зогсоож болох юм байна.
Эврика.

9 Сэтгэгдэл:

dao said...

Цаг хугацааг зогсоож бас буцааж болох юм байна. ЭВРИКА

piglet said...

Чиний л дотор эдгээр зүйлс өрнөнө Эврика

dao said...

тийм ч биз үгүй ч биз ямар чигл байсан шар хаднаас оргох төлөвлөгөөний маань тасархайшд энэ :P

NEO said...

chi haigaad yuch olohgui ee...

dao said...

би юу ч хайгаагүй ээ

Миний цаг said...

Чи хайсан бас хайгаагүй... Магад нэгийг олно харин нөгөөг алдана... Чи юу ч хайгаагүй... Гэхдээ хайх зүйл бий... Тэгээд олно дараа нь гээнэ...

dao said...

үнэхээр хайж байгаад тэрийгээ олвол гээхгүй.

Хуулийн оюутан said...

humuus bugd l galzuu baidag yum bna, bi ch bas, Evrika.

galzuu gedgee meddeggui yumuu, tuuniigee nuudag humuus l tsooroosei

dao said...

яахнуу байж л байг хэ хэ.

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;