Wednesday, March 25, 2009

Айдас

Үхлийн тухай эсвэл үхлийн дараах амьдралын тухай төсөөлөл хүн болгонд байдаг байх. гэхдээ тэр болгон зүгээр л төсөөлөл тэгээд энэ нь юу ч биш зөвхөн өөрийнх нь төсөөлөл гэдгийг гэнэт мэдэх үедээ дараачийн амьдрал байгаасай гэж маш ихээр найдах байх.  даанч тэр нь байгаа эсэхийг тэнд очсон хүмүүс л хэлнэ. хэлнэ ч гэждээ бас л төсөөлөл учир нь тэнд ямар оршихуй бие болж ямар бие сэтгэл болж ямар сэтгэл оршихуй болж яаж ойлголцох, мэдээллийг хэрхэн дамжуулах, эсвэл бүр мэдээлэл нь юу байх, тэр нь хэрэгтэй эсэх зэрэг нь үнэхээр таамаглашгүй. эсвэл бүр төсөөлөшгүй. Хүүхэд харанхуйгаас айдаг тэр л шалтгаанаар хүмүүс үхлээс айдаг учир нь тэнд юу байгааг мэдэхгүй дээ тэр гэж хэн ч билээ хэзээ ч билээ хэлсийн гэнэ лээ.

Хэрэв бид тэнд айх зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байсан бол арай өөрөөр хандах байсан байх. Үнэндээ бол би тэр диваажин там нь битгий байгаасай зүгээр л дуусдаг байгаасай гэж боддог.

Аа тийм үхэлд сэтгэл хангалуун хандаж бид яагаад ч чадахгүй хэрэв гэгээрцэн бол боломжтой тухай нэг ах өгүүлснийг эс тооцуул шүү дээ. харин би гэгээрлийг мэдэхгүй эгэл хүн учраас гэгээрсэн хүн яахыг үл мэдмой.

сэтгэл хангалуун амьдрах бол тухайн үеийн л асуудал яг эцсийн мөчид хэн ч байсан харамсах л болно. Учир тэнд юу байгааг хэн ч мэдэхгүй. Тиймд чи АЙХ л болно заавал АЙНА. Эндээс нэг дүгнэлт хийж болох байх Үхлийн цаана зүгээр л бидний айдас байгаам бол уу. гэхдээ энэ бас л төсөөлөл...











Хэн нэгэнд зориулаагүй болно

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

Тээст big grin
Сараачсан: dao цаг: 10:59, 2009-3-26 | Линк | |


ene teest gedeg n yuu gejaan?
Сараачсан: zeregle цаг: 11:05, 2009-3-26 | Линк | |


Аа их чухал чухал шалгаж байхгүй юу цаад чинь big grin
Сараачсан: dao цаг: 11:07, 2009-3-26 | Линк | |


gashir hooon gej.
Сараачсан: zeregle цаг: 11:22, 2009-3-26 | Линк | |


энэ чинь л намайг бусдын дунд амьдрахад тус болдог юм шүү дээ big grin
бас нэг туулай нь шинэ сэтгэгдэлтэй гэсэн хэсэгт харагдах явдал юмаа гэж.
Сараачсан: dao цаг: 11:24, 2009-3-26 | Линк | |


shine setgegdel gej haragdahgui baina shd ee.
uhelees aigaad baih yum baidaggui ee.
harin hed heden shaltgaanii ulmaas ene delhiigees arai ert yavchihvii gej aidag.bas nileen udaan end amidarchihsan bolohoor jaahan horogddog.ternees bish uhlees aih yum nadad baihgui...
Сараачсан: mess цаг: 11:43, 2009-3-26 | Линк | |


чи рэфрэшээ байнга хийдэггүй л байхгүй юу big grin
Үхлээс одоо айна гэж юу байхав эцсийн мөчид л гэж хэлэх гэсийн энэ элийрэлээрээ
Сараачсан: dao цаг: 01:04, 2009-3-26 | Линк | |


aan chamaig blog deeree suuliin setgegdeluud gesen yum oruulsiin baih gej bodloo big grin enduurch
Сараачсан: mess цаг: 01:12, 2009-3-26 | Линк | |


маных нь энэ санаа баргийн гүйцэгдэхгүй л дээ гэхгүй юу tongue
Сараачсан: dao цаг: 01:14, 2009-3-26 | Линк | |

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;