би даавуу. бичкэн тасархай даавуу. гэм нь сэтгэлтэй бас зүрхтэй даавуу. гайхалтай нь бас азтай даавуу. өнгө нь ямар ч байж болно. өөдөс нь том ч байж магадгүй. ашиглагдах зориулалт н таны л мэдэх хэрэг. дэвсээд гэвтүү, дэрлээд унтна уу, хучаад унтна уу, хуулаад хаяна уу, нулимсаа арчина уу нуухаа авна уу та л мэд. аргаан олкуй бол айлын охинг дуудахдаа даллах алчуур, аль эсвэл орцны ханан дээр сахилгагүй хүүхдийн эрээчсэнийг арилгах баллуур маягаар ч байсан болышд. гэхдээн надад толбо үлдээв. гэнэт би тэрийг чинь хараад шаналж мэднэ. өөрийнхөө өнгийг мэдэхгүйдээ, угаасаан өнгө ялгахгүйдээ улаан ч бай үгүй ч бай цус гэж бодож мэднэ. хар ч бай цагаан ч бай нус гэж андуурч мэднэ. хэмжээ дамжаа хэлбэр галбиргүйн учир хурц зэвийг бундантай андуурч ч магад. айлын хөөрхөн охин хайрынхаа үгийг над дээр эрээчээд түүндээ харуулсныг н андуураад дурлаж шаналсан түүхтэй ч хаширахгүй тэнэг даавуу би. битий гайх би хэлсэн шүү дээ. би зүрхтэй сэтгэлтэй даавуу гэж.
by daavuu