Friday, January 22, 2010

Бодолгүй

Өвөл болоход цасгүй
Өөрөө би бас насгүй
хажуу айлын хүнгүй
Хашгирч уйлах дүүгүй
Өглөө болоход наргүй

Үдэш болоход саргүй
Унтах гэхээр нойргүй
Би ийм л баймаар байна
Хүйтэн бороо ч ордоггүй
Хүсэл мөрөөдөл ч хэрэггүй
....

цааш нь санадаггүй ээ. зүгээр л оргүй хоосон осолдохгүй амьд нэг тийм л баймаар.

Хий агаар шиг
Хийсэх салхи шиг
Дуусдаггүй зүүд шиг
Цохилохгүй зүрх шиг
....

Хад чулуу шиг
Сэтгэл хөдлөлгүй
Хуйлрах салхи шиг
Оргүй хоосон
Бодолгүй
Хүсэлгүй
Дурсамжгүй
Дурлалгүй

...
Би ийм л баймаар

3 Сэтгэгдэл:

Хүслийнжигүүр said...

Хорьсон ч өглөө заавал болдог.
Хориглосон ч зүрх заавал дурладаг
Үдсэн ч сэтгэл бас задардаг
Үхсэн ч дурсамж заавал үлддэг

Хэдэн жилийн дараа энийг чинь сануулахаар чи: тэр үед би гутарсан байсиймөө гэнээ би мэдэжийнэ. би бас тэгэж байсан. кккккккк

abcd said...

Dao ene aimaar goy duu shd,bi lav durtai. Uchdur oroi hurtel yag sonsool suujiila :)

Chi ih lag lag bichleg oruulhinma :)

Оргил said...

жигүүр: чи сануулахаа мартав би бол мартаж орхиноо яг.
абцд: харин лаг гоё дуу. хэ хэ юун лаг байнаа.

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;