Monday, October 5, 2009
бид хэн бэ. эсвэл би хэн бэ. биднийг эсвэл намайг хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг нөхөд алсын алсаас эсвэл энэ хажуухан талаас минь ажиглаад амьдралаар минь кину хийж байгаа
м биш байгаа. хүн төрлөхтөн энтр гэж хөөрөх бид зөвхөн хэн нэгний туршилтын туулай юм биш биздээ. бурхан чөтгөр хэмээгдэгч нь бидний л адил эсвэл бүр тэс хөндлөн нэг юм байж болохын тээ. яг л энэ кино шиг бид хэн нэгний үүсгэсэн ертөнцөд амьдарч илүүг сэтгэх илүүг бүтээх ямар ч боломжгүй зарим хүнд үед ганц нэг шифи
аваад л амьдрах нэртэй туршилтанд оролцож байдаг бол ч. бидний хийж буй бүхэн заавал хийх ёстой зүйлүүдээр дамжаад байх шиг. сурна дахиал сурна ажиллана. авгай авна. хүүхэдтэй болно. тэгээд үхлээ хүлээнэ. эцэст нь үхнэ. хамгийн энгийн хамгийн түгээмэл хамгийн боломжит амьдралын хувилбар. энэ бүхний тулд зарим нь хулгай хийнэ зарим нь худал хэлнэ. зарим нь барлига барина. зарим ном зохионо. шүлэг дуу тэрлэнэ. мөнх амьдрал гээчийг шүлэг дуу алдар гавьяагаар төсөөлнө. удаан удаан хэдэн мянган жил бодож байж энгийн нэг байгалийн хууль нээцгээнэ. шинэ хөгжил дэвшил технологи бүхэн нь дараачийн шатаа хүлээж зогсоно. хаа нэгтээгээс ирэх шифи нь ирээгүй удсан жилүүдийн тоогоор хөгжлийн хурд хэмжигднэ. энэ бүхний эцэст бид үүнээс өөрөөр амьдрах, зохиогдсон энэ программчлалаас гажих боломж байдаг болов уу. хараал идсэн энэ трүмэны шоу.

1 Сэтгэгдэл:

Досу said...

teguul basl evguimaaa

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;