Tuesday, June 9, 2009

Олоон жилийн өмнөх би

Олоон бишээ долоон жилийн өмнөх би-гээ гэнэт санав. Ай хөөрхий тэр хүүхэдийг хаана ч билээ оршуулаад хүүрийнх нь пайзан дээр нь "бүгдээс илүү бүгдээс сайн тэр хүү энд нойрсч байна" гээд бичсэнсэн. тэгээд тэр чигтээ мартчиж. Бичсэн бичиг маань бүдэгрээд би өөрөө ч мартаж юу бичсэн байснаа санах гэж хаад нэг оролдох бүрт асар их өвдөлтийг дагуулдаг байлаа. саяханаас санагдаад бодогдоод байдаг давтамж ихсээд улам л ойртоод байгаа. Өнөөдөр бүр илүү санав. санах томоос том шалтгаантай өдөр байлаа. За тэр шалтгаан ч яахав. Зүгээр л тэр хүүг сэрээгээд дагуулаад гүймээр санагдав. Гэхдээ чадахгүй л дээ. Хөөрхий хүү. Тэндээ нойрсч л байг. Амар амгалан биш ертөнцийн жам ёсыг мэдэж амжаагүй тэр хүү тэр чигээрээ үхсэн нь ч дээр байсан биз. Зүгээр л олон жилийн өмнөх тэр хүүгийн зан араншин шүтдэг хүн боддог бодолыг сансан дээрээ эндээ буулгаад авий гэж гэнэт бодогдов.

Тэр хүү ном тэр дундаа зөгнөлт зохиол уншаад түүн дотроо орчихоод мөрөөдөж суудаг. Асар мөрөөдөмтгий. Сальвадор Дали хэмээх италийн зураачийг шүтдэг. Түүний зургийг орныхоо ард хадчихаад хэлсэн үгнээс ишлэх дуртай. Агуу хүн болохын тулд юу хийх ёстой вэ гэх мэт зүйлсийг шохоорхож цуглуулдаг тэгэхийн тулд олон арван зарчимуудыг амьдралдаа баримтладаг. Ганцхан өөрийгөө л агуу хүн болох хувьтай хэмээн төсөөлдөг. Асар том зорлиго төсөөлөл мөрөөдөлтэй. Зовлон зүдгүүр амьдрал үхлийн тухай өөрийн гэсэн онолтой. Ертөнцийн үүсэл гарал мөхөл сүйрлийг таамаглах хэмжээний зоригтой. Товчхондоо агуу ихийн донгоор өвдсөн жирийн нэгэн хүү байлаа. Хүмүүст итгэдэг хүмүүсийг хайрладаг. Зүрх чулуу биш биш цусаар дүүрэн булиглаж Зүүд нь дандаа ирээдүйн тухай байжээ.

Тэр хүү гэнэт үхээгүй юм. Тэр хүүг хэнч алаагүй. хэрэв хэн нэгэн алсан байх ёстой бол би алчихсан юм. Бусдад итгэх итгэлээ алдсан тэр өдөр хүү үхэх ёстой гэж бодсон юм. Бусдыг хайрлах хайраа зүгээр л мэдрэмжээр солисон тэр өдөр л хүү өвдөж эхэлсэн. Хүү томрох тусмаа энэ ертөнцөд өөрт нь зай байхгүйг ухаарч эхэлсэн. Өөрийгөө үхүүлж атаа жөтөө хараал ерөөлөөр дүүрэн хүний амьдралийн харгуйд алхаж чадах хэн нэгэнд зайгаа тавьж өгөх ёстойг ойлгож амжсан эсэхийг санахгүй байна. Хүү хэрэв амьд хэвээр байж Та бүхний дунд оршсоор байсан болмагадгүй эгэлгүй нэгэн болох ч байсан байж болох. гэхдээ би түүнд итгээгүй. Тэр өөрөө ч итгээгүй. Тэр өөртөө ч итгэхээ больсон тэр л өдөр таалал төгсөжээ.

Хэрэв гэж үг түүхэнд байхгүй ч хэрэв хэмээн төсөөлөх гэж оролдвол ямрав.
Хэрэв тэр хүү амьд байсан бол агуу нэгэн байх байсан байж болох юм.
Эсвэл Тэр мөрөөдлөө хаяж мартаж чадахгүй мөрөөдлийнхөө боол нь болсон байж болох юм.
Ямар ч байсан Агуу эсвэл биш. Аль илүү бодитой байна. Тэр мөрөөдөлдөө хүрч чадахгүйгээ мэдээд гутарч цөхөрсөндөө архинд орж хүүхэд насаа дурссан архичин залуу байх байсан ч байж болно. Гэвч зүрхтэй юм хойно хэн нэгэнд дурлах байсан биз магадгүй тэрүүгээрээ нэг хэсэг амьдрах биз. Эцэст нь өвгөн болчихоод хэн нэгнийг дурсан баясаж суух ч байсан байж болох.

Гэхдээ тийм юм болоогүй. Тэр үхсэн. Оронд нь би байна. Тэс өөр дао. Агуу ихийн мөрөөдлөө хаясан. эгэл жирийн амьдарч хэнд ч мэдэгдэхгүй үхэхийг хүсдэг дао. зүрх нь чулуу. зүүдгүй. мөрөөдөлгүй. ирээдүйд санаа зовохгүй. ямар ч мэдрэмжгүй. ганцаардсан. Агуу эсвэл эгэл жирийн байх зорлигоос эгэл жирийнийг сонгосон дао.

Сануулахад тэр хүүг өрөвдөх эрх хэнд ч байхгүй. учир нь өрөвдүүлэхээр амьдраагүй харин ч бахархалтай амьдарч өөрөөсөө өөр нэгэнд зайгаа тавьж өгөөд үхсэн юм.

Үхсэн хүний дүрд би
Үнэндээ ганцхан удаа тогломоор байна.
Нижигнэсэн их алга ташилтан дунд
Нэг их сайхан үхмээр байна

Галсансүх 2003.08.11
УБ хот

Энэ шүлгийг хараад олоон жилийн өмнөх би-гээ дурссан Дао.

1 Сэтгэгдэл:

arius said...

чи тэр хүү ганцаараа үхээгүй ээ. Түүн шиг олон олон охид хөвгүүд байсан юм. тэднийг ганцхан зүйл амьдралаас уйдаасан нь хүний гадаад хөгжилд тулгуурласан нийгэм. харин энэ бүх утгагүй зүйлтэй тэмцэх хүч олсон нэгнийх нь олоон жилийн өмнөх би сэрж байгаа. Чи оролдоод үзээч хэ хэ. өөрийн дотоод ертөнцөө хөгжүүл. гэхдээ энд уйгагүй маш шх хөдөлмөр хэрэгтэй гэсээн.

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;