Wednesday, August 4, 2010

Лам болсон түүх :р

гэнэт багын юмнуудаа бичмээр санагдав.
Лам болсон минь :р
Image

таван нас хүрэх үедээ их хөдөлгөөнтэй байсан гэнэлээ. том том ах нарыг дагаж гол усруу явах, өндөр хөшөөн дээрээс үсрэх /сүүлд очиход юун өндөр үсрээд л нэг давхар орчим өндөр юм билээ тухайн үед тамтаггүй өндөр санагддаг байж билээ/ өөрөөсөө том бодон буу барьж байлдаж тоглох гээл юм юманд оролцсон зүггүй шар монди байсан бололтой. цэцэрлэгтээ бас хөөрхөн хүн амьтан зодсон хэргээр ээж аавын чихийг халууцуулна кэкэ.

ээжийн минь ээж /нагасжий гэж дуудаг байсан/ амьд байсан. сайхан хөгшин байж билээ. тэгж байгаад зургын оруулнаа. за энч яахуу. ардчилсан хувьсгал ялж лам хийд чөлөөтэй болох үед аав минь сумандаа л хөөрхөн нэр нөлөөтэй дарга даамал байсан учраас хийд байгуулах ажлыг нугалж төсөв мөнгө машаан тэрэг байр сав гаргаж өгсийн гэнэл
ээ.

хуучин номын сан байсан байшинг янзалж дээвэрийг н засаад л хийдийн шинжтэй болгоцон гэсэн. гол н дотор н хэн сууж юуугаа унших вэ гэдэг дээр л асуудал гарсан болтойм. тэр үед манай суманд 37 оноос амьд үлдсэн нэг хөгшин, хотод ганданд суржээсэн нэг ах хоёроос өөр хийдийг дүүргэх хэлтгий захтай хүн байсангүй. иймд мэдээж ядаж чихийг н мушгих шавиас эхлээд ном заах хүүхэд хэрэг болно бидээ. энэ үед нагасжий намайг дагуулж очиж бурхны шавь болгохоор болсын. аав ээж ч мэдээж дургүйцсэн гэсэн нагасжий л зөрүүдэлсээр байгаад аваачиж тэрийг н миний анхны багш маань дэмжиж аавийг ятгаснаар миний номын хүн болох гараа эхэлсэн гэхүүдээ. /үнэндээ одоо багшынхаа нэрийг байтугай хийдийнхээ нэрийг ч санахгүй байна :р/

Надтай хамт чулуун хэн ч билээ нэг хүүхэд надаас нэгээр ах. тэгээд өөр шавь байхгүй нэг багш нэг туслах /нөгөө ганданд сурч байсан ах/-аас өөр хүнгүй байсан юм. эхэндээ аав ээж хоёр их дургүй байсан болохоор намайг хийддээ байрлуухгүй гэрээсээ явуулахаар тохиролцсон гэсэн. гэр ч ойрхон болохоор оройн номоо сонсчоод л гүйгээд харьчихдаг байлаа. цэцэрлэгт байхдаа орой тарахад чихэр аваад сурчихсан болохоор гэрлүүгээ харихдаа заавал чихэр авжээж явдаг байсын :р ямар чихэр байсныг түй ч санах юм алга. өглөө эрт унтаагаар минь авчраад өгчихдөг байсан болтойм ямар ч байсан ирж байснаа сандаггүй :р учиргүй эрт л номоо уншиж эхэлдэг байсныг л санаж байна.

анхны сурсан юм гэвэл дун үлээх юмдаа. нэг тийм том хүний гарын алгын хэмжээтэй цагаан юм өгөө болгон үлээх ёстой байдаг байлаа. учрийг н бол би олохгүй яагаад хар үүрээр үлээдийм болдоо гэж бодох ч ухаан байсангүй кэкэ. ямартаа ч үлээгээд сурсаан зайлуул. дараа н уншлага унших үед хэмнэлд н тааруулж хэнгэрэг цохих. аймр залхуутай ажил тул ном унших үеээр н унтаад гэнэт чангарахаар н сэрээд хэнгэрэгээ балбаад будлиан хутгаж л явлаа кэкэ. удсанчгүй унтаагаараа хүртэл цохиход хэмнэлээс н зөрөхгүй болтлоо сурлаа.

тэгээд төвд ном үзсэндээ хагархай га энтр гээл кэкэ. уул н сурсийн одоо санахгүй л байгаа болохоос. өглөө эрт ирээд ном уншаад дуусангуут хичээлдээ орно. хичээл юу байхав төвд үсгээ л нүднэ дээ. удалгүй дотрохын ойлгохгүй ч уншаад сурчихлаа. тэр байтугай ойр зуурхандаа хийморийн сан ман өөр юу ч билээ нэг тиймэрхүү ном уншиж сан тавьчихдаг жижкэн шар ламхай болцров :р.

бяцхан ламхай н яахав утгын ойлгохгүй ч уншчих номтой болсон болохоор сахил хүртээх тухай асуудал яригдаж эхэллээ. миний хувьд сахил хүртэнэ гэхээр учиргүй сайхан юм гэж төсөөлж байсан болохоор их л дуртай. харин аав ээж хоёр амьхандаа дургүй. нагасжий бол миний тал кэкэ. утгаараа хэлтгий захтай дээл өмсөж хэнгэрэг нүдэж ном уншсан баагий болох ч тун дөхсөндөө.

багшийн улаан шар орхимж майр таалагдаад надаа энийгээ өмсүүлэхгүймуу гэхэд сахил хүртэхээр чэн өгнөө гэж билээ. тэгээд орой н өнөөх орхимжоо өмсчөөл хойхно сууж хэнгэрэг энтр цохихгүй зөвхөн номоо л уншжээн гэж зүүдлээл кэкэ. жижкэн ламын мөрөөдөл тиймэрхүү л байдаг юм билээ :р.

9 Сэтгэгдэл:

Umi said...

Пээш даогаас гарамгүй уртычлэг бээшд нэгд.
Хоёрт тэр унтчаад гээнт цочиж сэрээд хэнгэрэгээ балбадаг хэсэг хамгийн хөгжилтэй нь хахаха.
Гуравт нээрээ манай ээжийн ээжийг нагасээж гээд байдышд. Би бодохдоо ээжийн талыг нагац, аавын талыг авга гэдэг байснаас тэгэж дууддаг байсын болуу?

Keesh said...

өө за за бяцхан ламхай байсым бий вий

Keesh said...

Энэ чиний зураг уу

Dosu said...

teged yagaad bolison tuuhee bichkuumuu

Оргил said...

UM:
1.d ali deer bicheed draftaltsan bsiin
2.d tegdel l bsiim chen he he
3.t odoo ch bugdii n emee gedeg bolood bh shig bnaa

shonhor: bsaan bsan yugii n nuuhuu. bishee minii zurag bish lam bh uyeiin zurag nadaa bhgui

dosu: tegj bgaad zulhuu hurehgui uyedee bichnee ;)

Alta said...

Хөөхөн лам байжээ.

Оргил said...

байсаан байсан :р

Ухна унасан баатар said...

өө сайхан танилавтар түүх амны ха ангархай га гээл одоо энийгээ үргэлжлүүлж бичихгүй юм уу

сайхан бичлэг байна шүү

Оргил said...

цаашаа нээх үргэлжилэхгүй ээ.. сахил хүртэхээс өмнөхөн нагасжий маань насбараад манайх нүүгээд.. тэгээд миний бурханы шавь болсон замнал дууссандаа..

бусад нь муухай бичлэг байна уу :р..

Post a Comment

zalhuu hurkui bol hariulnaa itgeel huleediimshde ;)

Сайтын статистик

Powered by Blogger.
 
;